Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2024/03011

 

 

   

 

 

 

 

 

            

      

        2024          05               30                                             184/ШШ2024/03011

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо ХМК-ийн байранд  байрлах, “Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс” /РД:6108466/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 36 дугаар хороо, Алтан овоо 11-33 тоот хаягт оршин суух, Ж.******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох

 

“ Гэрээний үүрэгт 1,508,500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019.01.14-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд Жуул овогтой ******* /РД:*******/ нь 2019 онд 2,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч гэрээнд заасан хуваарийн дагуу 36 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд удаа дараа нэхэмжилж шаардсан боловч өнөөг хүртэл бүрэн төлөөгүй байна. Хариуцагч нь санхүүгийн дэмжлэг олгох гэрээний 3.5-д заасны дагуу эргэн төлөгдөх 1,500,000 төгрөгийг хавсралтад тусгасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний  6.3-т заасны дагуу эргэн төлүүлж авлагыг барагдуулж өгнө үү.Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй иргэн Содном овогтой Ургацад холбогдох иргэний хэрэгт Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

 2.Хариуцагч Ж.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжилсэн 1,508,500 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Сонгинохайрхан  дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс нь хариуцагч Ж.*******ад холбогдуулан “ Гэрээний үүрэгт 1,508,500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.******* нь  нэхэмжлэлийн шаардлага болох 1,508,500 төгрөгийг 3 сарын дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

 

Иймд хариуцагч  нь  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д “ төсвийн байгууллагын нэхэмжлэл”-ийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөхөөр  заасны дагуу нэхэмжлэгч  Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс нь  нэхэмжлэлийн шаардлага болох 1,508,500  төгрөгт тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 39,086 төгрөг төлөх боловч чөлөөлөгджээ.

 

 Иймээс  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5-д “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу  улсын тэмдэгтийн хураамж 39,086 төгрөгийн хэмжээг  тал хувиар бууруулан тогтоож хариуцагч Ж.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 19,543 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь;

           1.Нэхэмжлэгч Сонгинохайрхан  дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн  нэхэмжлэлтэй хариуцагч Ж.*******  холбогдох “ Гэрээний үүрэгт 1,508,500 төгрөг гаргуулах”  тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт  зааснаар  нэхэмжлэгч Сонгинохайрхан  дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар  хариуцагч Ж.*******аас улсын тэмдэгтийн хураамжид   19,543  төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                                 Х.ОЮУНЖАРГАЛ