| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2024/05035/И |
| Дугаар | 184/2024/03895 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 184/2024/03895
2024 07 30 184/ШШ2024/03895
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлсэнг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 37 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, ******* ******* 101 дүгээр байр, 2 давхар, 01 тоот “*******” сууц өмчлөгчдийн холбоо /регистрийн дугаар:221108-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 37 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, ******* *******, 109 дүгээр байр, 30 тоот хаягт оршин суух Д.*******д холбогдох
“Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, үйлчилгээний төлбөрт 1,009,090 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт /1,009,090/ төгрөг төлүүлэх. Д.******* нь ******* Орон сууцны хорооллын нийтийн зориулалттай орон сууцны 109 дүгээр байшингийн 30 тоот байрны өмчлөгч бөгөөд өөрийн өмчлөлийн байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөр болох ажиллах хүч, хүний нөөцийн зардалд 1 сарын 3000 төгрөг, лифт ашиглалтын төлбөрт 1 сарын 1200 төгрөг, хог хаягдал татан зайлуулах үйлчилгээний хураамжийн 1 сарын төлбөрт 2500 төгрөг, нийтийн эзэмшлийн орц, зам, талбайн дулаан, гэрэлтүүлгийн 1 сарын төлбөрт 2000 төгрөг, Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, ашиглалтын хуримтлалын санд хариуцагчийн өмчлөлийн байрны сууцны зориулалттай талбайн 1 м2.кв тутмыг тогтмол, cap бүр 100 төгрөгөөр, бичиг хэргийн материал, баримтын төлбөрт 1 сарын 100 төгрөг, дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний төлбөрт 1 сарын 6000 төгрөгөөр тооцож буюу нийт дүнгээр 2019 оноос 2024 оны 05 дугаар сарыг хүртэлх 52 сарын ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт /1.110.609 / төгрөг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2.Нэхэмжлэгч “*******” СӨХ-ны гүйцэтгэх захирал С.Дэчинлхам шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй, Д.*******д холбогдуулж Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт 1,009,090 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,009,090 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүхэлд нь төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” СӨХ нь хариуцагч Д.*******д холбогдуулан “Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, үйлчилгээний төлбөрт 1,009,090 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,009,090 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан ба энэ үндэслэлээр нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 29,369 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.******* 14,684.5 улсын төсвөөс 14,684.5 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” СӨХ-ны нэхэмжлэлтэй хариуцагч Д.******* холбогдох “Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, үйлчилгээний төлбөрт 1,009,090 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 29,369 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 4,684.5 төгрөгийг, улсын төсвөөс 14,684.5 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч “*******” СӨХ-нд тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ