Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 132/ШШ2024/00354

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Т******* овогт Ч*******ын Х******* /Г*******/-ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00306/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ч.Х*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.Х******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

“Би 1981 оноос 1987 онд Булган хотын 1 дүгээр 10-н жилд математикийн багшаар ажиллаж байсан. Гэтэл ажилд томилсон тушаал байхгүйн улмаас шүүхээр орох шаардлага гарч байна.

Иймд дээрх онуудад ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Булган аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 170 дугаар багш томилох тухай тушаал /хэргийн 4-р хуудас/,

-Ч.Х*******ын 1990 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн 1981 оны 08 дугаар сарын 14-ны өдөр хуваарт зохицуулалтаар Бүрэгхангай сургуулийн багшаас чөлөөлж, Булган хотын 10-н жилийн 1 дүгээр сургуульд математикийн багшаар томилов, 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дэвшин ажиллах болсон тул 1 дүгээр 10-н жилийн математикийн багшаас чөлөөлж, аймгийн ХЗЭ-ийн хорооны мэдэлд /шатрын багшаар/ шилжүүлэв гэх бичвэртэй хуулбар /хэргийн 5-р хуудас/.

3.Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх Б.Б*******, Ж.П******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.Х*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч нь Булган хотын 1 дүгээр 10-н жилд математикийн багшаар 1981 оноос 1987 оныг дуустал ажиллаж байсан боловч ажилд томилсон тушаал байхгүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Нэхэмжлэгч Ч.Х******* нь Булган хотын 1 дүгээр 10-н жилд математикийн багшаар 1981 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал математикийн багшаар ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ажлаас чөлөөлсөн тушаал, гэрч Б.Б*******, Ж.П******* нарын мэдүүлгээр нотлогдож байна.

5.Иймд нэхэмжлэгчийг Булган хотын 1 дүгээр 10-н жилийн сургуульд 1981 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал математикийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т******* овогт Ч*******ын Х******* /Г*******/-ыг Булган хотын 1 дүгээр 10-н жилийн сургуульд 1981 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал математикийн багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            П.ХИШИГДАВАА