Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2016/00920

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Ц суманд 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт, Хөвсгөл аймгийн Ц сумын 2 дугаар багийн нутаг Ц гэх газар оршин суух Цагаан хуулар овогт Мын Ч /РЦ-М/-гийн хүсэлттэй

Талийгаач нөхөр Б.Сгийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч М.Ч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний нөхөр Б.С нь 2014 оны 4 дүгээр сард нас барсан ба насанд хүргээгүй буюу 3 настай хүү Төмөрсүхийн хамт өнчин үлдсэн юм. Насанд хүрээгүй хүүхэддээ тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоолгох гэтэл нөхөрийнхөө ажилласан жилийг сэргээн тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандсан юм.

Иймд нас барсан нөхөр Сг Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1973 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1976 онд цэрэгт явж цэргээс халагдаж ирээд 1976 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үхэрчнээр, Хөвсгөл аймгийн Ц сумын Ан агнуур, цаа бугын аж ахуйд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл адуучинаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч М.Ч нь нас барсан нөхөр Б.Сгийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гарах эрхтэй болох нь Тухайлбал; Б.Сгийн 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн №0000120466 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар,

1986 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Б.С, М.Ч нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, насанд хүрээгүй хүү Төмөрсүхийн төрсний гэрчилгээ болон үрчлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгч М.Ч нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.Ч нь талийгаач нөхөр Б.Сгийн ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгосноор насанд хүрээгүй хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба талийгаач Б.С нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтантал нэгдэлд 1976 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үхэрчнээр, Хөвсгөл аймгийн Ц сумын Ан агнуур, цаа бугын аж ахуйд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл адуучинаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн цалингийн түүвэр,

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 3/05 дугаартай архивын лавлагаа, цалингийн түүвэр, лавлагаа 70 дугаар дансны хуулбарууд,

Хөвсгөл аймгийн Ц сумын 2 дугаар багийн засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 70 дугаартай ....С нь 1985 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Ц сумын адуучнаар анх ажилд орж 1993 оны хүртэл ажиллаж байсан.... гэх тодорхойлолт, гэрэл зургууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин хүсэлт гаргагчид холбогдох баримтыг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10/543 дугаартай ....тус аймгийн Ц сумын Ан агнуур аж ахуйн 1985-1993 оны даргын тушаал шүүж үзэхэд Б.Сг ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна.... гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар талийгаач Цагаанхуулар овогт Бидэнгийн С /РЦ-55030379/-г Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтантал нэгдэлд 1973 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1973 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1976 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үхэрчнээр, Хөвсгөл аймгийн Ц сумын Ан агнуур, цаа бугын аж ахуйд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл адуучинаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Чгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ