| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2024/03628/И |
| Дугаар | 184/ШШ2024/03007 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/03007
2024 05 30 184/ШШ2024/03007
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 11 хороо, Ногоон нуур гудамж, Pro-One оффис 604 тоот хаягт байрлах, “Сэкюр финанс ББСБ” ХХК /РД: 6051162/ -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 4 дугаар хороо, их наран 1 дүгээр гудамж, 116 тоот хаягт оршин суух, Д.******* /РД:*******/-д холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 1,861,851.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Сэкюр финанс” ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“Сэкюр финанс ББСБ” ХХК-тай 2021 оны 11-р сарын 10-ны өдөр 21110443 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 2,299,900 төгрөгийг сарын 3%-ийн хүүтэй, 18 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай Сэкюр финанс ББСБ ХХК-иас олгосон зээлээр “Сайн Интернэшнл” ХХК-аас Iphone 11 загварын гар утас худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, нийт эргэн төлөлтийг огт хийгээгүй болно. Иймд 2024 оны 04 сарын 10-ны өдрийн байдлаар зээлдэгчийн
• Үндсэн зээлийн үлдэгдэл 1,215,494.09 төгрөг
• Төлөх ёстой хүү 542,076.96 төгрөг
• Нэмэгдүүлсэн хүү 95,780.14 төгрөг,
Нотариатын зардал 8,500 төгрөг
нийт: 1,861,8519 төгрөгийн үлдэгтэй байна. Тиймээс дээрх төлбөр болох нийт 1,861,851.19 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,740 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сэкюр финанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,861,851.19төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулах хүсэлтэй байна. Уг төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 16-нд 300,000 төгрөг, 2024 оны 06 сарын 16-нд 300,000 төгрөг, 2024 оны 07 сарын 16-нд 300,000 төгрөг, 2024 оны 08 сарын 16-нд 300,000 төгрөг, 2024 оны 09 сарын 16-нд 300,000 төгрөг, 2024 оны 10 сарын 16-нд 368,851.19 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сэкюр финанс ББСБ ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 1,861,851.19 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,861,851.19 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 16-нд 300,000 төгрөг, 2024 оны 06 сарын 16-нд 300,000 төгрөг, 2024 оны 07 сарын 16-нд 300,000 төгрөг, 2024 оны 08 сарын 16-нд 300,000 төгрөг, 2024 оны 09 сарын 16-нд 300,000 төгрөг, 2024 оны 10 сарын 16-нд 368,851.19 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.
Талууд төлбөр төлөх хугацаан дээр харилцан тохиролцсон бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 44,740 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 22,370 төгрөгийг, улсын төсвөөс 22,370 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Сэкюр финанс ББСБ ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Сэкюр финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 1,861,851.19 төгрөг гаргуулах“ тухай иргэний хэргийг “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй” болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 44,740 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 22,370 төгрөгийг, улсын төсвөөс 22,370 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Сэкюр финанс” ББСБ ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ