| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00535/И |
| Дугаар | 155/ШШ2016/00916 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 155/ШШ2016/00916
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Төв аймгийн Баян суманд 1989 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, одоо Улаанбаатар хот, Багахангай дүүргийн эрүүл мэндийн төвд асрагч ажилтай, ам бүл 5, аав, ээж, дүү, хүүгийн хамт Улаанбаатар хот Багахангай дүүргийн 2 дугаар хорооны Бор үзүүрийн 1-6 тоотод оршин суух Шарнууд овогт Бямбадоржийн ******* /НД-89090767/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1987 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, Мөрөн 2 дугаар сургуульд багш ажилтай, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт, Мөрөн сумын 13 дугаар багийн 6-14 тоотод оршин суух Есөн хар морь овогт Тунгалагийн******* /РЮ-87022812/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Т.Отгонтэнгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нөхөр болох Т.Отгонтэнгэртэй 2009 онд танилцаад үерхэж байгаад хамт амьдрах болсон. Ингээд 2009 оны 10 дугаар сард гэрлэлтээ батлуулж, 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүү О.Мөнгөнтэнгэрийг төрүүлсэн. Намайг гэр лүүгээ явж ирснээс хойш өөр хүүхэнтэй холбоотой болсныг нь мэдээд үүнээс болж байнга хэрэлдэж эхэлсэн ба намайг сүүлдээ зодсон болсон тул би гэр лүүгээ явсан юм. Тэгээд хадам ээж нас барсан тул үр хүүхэдээ болон нөхөрөө бодож би буцаж хамт амьдрахаар ирсэн. Ингээд байж байтал Улаанбаатар хот Багахангай дүүрэгт багшийн орон тоо гарсан тул хамт Багахангай дүүрэгт явж ажиллахаар явсан. Гэтэл нөгөө хүнээсээ холбоогоо таслаагүй байсан тул би сална гэж хэлээд 2012 оны 10 дугаар сараас хойш холбоогоо таслан өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдрах болсон. Нөхөр******* нь одоо өөр эмэгтэйтэй гэр бүлийн холбоотой болж хүүхэд нь төрсөн тул цаашид хамт амьдрах ямарч боломжгүй тул гэрлэлт цуцлуулна. Хүү О.Мөнгөнтэнгэрийг өөрийн асрамжинд авч эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагч Т.Отгонтэнгэр шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2 гэр бүл болж хамт амьдрах хугацаанд хүүтэй болсон нь үнэн. Миний хүүхэд мөн тул хүүхдийн асуудал дээр маргахгүй. Эхнэр төрөхөөр гэр лүүгээ явсан хойгуур нь өөр эмэгтэйтэй мессежээр харьдаг байж байгаад дотно холбоотой болсон нь үнэн юм. Тэгээд Багахангайд ажиллахаар очсон байхад байнга хэрүүлтэй байсан тул сар гаран ажиллаж байгаад буцаад ирсэн юм. Бид 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байгаа. Одоо би өөр эмэгтэйтэй хамтран амьдардаг болсон ба хүүхэд төрсөн цаашид хамт амьдрах боломжгүй тул гэр бүл цуцлуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.
Иймд гэр бүлээ цуцлуулж, хүү О.Мөнгөнтэнгэрийг эхийн асрамжинд үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэгийн хувьд өнөөдөр би бакны өндөр хүүтэй зээл төлдөг тул хэцүү л байна. Эд хөрөнгийн ямарч маргаангүй гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон гэрлэгчдийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Т.Отгонтэнгэрт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Т.Отгонтэнгэр нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас хүү О.Мөнгөнтэнгэр төрсөн болох нь. Тухайлбал; Гэрлэгчдийг 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг тамгын газар бүртгэж №0065040-272 дугаарын гэрлэлтийн гэрчилгээ олгосон болох нь гэрлэлтийн гэрчилгээ,
2010 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүү Есөн хар морь овогт*******ийн Мөнгөнтэнгэр /РЮ-10232990/-ийг төрүүлсэн болох нь түүнд олгосон №0367288/214 дугаарын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, эрүүл мэндийн болон Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан байхгүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд:
Гэрлэгчид нь 2012 оноос хойш тусдаа амьдарсан, хүүхдийн асрамжийн болон тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч нь одоо өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай ба тэдний дундаас хүүхэд төрсөн зэргийг харгалзан үзээд шүүхээс гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан заалтыг хэрэглэх, гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байх тул гэж шүүх үзлээ.
Б.*******, Т.Отгонтэнгэр хүү О.Мөнгөнтэнгэрийг ж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдаж шийдвэрлэлээ.
Харин хариуцагч Т.Отгонтэнгэр шүүхийн хэлэлцүүлэгт: ....хүүхдийн тэтгэлэгийн хувьд өнөөдөр би бакны өндөр хүүтэй зээл төлдөг тул хэцүү л байна.... гэж тайлбар мэдүүлэг өгч байх хэдийч түүнийг 뺺 боломжгүй .
; 35 дугаар зүйлийн 35.1-д ...эцэг, эх нь хүүхдээ...хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй...., 38 38.1-д ., . тус тус 뺺 тогтоогдохгүй, хариуцагч нь энэ талаархи тайлбар, , 㺺, хүүхдийн тэтгэлэг төлөхөд хэцүү байна гэдгээ на.
70.200 , Т.Отгонтэнгэрээс , 70.200 Б.*******д , хэсэг хуульд заасны дагуу 뺺сөн.
Харин х Т.Отгонтэнгэрээс 63 63.1.5- պ 167.200 2010 3 дугаар сарын 29-ний өдөр төрсөн 6 настай хүү О.Мөнгөнтэнгэрийг 11 хүртлэх настай хүүхдэд тухайн 50 хувиар тооцоход жилд 1.003.200 төгрөг болох ба 1 жилийн инд 28.626 ийг .
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Есөн хар морь овогт Тунгалагийн******* /РЮ-87022812/, Шарнууд овогт Бямбадоржийн ******* /НД-89090767/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Есөн хар морь овогт*******ийн Мөнгөнтэнгэр /РЮ-10232990/-ийг эх Б.*******гийн асрамжинд үлдээсүгэй.
3. 40 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү О.Мөнгөнтэнгэрийг 11 50 , 11-16 / 18 /- хариуцагч Т.Отгонтэнгэрээс 㿿.
4. Г .
5. 57 дугаар зүйлийн 57.1, 7 7.1.2-т нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Отгонтэнгэрээс 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, 58 58.3, 7 7.1.1, 41 41.1.1- нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч Т.Отгонтэнгэрээс улсын 28.626 /тавин долоон мянга хоёр зуун тавин хоёр/ нөхөн .
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Түвшинтөгс-д даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ