Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2024/04344

 

2024 09 06 184/ШШ2024/04344

Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: -н нэхэмжлэлтэй,
Хариуцагч:-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7,445,495 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн
******* нь *******тай 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр X3/3002-
2020/419 тоот Зээлийн гэрээ мөн X3/3002-2020/419-1 тоот Хөдлөх эд хөрөнгө болон
эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан 3,989,800 төгрөгийн зээлийг
24 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй Хэрэглээний худалдан авалтанд
зориулж авсан. Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар дээрх зээлийн үндсэн зээлээс
455,464.53 төгрөг, үндсэн хүүнээс 174,679.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 1,355.64
төгрөг нийт 631,500 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ
ноцтойгоор зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй
зөрчил үүсгэсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан. *******аас зээлийн
гэрээний үүргийн төлбөр гаргуулахаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан
шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь хаягтаа бүртгэлгүй, оршин
суудагтүй нь тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон буцааж 2022 оны 01
дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШЗ2022/00761 дугааргай шүүгчийн захирамж
гаргасан. Тухайн захирамжийг үндэслэн 2024 оны 01 дүгээр сард хариуцагч
*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг Сүхбаатар дүүргийн иргэний
хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар *******ыг эрэн сурвалжлах тухай 2024
оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 181/ШШ2024/00602 дугаартай шийдвэр гарсан. Уг
шүүхийн шийдвэрийн Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хариуцагчийн
хаягыг олж тогтоосон тухай 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 2586 дугаартай
албан тоот ирсэн. Зээлдэгч *******тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг
болох үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл
нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах байдалтай байна. Үүнд: үндсэн зээл

3,534,335 төгрөг, Зээлийн хүү 3,397,927 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 513,233 төгрөг, нийт
7,445,495 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч ******* нь
нэхэмжлэлийн үнийн дүн болох 7,445,495 төгрөгийн төлбөрийн үүргээ 2024 оны 11
дүгээр сарын 29-ний дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******д холбогдуулан
зээлийн төлбөрт 7,445,495 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн
шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн
дотор нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож
зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар
хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,
75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1-д зааснаар “*******” ХК-н нэхэмжлэлтэй, *******д холбогдох
7,445,495 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн
шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн
дотор нэхэмжлэлийн шаардлага болох 7,445,495 төгрөгийг бүрэн төлж
барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар
зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн
134,078 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-
аас 67,039 төгрөг, хариуцагч *******аас 67,039 төгрөгийг тус тус гаргуулан
нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн
шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй
болохыг тайлбарласугай. 

ШҮҮГЧ    Э.ЦОЛМОН