| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2024/00264/И |
| Дугаар | 130/ШШ2024/00349 |
| Огноо | 2024-04-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 130/ШШ2024/00349
| 2024 оны 04 сарын 04 өдөр | Дугаар 130/ШШ2024/00349 | Баян-Өлгий аймаг |
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан С овгийн Т.Х Ш овгийн Б.Е нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Х.А 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Х.Ф, 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Х.А, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Х.М нарыг эх нь болох Б.Е асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Х.А, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Х.Ф, 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Х.А, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Х.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг нь болох Т.Х-ээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс Б аймгийн Ө сумын 5-р баг, Х гол 1/36 байр 6 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай орон сууцыг гэр бүлийн гишүүд болох Б.Е, Х.А, Х.Ф, Х.А, Х.М нарт олгож, Б аймгийн Ө сумын 3-р баг Б уул, З гүүр-6 гудамжны 614 хаягт байрлах нэгж талбарын 00000000 дугаар бүхий гэр, орон сууцны хашааны зориулалттай 540 м.кв газрыг хариуцагч Т.Х-т үлдээсүгэй.
5. Нэхэмжлэгч Б.Е ХААН банканд төлөх өр болох 13,988,032 төгрөгийн 50 хувийг хариуцагч Т.Х-т хуваарилах талаар шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.Х-ээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Е-д олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК