Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2024/0142

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул, уурхайн Кадастрын хэлтсийн дарга

Гуравдагч этгээд: ХХК нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У., гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө., Д. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тоот албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дугаарт албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт гаргахыг Ашигт малтмал газрын тосны газрын Геологийн уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад даалгах,

1.2. Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гэж эцсийн байдлаар тодорхойлсон болно.

Хоёр. Маргааны үйл баримт, процессын талаар:

2.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрийн ХХК-д холбогдох хэсгийг ...Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход шаардлагатай гол баримт болох хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр нь энэ нэртэй талбайд хийгдсэн хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэж хүлээн авсан тэмдэглэл, шийдвэр биш байгаа тул хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй нөхцөлд уг талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноор нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашигт малтмал ашиглах, түүнтэй холбогдсон газар ашиглах эрх зөрчигдсөн байдлыг арилгах замаар захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж,Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрийн ХХК-д холбогдох хэсэг нь хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ[1].

Тус шийдвэрийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/00 тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна[2].

ХХК-иас Ашигт малтмал газрын тосны газарт хандан 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тоот албан бичгээр ...компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайн кадастрыг дахин баталгаажуулж өгнө үү...[3] , 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дугаарт албан бичгээр[4] ... тоот албан бичигт дурдсан асуудлыг зохих журмын дагуу яаралтай шийдвэрлэх... шүүхийн шийдвэрт заасан нэмж тодруулах ажиллагааг хийж холбогдох актыг дахин гаргах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэрээр ...Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрийн ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй... болгожээ[5].

Уг шийдвэрийг ХХК-иас эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан[6], хожим нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн болно[7].

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан ...Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрийн ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 онд гаргасан.

Тус шүүхээс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар ...Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрийн ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, 2 дахь заалтаар ...шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрийн ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт ..." ХХК-аас 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтийг хариуцагч захиргааны байгууллага хүлээн авч кодод бүртгэхдээ хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр-ийг хавсаргаж өгсөн гэж тэмдэглэсэн боловч энэ нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн бүхий Онгон-Улаан уулын алтны шороон ордод 2003-2007 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцсэн тухай" баримт байсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн.

Энэ тухай Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолд тодорхой дурдагдсан байдаг. ХХК-д холбогдох тайлан анхан шатны шүүхэд хэрэг хэлэлцэгдэх үед авагдаагүй бөгөөд дээр дурдсан ******* тайлан авагдсан байдаг. Иймээс дээд шүүх захиргааны акт гаргахыг Захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байдаг ч Захиргааны байгууллага сонсох ажиллагааг хийж ХХК-д шийдвэрлэсэн атлаа шинээр захиргааны акт гаргаагүй.

Түүнчлэн манай компанийн зүгээс тус шүүхийн шийдвэрийн дагуу маргаан бүхий актыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаа тогтоон түдгэлзүүлж, шийдвэрлэсэнтэй холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газарт 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тоот албан бичгээр мөн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичгээр тус тус шүүхийн шийдвэр биелүүлж дахин шинэ акт гаргах талаар удаа дараа хандсаар байхад шүүхийн шийдвэрийг огт биелүүлэхгүй байсан.

Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр бидэнд мэдэгдэж Захиргааны ерөнхий хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулж, манай компаниас бичгээр тайлбар, мэдүүлэг авч, холбогдох баримтуудыг хүлээн авч, үнэлж, улмаар холбогдох баримтуудыг ашигт малтмалын ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрлийн хувийн хэргийн баримтуудтай тулгаж бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг явуулсан.

Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулж, бодит нөхцөл байдал тогтоогдсон байхад Төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс шинэ акт гаргахгүй байгаа нь төрийн байгууллагын хууль бус эс үйлдэхүй юм.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын геологи, уул, уурхайн кадастрын хэлтсийн даргад хандаж шинэ акт гаргаж өгөх тухай хүсэлтийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тоот албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичгээр тус тус хүсэлт гаргасныг шийдвэрлэхгүй байгаа, Ашигт малтмал, тосны газрын Геологи, уул, уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэг: ******* аймгийн ******* сумын нутаг -1 нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тоот тусгай зөвшөөрлийг 2003 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ХХК-д олгожээ.

Тус компани ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээрээ бүхэлд нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөдөл гаргасныг хянан үзэж, Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрээр ******* аймгийн ******* сумын нутаг -1 нэртэй талбайд ашигт малтмалын ашиглалтын тоот тусгай зөвшөөрөл олгосон байна.

ХХК-аас ашигт малтмалын ашиглалтын тоот тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх өргөдөл гаргасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрээр талбайн тодорхой хэсгийг буцаан авч ашигт малтмалын ашиглалтын тоот тусгай зөвшөөрлийн нийт талбайн хэмжээ 692,48 га болсон байна.

Хоёр: ХХК-аас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрийн ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хянан хэлэлцээд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг Удирдлага болгон шийдвэрийн 1 дэх заалтаараа Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-т заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрийн ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас гаргасан дахин шинэ акт гартал 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, 2 дахь заалтаараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрийн "" ХХК-д холбогдох хэсэг нь хүчингүй болохыг дурдсугай хэмээн шийдвэрлэсэн.

Гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасныг үндэслэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийдвэрт давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн танхим 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт ХХК-с 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг хариуцагч захиргааны байгууллага хүлээн авч кодод бүртгэхдээ хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэж хүлээн авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр"-ийг хавсаргаж өгсөн гэж тэмдэглэсэн боловч энэ нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн бүхий, ******* шороон ордод 2003-2007 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцсэн баримт болох нь тогтоогдож байна гэж дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл ХХК нь ******* аймгийн ******* сумын нутагт орших -1 нэртэй талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргахдаа өөр талбайн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хавсаргаж өгсөн байна. Энэ нь ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь хэсэгт хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр заасантай нийцээгүй байжээ.

Түүнчлэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/-ын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *******, 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот албан бичгүүдээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр-ийг хуурамчаар үйлдсэн, ашигт малтмалын ашиглалтын ******* тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг мэдэгдсэн тухай мэдэгдлүүдийг ХХК-д хүргүүлж байжээ.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Нүүрсний судалгааны хэлтсийн мэргэжилтэн Д., Геологи, судалгааны хэлтсийн мэргэжилтэн Б. Уул уурхайн судалгааны хэлтсийн мэргэжилтэн Б. нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ******* аймгийн ******* сумын нутагт орших нүүрсний ордод ажилласан тухай дүгнэлтээр " ХХК нь ... цооногуудыг өрөмдөөгүй..., уурхайг улсын комисс хүлээн аваагүй байхад нүүрс олборлох үйл ажиллагаа явуулсан..., тоот тусгай зөвшөөрөл хууль зөрчигдөж олгогдсон..., Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.3 дахь хэсэгт заасны дагуу... тусгай зөвшөөрөл авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон тул ******* тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлтэй... гэж дүгнэсэн байна.

Гурав: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2.2-д Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ, Монгол улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Шүүхийн шийдвэр биелүүлж Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэрээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шийдвэр, Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн танхимын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоол, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тоот мэдэгдлийг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газар /хуучин нэрээр/-ын даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрийн ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Дөрөв: ХХК-аас 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тоот албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн хүсэлтэд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль-ийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасны дагуу хариу өгч ажилласан байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж хуульчилсан.

Тав: ХХК дээр дурдсан маргаан бүхий захиргааны актын талаар өмнө нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд уг нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Иймд "" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.[8]

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Дөрөв: Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.1. ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тоот албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дугаарт албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт гаргахыг Ашигт малтмал газрын тосны газрын Геологийн уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад даалгах шаардлагын тухай:

4.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны ... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах ... гэж, 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох; гэж зааснаар захиргааны байгууллагын эс үйлдэхүй, эсхүл татгалзал хууль зөрчсөн байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл бүрдэнэ.

4.3.Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн  37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно, 37.2-т Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно, 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэжээ.

4.4.Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч ХХК-иас 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тоот албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дугаарт албан бичгээр хүсэлтүүд гаргасан хэдий ч асуудлыг шийдвэрлэхгүй байгаа, эс үйлдэхүй гаргасан гэх боловч энэ талаарх үндэслэлээ ...албан бичгээр хариу өгсөн зүйлгүй, ...6 сарын хугацаа болоогүй, шийдвэрлэнэ гэдэг хариуг утсаар өгдөг байсан. Биечилж уулзах болон хүлээж авах боломжгүй байсан. Нэхэмжлэгчийн зүгээс шийдвэрлэгдэх байх гэж хүлээж байтал Ашигт малтмал газрын тосны газрын геологийн уул уурхайн кадастрын хэлтсээс шийдвэрийг гаргасан байдаг... маргадаг бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...холбогдох хариу авахыг хүсэхдээ хэн гэдэг албан хаагчтай холбогдож байсан болохыг тодорхой дурдах шаардлагатай. 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн албан бичигтэй Р. болон кадастрын хэлтсээс танилцсан байсан. Сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэдэг үндэслэлээр тус ажиллагааг хийхгүй явж байгаад 04 дүгээр сарын 07-ны өдөр шийдвэрээ гаргасан... тайлбарласан.

4.5.Дээрх тайлбаруудаас үзвэл хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан өргөдөлд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 30 хоногийн хугацаанд үндэслэл бүхий хариуг бичгээр өгч, гомдлыг шийдвэрлээгүй ч аман байдлаар буюу утсаар холбогдох мэдээлэл солилцож, хариу өгч байсан, улмаар Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн өргөдөлд дурдсан асуудлыг Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэрээр шийдвэрлэсэн.

4.6.Өөрөөр хэлбэл хариуцагч шийдвэрлэх боломжтой зохих шийдвэрээ гаргасан нь нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан эс үйлдэхүй гаргаагүй болохыг харуулж байна.

4.7.Иймд даалгах шаардлагын урьдаж нөхцөл болсон эс үйлдэхүй тогтоогдоогүй тул шүүх ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тоот албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дугаарт албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт гаргахыг Ашигт малтмал газрын тосны газрын Геологийн уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.8. Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухай:

4.9.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ гээд 11.1.14-т хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих; 11.1.15-д ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлдахин олгох, цуцлах,..., 11.1.17-д тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх; гэжээ.

4.10.Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай шийдвэрээ гаргахдаа Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шийдвэр, Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн танхим 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд тогтоолын үндэслэх хэсэгт дурдсан нэмж тодруулах ажиллагааг огт хийгээгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

4.11.Тодруулбал, тус шүүхийн удаа дараагийн албан бичгээр[9] захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн хугацаанд хариуцагч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан ямар үйл ажиллагаа явуулсан, хэрхэн шийдвэрлэсэн талаар баримтыг шаардсан боловч уг ажиллагаанд хамаарах хугацаанд холбогдох баримтуудыг тайлбарын хамт ирүүлээгүй.

4.12. Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр, уг шийдвэрийн үндэслэх хэсэгт шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааг хийсний үндсэн дээр дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байхад энэ ажиллагааг огт хийгээгүй атлаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй заасныг хэрэгжүүлсэн хэмээн хэлбэрийн шийдвэр гаргаж байгааг зөвтгөх боломжгүй.

4.13.Нөгөөтээгүүр хавтас хэрэгт нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэр гарсны дараа Ашигт малтмал газрын тосны газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Р. 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тоот албан бичгээр ...2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09,30 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын 303 тоот өрөөнд холбогдох нотлох баримтыг үнэлж, танай тайлбар болон санал бичгээр хүлээн авна...[10] гэж, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ******* тоот албан бичгээр ...танайхаас ирүүлсэн тайлбар, мэдүүлэг, бусад нотлох баримтыг судлан үзэж холбогдох арга хэжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна...[11] хариу өгсөн.

4.14.2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрлийн танилцуулга уулзалтаар Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгох саналын дагуу холбогдох арга хэмжээ авахыг Ашигт малтмал газрын тосны газрын дарга Л.******* үүрэг болгон өгсөн зэрэг өмнө шийдвэрлэгдсэн асуудлаа дахин хэлэлцэн шийдвэрлэх гэж буй мэт үйл баримт байна[12].

4.15.Дээрх дурдсан үйл баримтуудыг нэгтгэвэл нэгэнт хариуцагч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой нэрлэн зааж дурдаж өгч, шалган тогтоох шаардлагатай  ажиллагааг хийгээгүй, үүнийг мөн шүүх гүйцэтгэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, харин уг асуудлыг хариуцагчийн эрх хэмжээний хүрээнд дахин шийдвэрлэх боломжтой гэж үзэн хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаанд маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11,106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.17 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тоот албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дугаарт албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт гаргахыг Ашигт малтмал газрын тосны газрын геологийн уул уурхайн кадастрын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Ашигт малтмал газрын тосны газрын геологийн уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэрийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрийн ХХК-д холбогдох хэсэг, Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэр хүчингүй болсонд тооцсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Л.БАТБААТАР