| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00757/И |
| Дугаар | 155/ШШ2016/00921 |
| Огноо | 2016-07-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 155/ШШ2016/00921
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий Л.Эрдэнэбат даргалж,
Нэхэмжлэгч: 1984 онд төрсөн, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Т сумын 2 дугаар багт оршин суух Хөхнүүд овогт Дийн С /РК /-гийн хүсэлттэй,
Г.Аыг хүссэн хүсэлттэй .
Б.Оюунбилэг .
:
Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д.С нь 2007 оны 4 дүгээр сарын 23-нд хууль ёсоор гэрлэсэн. 2007 оны дугаартай гэрлэлтийн гэрчилгээ цуцлуулах гэсэн боловч Ганзориг овогтой Аа нь оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Аыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасаныг дараахи үндэслэлээр. Тухайлбал; Хүсэлт гаргагч Д.Сгийн шүүхэд ....гэрлэлтийн гэрчилгээ цуцлуулах гэсэн боловч Ганзориг овогтой Аа нь оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү.... гэх хүсэлтийг үндэслэн хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Аыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Аыг олж тогтооход шаардлагатай мэдээлэл болон холбоо барих утас. Үүнд; Ганзоригийн Аа /РК-84110333/ регстерийн дугаартай, 89895799 дугаарын гар утастай болно.
Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хариуцагчаар оролцвол зохих Ганзоригийн Аа /РК-84110333/-ыг эрэн сувалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих Г.Аыг эрэн сурвалжилж түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Аыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг /иргэний үнэмлэхний хуулбар/ хавсаргаж цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Түвшинтөгс-д мэдэгдсүгэй.
5. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар 㺺 д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ