| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00394/И |
| Дугаар | 132/ШШ2024/00365 |
| Огноо | 2024-09-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 132/ШШ2024/00365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц******* овогт Б*******ын О******* /Ф*******/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00394/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Б.О*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.О******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
“Би 1988 оноос 1995 он хүртэл Булган аймаг, Хангал сумын Хялганат тосгоны 3 дугаар цэцэрлэгт тогоочоор ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэртээ гарах гэсэн боловч ажилд орсон тушаал байхгүй байгаа тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд 1988 оноос 1995 оныг дуустал ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
- Б.О*******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 4-5-р хуудас/,
- Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаартай 1991-1993 онд ажиллаж байсан цалингийн цэс /хэргийн 6-р хуудас/,
3.Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх Н.Н*******, И.Б******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.О*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Нэхэмжлэгч нь Булган аймгийн Хялганат тосгоны 3 дугаар цэцэрлэгт 1988 оноос тэтгэвэрт гарах хүртлээ тогоочоор ажиллаж байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1988-1995 оны баримт архивт байхгүй байх тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Нэхэмжлэгч Б.О******* нь 1989 оноос 2024 он хүртэл Хялганат тосгоны 3 дугаар цэцэрлэг /одоогийн нэршил “Хараацай” цэцэрлэг/-т туслах тогооч, тогоочоор ажиллаж байсан нь Булган аймгийн архивын тасгийн цалингийн цэсний лавлагаа, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.
3.2.Нэхэмжлэгчийн “1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Хялганат хорооны гуравдугаар цэцэрлэгт туслах тогоочоор авч ажиллуулав” гэсэн тэмдэглэл бүхий 407953 дугаартай хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичилттэй байх тул мөн оны 9-12 сард ажилласан хугацааг хангалттай нотлохгүй байна.
4.Иймд Б.О*******ийг 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Булган аймгийн Хялганат тосгоны 3 дугаар цэцэрлэг /Хараацай цэцэрлэгт/-т ажиллаж байсан байдлыг тогтоов.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц******* овогт Б*******ын О******* /Ф*******/-ийг 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Булган аймгийн Хялганат тосгоны 3 дугаар цэцэрлэг /Хараацай цэцэрлэгт/-т ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах ж*******р гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.