Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2024/03863

 

         

     2024          07               26                                             184/ШШ2024/03863

 

 

 

   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 37 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Содон хороолол 101 дүгээр байр, 2 давхар, 01 тоот “Содон” сууц өмчлөгчдийн холбоо /регистрийн дугаар:221108-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 37 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Содон хороолол, 103 дугаар байр, 28 тоот хаягт оршин суух, О.******* /регистрийн дугаар:*******/-д холбогдох

 

“Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, үйлчилгээний төлбөрт 977,599 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч “Содон” СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт /1,009,090/ төгрөг төлүүлэх. О.******* нь Содон Орон сууцны хорооллын нийтийн зориулалттай орон сууцны 103 дугаар байшингийн 30 тоот байрны өмчлөгч бөгөөд өөрийн өмчлөлийн байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөр болох ажиллах хүч, хүний нөөцийн зардалд 1 сарын 3000 төгрөг, лифт ашиглалтын төлбөрт 1 сарын 1200 төгрөг, хог хаягдал татан зайлуулах үйлчилгээний хураамжийн 1 сарын төлбөрт 2500 төгрөг, нийтийн эзэмшлийн орц, зам, талбайн дулаан, гэрэлтүүлгийн 1 сарын төлбөрт 2000 төгрөг, Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, ашиглалтын хуримтлалын санд хариуцагчийн өмчлөлийн байрны сууцны зориулалттай талбайн 1 м2.кв тутмыг тогтмол, cap бүр 100 төгрөгөөр, бичиг хэргийн материал, баримтын төлбөрт 1 сарын 100 төгрөг, дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний төлбөрт 1 сарын 6000 төгрөгөөр тооцож буюу нийт дүнгээр 2020 оноос 2024 оны 05 дугаар сарыг хүртэлх 49 сарын ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт /977,599/ төгрөг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

2.Зохигч талуудын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Содон СӨХ-ны нэхэмжлэлтэй, О.*******д холбогдох, СӨХ-ны төлбөрт 977,599 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид дараах нөхцөлөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 977,599 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 329,964 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэх 647,635 төгрөгийг 2024.07 сараас 2024 оны 09 сарыг хүртэл 323,817.5 төгрөгөөр 2 хуваан төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Содон СӨХ нь хариуцагч О.*******д холбогдуулан “Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, үйлчилгээний төлбөрт 977,599  төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* нь  нэхэмжлэлийн шаардлага болох 977,599 төгрөгөөс  329,964 төгрөгийг төлж үлдэх 647,635 төгрөгийг 2024.07 сараас 2024 оны 09 сарыг хүртэл 323,817.5 төгрөгөөр 2 хуваан төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

 

Талууд төлбөр төлөх хугацаан дээр харилцан тохиролцсон бөгөөд хариуцагч  нь  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 28,613 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.******* 14,306.5 улсын төсвөөс 14,306.5 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

                1.Нэхэмжлэгч “Содон” СӨХ-ны нэхэмжлэлтэй хариуцагч О.******* холбогдох “Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, үйлчилгээний төлбөрт 977,599  төгрөг гаргуулах”  тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 28,613 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 14,306.5 төгрөгийг, улсын төсвөөс 14,306.5 төгрөгийг тус тус буцаан  гаргуулж, нэхэмжлэгч “Содон” СӨХ-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.******* нь  энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                                 Х.ОЮУНЖАРГАЛ