| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/04913/И |
| Дугаар | 184/ШШ2024/04616 |
| Огноо | 2024-09-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 184/ШШ2024/04616
2024 09 18 184/ШШ2024/04616
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -т холбогдох,
Санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 1,800,000 төгрөг гаргуулах тухай
иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******, ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн
2019 оны 01 дүгээр сарын 14- ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Хөгжлийн
бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн
арга хэмжээнд ******* нь 2019 онд 2,000,000 төгрөгийн
санхүүгийн дэмжлэг авч гэрээнд заасан хуваарийн дагуу 48 сарын дотор эргүүлэн
төлөх ёстой бөгөөд удаа дараа нэхэмжилж шаардсан боловч өнөөг хүртэл бүрэн
төлөөгүй байна. Хариуцагч нь санхүүгийн дэмжлэг олгох гэрээний 3.5-д заасны
дагуу эргэн төлөгдөх 1,791,500 төгрөгийг хавсралтад тусгасан хуваарийн дагуу
төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 6.3-т заасны дагуу эргэн төлүүлж авлагыг
барагдуулж өгнө үү. Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй иргэн *******т
холбогдох иргэний хэрэгт Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн
41.1.3 заалтын дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү. /Нотариатын
зардал, үйлчилгээний хураамж 8500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах/ гаргуулж
өгнө үү гэжээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* нь *******, халамжийн үйлчилгээний хэлтсээс нэхэмжилж байгаа 1,800,000 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрч. Уг төлбөрийг
2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр
хүртэл 6 сарын хугацаанд сар бүрийн 01-ний өдөр 300,000 төгрөг тус тус төлж
барагдуулахаар тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү
гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******, ******* нь хариуцагч *******т холбогдуулан санхүүгийн дэмжлэг олгож
гэрээний үүрэгт 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн
шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс
2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 6 сарын хугацаанд сар бүрийн 1-ний
өдөр 300,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож
эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч
этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн
эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар
анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1-д зааснаар *******, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох санхүүгийн дэмжлэг олгох
гэрээний үүрэгт 1,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь
нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын
01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 6 сарын хугацаанд
сар бүрийн 1-ний өдөр 300,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан
тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т
зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг
дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.5-д хариуцагч *******ээс 21,875 төгрөг гаргуулж улсын орлогод
оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол
шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах
эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.ЦОЛМОН