| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/06038/И |
| Дугаар | 184/ШШ2024/04494 |
| Огноо | 2024-09-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 184/ШШ2024/04494
2024 09 12 184/ШШ2024/04494
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,138,246 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн
******* нь 2021 оны 4-р сарын 22-ны өдөр "*******" ХХК-тай
1330006183 тоот "Зээлийн гэрээ" байгуулж 1,499,900 төгрөгийг, жилийн 35.3 хувийн
хүүтэйгээр, 12 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь
“*******” ХХК-с цахилгаан бараа худалдан авах зорилгоор "*******" ХХК-тай тохиролцон ******* ХХК-ийн дансаар зээлийг
шилжүүлсэн. *******гийн 1330006183 тоот Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 4
сарын 22-ны өдөр дууссан. 2023 оны 4 дүгээр сард бүртгэлтэй хаягаар Чингэлтэй
дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Чингэлтэй
дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 26 өдрийн
182/ШЗ2023/08397 дугаар захирамжаар "хаяг тодорхойгүй" үндэслэлээр хэргийг
хэрэгсэхгүй болгосон. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024
оны 4-р сарын 11 өдрийн 102/ШШ2024/01899 дугаар шийдвэрээр *******г эрэн
сурвалжилж 2024 оны 5 сарын 13-ны өдрийн Баянгол дүүргийн цагдаагийн газрын
хоёрдугаар хэлтсийн 30ё2-3/2895 тоотоор *******гийн хаягийг тогтоосон. Зээлдэгч
нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх
үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, зээл авсан өдрөөс хойш үндсэн зээлээс 927,046
төгрөг, хүүнээс 266,953 төгрөг нийт 1,193,999 төгрөг төлж, 2022 оны 01-р сарын 21-ний
өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй байна. Зээлийн гэрээний 5.1-т “*******" ХХК-н эрх 5.1.12-т "Зээлдэгч нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, зээлийн үндсэн
төлөлтийг "Зээл эргэн төлөлтийн хуваарь"-ийн дагуу төлөөгүй /хуваарийг зөрчсөн/
тохиолдолд гэрээг цуцалж, нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, зээлийн үндсэн төлбөрийг
гаргуулахаар шаардах шүүхэд нэхэмжлэл гаргах” хэмээн заасны дагуу дараах мөнгөн
дүнг нэхэмжлэх хүсэлтэй байна. Иймд хариуцагч *******гаас зээлийн гэрээний
үүрэгт 1,138,246 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч ******* нь
нэхэмжлэлийн шаардлага 1,138,246 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 9
дүгээр сарын 30-ний өдрөөс, 2025 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл 5 сарын
хугацаанд сар бүрийн 30-ний өдөр 227,650 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар
харилцан тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан
зээлийн гэрээний үүрэгт 1,138,246 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн
шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 30-ний өдрөөс 2025
оны 01 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл 5 сарын хугацаанд сар бүрийн 30-нд 227,650
төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг
шүүхэд ирүүлсэн байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн
хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,
75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1-д зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 1,138,246 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь
нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 30-ний өдрөөс
2024 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл 5 сарын хугацаанд сар бүрийн 30-ний
өдөр 227,650 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон
зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар
зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн
31,868 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-
аас 15,934 төгрөг, хариуцагч *******гаас 15,934 төгрөгийг тус тус гаргуулан
нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн
шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй
болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.ЦОЛМОН