Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 492

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ

даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч А.Намдаг,

Шүүгдэгч У , түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш /1481/ нарыг оролцуулж

тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

У т холбогдох 1705002750144 дугаартай эрүүгийн хэргийг 2017

оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг

Сүхбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,

, урьд Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 24-ний

өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 239.2 дахь

хэсгээр 1 жил тэнсэн хянан харгалзах ялаар, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009

оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн

тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар тэнсэн хянан харгалзах ялаар тус тус

шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй,

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч У  нь 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянгол

дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хур” зочид буудалд иргэн

Ө.Саруулзаяатай маргалдан зодож бие махбодид нь баруун, зүүн чихний хэнгэргэн

хальс, цоорол, баруун суганы хэсэгт нөсөө бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол

учруулсан гэмт хэрэг холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг

шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У  мэдүүлэхдээ: “Мөрдөн

байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн

хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Ө.Саруулзаяа мэдүүлэхдээ: “...2017 оны 7 дугаар сарын 13-ны орой

найз Бямбасүрэн /99901421/ болон түүний 2 найз охины хамт 4-үүлээ Баянгол дүүргийн

8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” бааранд орж сууж байгаад 3-4

залуучуудтай танилцсан. Тэгээд удаагүй Бямбасүрэнгийн 2 найз эмэгтэй нь явсан

байсан. Тэгээд шинэ танилцсан Отгоо У  Зоригоо нарын хамт тэндээсээ

гараад нэг караокед ороод дуулаад байж байтал уг караокений дуу нь явахгүй хаах гэж

байна гэхээр тэндээсээ үүрээр 06 цагийн үед бүгдээрээ гараад Бичил хорооллын

ойролцоо байдаг “Хур” нэртэй зочид буудалруу бүгдээрээ орсон. Тэгээд тэндээ ороод

нэг том пиво уугаад сууж байтал У  нь хамт явсан найз болох Отгоогоо

алгадаад буудлын өрөөнд байсан аягануудыг ханаруу шидээд байсан. Тэр үед манай

найз Бямбасүрэн унтаж байсан. Би өөрийн цүнхээ авахдаа Бямбасүрэнгийн машины

түлхүүр гар утас зэргийг цүнхнээсээ гаргаад Бямбасүрэнд өгөөд гарах гэтэл миний

цүнхэн дотор Бямбасүрэн хийсэн машины түлхүүр гар утас машин барих гэж байсан

10,000 төгрөг зэрэг эд зүйлс байхгүй байсан. Тэгэхээр нь би У т хандаад

Бямбасүрэнгийн юмнууд нь байхгүй байна гэж хэлээд У ыг нэгжтэл түүний

халааснаас Бямбасүрэнгийн машины түлхүүр гар утас 10,000 төгрөг зэрэг эд зүйлсүүд

гарч ирсэн. Би У т чи одоо яасан хулгайч юм гэж хэлэхэд У

намайг шууд зодоод эхэлсэн. У  намайг өрөөнөөс гаргах гээд миний баруун

гарын шуунаас татхаар нь би түүнд зүгээр бай гэж хэлэхэд У  миний зүүн

чихрүү гараараа толгойтой хавсарч алгадаж унагаагаад босоод ирэхэд ханаруу үсдээд

савсан. Энэ үед түүний найз Отгоо нь орж ирээд намайг хамгаалаад салгасан. Би

цагдаад дуудлага өгсөн байсан. Удаагүй цагдаа нар орж ирээд бүгдийг нь хэлтэсрүү

авчирсан. Тухайн өдөр би уг буудалд У  зодуулсан хүчиндүүлсэн талаар

гомдол гаргах гэж байгаад болиод шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж хэлээд больсон. Тэр

өдрөө миний чих шуугиад байсан. Би Бямбасүрэн Отгоо нарт ядаж чихээ үзүүлдэг юм

билүү гэж хэлэхэд тэд нар чихийг чинь төмрөөр цоолохоос нааш цоордоггүй юм гэхээр

нь би өө тийм байлгүй дээ гэж хэлээд больсон. Түүнээс хойш 2017 оны 7 дугаар сарын

27-ний өдөр “Сонс” нэртэй чих хамар хоолойн эмнэлэгт үзүүлэхэд миний 2 чихний

хэнгэрэг 2-уулаа цоорсон байна гэж хэлэхээр нь эргэж ирээд гомдол гаргаж байна...”

гэжээ. /хх 19-22,23-24,25-26, хуу/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар

сарын 31-ний өдрийн 9645 дугаартай дүгнэлт: “1. Ө.Саруулзаяа-н биед баруун, зүүн

чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун суганы хэсэгт нөсөө бүхий гэмтэл

тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх

эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр

хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь

ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэзээ үүссэн эсэхийг

нарийвчлан тогтоох боломжгүй байна” гэжээ. /хх 31 хуу/

Хохирогч Ө.Саруулзаяагын эмчилгээний баримтууд /хх 12-15/

Иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх

41, 43 хуу/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь

хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан

болно.

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч У  нь 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянгол

дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хур” зочид буудалд иргэн

Ө.Саруулзаяатай маргалдан зодож бие махбодид нь баруун, зүүн чихний хэнгэргэн

хальс, цоорол, баруун суганы хэсэгт нөсөө бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол

учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч

Ө.Саруулзаяа /хх 19-22, 23-24, 25-26/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний

хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 9645 дугаартай

дүгнэлт /хх 31/, nргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах

хуудас /хх 41, 43/ зэрэг болон хавтаст хэрэгт мөрдөн байцаалтын явцад хуульд заасан

үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон

тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч У  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан

гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч У  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл

байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус

тооцлоо.

Хохирогч Ө.Саруулзаяа нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогчид учирсан гэм

хор арилаагүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон

хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй болохыг тус тус дурдлаа.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10,

36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У ыг хүний эрүүл мэндэд хөнгөн

хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч У т 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх

хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч У  нь торгох ялыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний дотор

биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг

хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй,

иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй

болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий

этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн

давж даалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны

прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У т урьд авсан хувийн

баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ