| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00416/И |
| Дугаар | 132/ШШ2024/00360 |
| Огноо | 2024-09-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 132/ШШ2024/00360
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: “М******* ББСБ” ХХК /5373271/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С******* овогт Баттулгын Ц******* /Г*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 954,927 /есөн зуун тавин дөрвөн мянга есөн зуун хорин долоо/ төгрөг гаргуулах тухай 132/2024/00416/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Ц******* нь “М******* ББСБ”-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1400000480831 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Б.Ц*******ын нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр сарын 3.0% хүүтэйгээр 590,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Б.Ц******* нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй, Б.Ц*******ын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 590,000 төгрөг, зээлийн хүү 307,159 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,768 төгрөг, нийт 954,927 төгрөг гаргуулахаар байна.
М******* ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Б.Ц*******ын зээлийн гэрээний үүрэгт 954,927 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.” гэжээ.
Хариуцагч Б.Ц******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага 954,927 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.Ц*******од холбогдуулан нийт 954,927 /есөн зуун тавин дөрвөн мянга есөн зуун хорин долоо/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Ц******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “М******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 954,927 /есөн зуун тавин дөрвөн мянга есөн зуун хорин долоо/ төгрөгийг хариуцагч Б.Ц******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 13,734 /арван гурван мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөг, хариуцагч Б.Ц*******оос 13,734 /арван гурван мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА