Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 132/ШШ2024/00371

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                          баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би, нэхэмжлэгч С.Ч*******ы нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 132/2024/00455 индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ч******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт гаргаж байна.

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан боловч Төв Цагдаагийн архиваас баримтуудаа авсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Цагдаагийн төв архиваас ажиллаж байсан байдалтайгаа холбоотой баримтуудаа авсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул түүний хүсэлтийг шүүх хүлээн авч хангаж, шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч С.Ч*******ы нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                       ШҮҮГЧ                              П.ХИШИГДАВАА