Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 483

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх- Эрдэнэ даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Т.Оюунжаргал,

Хохирогч Б.Бадамцэцэг,

Шүүгдэгч И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: Баянгол дүүргийн прокурорын газраас яллагдагч И д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705000000083 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, И . Шүүгдэгч Инь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 2 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Имэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй. Бадамцэцэг бид 2 гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч 2 хүүхэд байгаа болохоор ирж очиж байгаа. Гэм буруугийн асуудал дээр маргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бадамцэцэг мэдүүлэхдээ: Ибид хоёр 2008 онд танилцаад 2009 онд гэр бүл болсон. 2 настай хүү, 7 настай охинтой. 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр жижиг маргаанаас болоод намайг цохисон. Миний хамар хугарсан. Одоогийн байдлаар гэмшсэн байдалтай байгаа. 5 дугаар сарын 26-ны өдөр болсон асуудалд 2 хүүхдийн маань эцэг учраас цагдаагийн байгууллагад хандаагүй байсан. Намар болоод түрээсийн байр, эм тариа, хүүхдийн зардал гээд гарахад хөрөнгөтэй мөртлөө ямар нэгэн байдлаар мөнгө зарцуулахгүй болохоор нь би гомдоод цагдаагийн байгууллагад хандсан. Өнөөдрийн байдлаар 2 хүүхэддээ туслалцаад гэмшсэнээ илэрхийлж байгаа. Гэрлэлтээ сарын өмнө цуцлуулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв. Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох: Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.И ын өгсөн: “... 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр эхнэр Бадамцэцэгийн түрээсэлж амьдардаг гэрт нь очоод Бадамцэцэгийг ганц юм хуваагаад уучихья гэсэн чинь зөвшөөрсөн. Тэгэхээр нь би гарч 1 шил архи аваад тэр архиа гэрт нь Бадамцэцэг бид 2 хуваагаад ууж дуусгасан. Хажуугаар нь хоол унд хийж идсэн. Тэгээд хоол унд идэж уугаад, архи гараад дахиад 1 шил архи уухаар болоод би гарч 1 шил архи авч ирээд, бид 2 хуваагаад ууж байсан чинь Бадамцэцэг хэрүүл өдөж, бид 2 маргалдаж эхэлсэн. Тэгээд миний биеийг биеэрээ нудраад, миний хажууд суу гээд байсан. Тэгэхээр нь би дургүйцлээ илэрхийлээд маргалдаж байсан чинь миний нуруу руу цохиод, миний хажууд суу гээд татаж чангаагаад байсан. Тэгэхээр нь би уурлаад түлхсэн чинь унасан. Тэгээд босч ирээд над руу дайраад байхаар нь нүүр хэсэг рүү нь 1 удаа гараараа цохисон чинь хамарнаас нь нэг их цус гараагүй муруйсан харагдаж байсан. Тийм юм л болсон ... Бадамцэцэгийг Эм Жи Жи эмнэлэгт хамрын хагалгаанд 1,200,000 төгрөгөөр оруулсан. Миний ээж мөнгийг нь гаргасан. Мөн бэлнээр эмний мөнгө гэж 300,000 төгрөгийг ээж өгсөн. Мөн тус асуудлаас болж миний нэр дээр байсан 88-23 УБС улсын дугаартай Приус 20 маркийн автомашиныг Бадамцэцэгийн нэр дээр шүлжүүлж өгсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/ Мөрдөн байцаалтад хохирогч Б.Бадамцэцэгийн өгсөн: “... Ибид 2 гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас сүүлийн 4 жил тусдаа амьдарч байгаа. Ихааяа хүүхдүүдээ харахаар миний түрээсэлдэг Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 27-19 тоотод ирдэг байсан. 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Ибид 2 гадуур хамт ажил хөөцөлдөж явж байгаад манай гэрт ирсэн. ... тэгээд надад агсарч эхэлсэн. Тэгэхээр нь би гарах гэсэнд гаргахгүй 3 маргаан үүсгээд хэрэлдсэн. Тэгэж байгаад миний хамар руу гараараа 1 удаа цохисонд миний хамарнаас цус гарахаар нь би цусаа тогтоох арга хэмжээ аваад Иагсам тавихаа больсон. Маргааш нь Эм Жи Жи эмнэлгээр очиж үзүүлэхэд хамар хугарсан байсан. 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Эм Жи Жи эмнэлэгт хамрын хагалгаанд орсон. ... Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хамар ямны хугарал гэмтлийг Иминий хамар руу 1 удаа гараараа цохиж зодож учруулсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн 11311 тоот: 1. Б.Бадамцэцэгийн биед тухайн үед хамар ясны хугарал гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/ - ЭМЖЖ ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 87/04 тоот албан бичгийн хуулбар /хх-н 41/ Шүүгдэгч Ц.И ын хувийн байдалтай холбоотой: Мөрдөн байцаалтад гэрч Ц.Хажидсүрэнгийн өгсөн: “... Миний төрсөн дүү Инь 1984 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод айлын бага хүү болж мэндэлсэн. Бага насандаа цэцэрлэг, яслиар хүмүүжиж Нийслэлийн 6 дугаар 10 жилийн сургуульд элсэн суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшиж 10 дугаар анги төгссөн. Дунд сургуулиа төгсөөд ШУТИС-д холбооны инженерийн ангид элсэн суралцаж байгаад 2 дугаар курсээсээ сургуулиа орхисон. Сургуулиасаа өөрийн хүсэлтээр гарсан. Дээд сургуулиасаа гарснаас хойш одоог хүртэл тодорхой эрхэлсэн ажилгүй байсан. 2009 онд санагдаж байна Бадамцэцэг гэдэг эмэгтэйтэй гэр бүл болж 2 хүүхэдтэй болсон. Тэгээд гэр бүлийн өөрсдийн таарамжгүй харьцаанаас болоод 2 хүүхэдтэй болсныхоо дараа санагдаж байна юу ч гэсэн 3 жил л хамт амьдраад салсан. ... Иархи согтууруулах ундааны зүйл ер нь хааяа хэрэглэдэг ... Уг нь их томоотой, үг дуу цөөтэй, ер нь зөв хүмүүжилтэй хүн байсан. Одоо яг ямар хүн болоод байгааг сайн мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/ - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/, - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/, - Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/, - Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/, - Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/ ,зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 4 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд: Шүүгдэгч Инь 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны 19 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох иргэн Б.Бадамцэцэгийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч Ц.И ын “... Гэм буруу дээр маргахгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ... би дургүйцлээ илэрхийлээд маргалдаж байсан чинь миний нуруу руу цохиод, миний хажууд суу гээд татаж чангаагаад байсан. Тэгэхээр нь би уурлаад түлхсэн чинь унасан. Тэгээд босч ирээд над руу дайраад байхаар нь нүүр хэсэг рүү нь 1 удаа гараараа цохисон чинь хамарнаас нь нэг их цус гараагүй муруйсан харагдаж байсан ...” гэх, хохирогч Б.Бадамцэцэгийн “... 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр жижиг маргаанаас болоод намайг цохисон. Миний хамар хугарсан. Одоогийн байдлаар гэмшсэн байдалтай байгаа. 5 дугаар сарын 26-ны өдөр болсон асуудалд 2 хүүхдийн маань эцэг учраас цагдаагийн байгууллагад хандаагүй байсан. Намар болоод түрээсийн байр, эм тариа, хүүхдийн зардал гээд гарахад хөрөнгөтэй мөртлөө ямар нэгэн байдлаар мөнгө зарцуулахгүй болохоор нь би гомдоод цагдаагийн байгууллагад хандсан. Өнөөдрийн байдлаар 2 хүүхэддээ туслалцаад гэмшсэнээ илэрхийлж байгаа ...” гэх мэдүүлгүүд болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн 11311 тоот дүгнэлт, ЭМЖЖ ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 87/04 тоот албан бичгийн хуулбар зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Прокуророос шүүгдэгч Б.Батхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллаж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.”гэж заасан байх тул шүүгдэгч Ц.И ын үйлдсэн хэрэг нь шинэчилсэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн байх тул түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг буюу “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг нь ангилалаараа хөнгөн гэмт хэрэгт хамаарах төдийгүй, хэрвээ хохирогч, шүүгдэгч нар 5 эвлэрсэн тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож болохоор зохицуулсаныг шүүгдэгч Ц.И ын эрх зүйн байдлыг дээрдүүлэнэ гэж шүүх үзлээ. Шүүх хуралдаанд хохирогч Б.Бадамцэцэг биечлэн оролцож “... шүүгдэгч Ц.И д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, Игэмшсэнээ илэрхийлж байгаа” бид хоёр эвлэрсэн гэх байдал нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөрийн нэхэмжлэлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.И д холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч И ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг журамлан шүүгдэгч Ц.И ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол 6 шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.И д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ