Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 132/ШШ2024/00361

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: М******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б*******ийн М******* /Г*******-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,132,401 /нэг сая нэг зуун гучин хоёр мянга дөрвөн зуун нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 132/2024/00406/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

НэхэмжлэгчМ******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.М******* нь “М******* ББСБ”-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1400000656471 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Б.М******* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 660,000 төгрөгийг сарын 2.3 хувийн хүүтэй, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 120,000 төгрөгийг 3.4 хувийн хүүтэйгээр тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй. Зээлдэгчийг  зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад өнөөдрийг хүртэл төлөөгүй.

М******* ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Б.М*******эс зээлийн гэрээний үүрэгт нийт 1,132,401 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.гэжээ. 

Хариуцагч Б.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага 1,132,401 төгрөгийг төлж барагдуулсан” гэжээ.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,132,401 төгрөгийг “М******* ББСБ”-ын Хаан банк дахь 5077152233 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.М*******д холбогдуулан 1,132,401 /нэг сая нэг зуун гучин хоёр мянга дөрвөн зуун нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Б.М******* нь нэхэмжлэгч М******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,132,401 /нэг сая нэг зуун гучин хоёр мянга дөрвөн зуун нэг/ төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаагийн хүсэлт болон хариуцагч Б.Мөнх-Эрдэнийн тайлбар, дансны хуулгаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “М******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,132,401 /нэг сая нэг зуун гучин хоёр мянга дөрвөн зуун нэг/ төгрөгийг хариуцагч Б.М******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27,973 /хорин долоон мянга есөн зуун далан гурав/ төгрөгийг тал хувиар бууруулж, Төрийн сангаас 13,986 /арван гурван мянга есөн зуун наян зургаа/ төгрөг, хариуцагчаас 13,986 /арван гурван мянга есөн зуун наян зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                               П.ХИШИГДАВАА