Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 132/ШШ2024/00380

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Н******* овогт Х*******ийн О******* /Г*******/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00436/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтгэрэл оролцов.

Нэхэмжлэгч Х.О******* нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.О******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

“Миний бие Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуульд 1987 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 09 дугаартай тушаалаар цэвэрлэгчийн ажилд томилогдож, 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан бөгөөд үргэлжүүлэн жирэмсний амралтаа авч буцаж ажилдаа оролгүй ажлаасаа гарсан. Ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ. 

2. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Хутаг сумын сургуулийн захирлын 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дугаартай ажилд авах тухай тушаал /хэргийн 4-р хуудас/,

-Хутаг сумын 10 жилийн сургуулийн захирлын 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 38 дугаар ээлжийн амралт олгох тухай тушаал /хэргийн 5-р хуудас/,

-10 жилийн сургуулийн захирлын 1988 оны 47 дугаар чөлөө олгох тухай тушаал /хэргийн 6-р хуудас/,

-Нэхэмжлэгчийн 1988 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин О.Ууганчимэгийн төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 7-р хуудас/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Х.О*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 10 жилийн сургуульд 1987 оны 01 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан боловч ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 10 жилийн сургуульд 1987 оны 01 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сарыг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь ажилд авах тухай тушаал, ээлжийн амралт болон чөлөө олгох тухай тушаалуудаар нотлогдож байна.

5. Иймд нэхэмжлэгчийг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 10 жилийн сургуульд 1987 оны 01 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоож, хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н******* овогт Х*******ийн О******* /Г*******/-ийг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 10 жилийн сургуульд 1987 оны 01 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ХИШИГДАВАА