| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2024/00305/И |
| Дугаар | 130/ШШ2024/00367 |
| Огноо | 2024-04-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 130/ШШ2024/00367
| 2024 оны 04 сарын 09 өдөр | Дугаар 130/ШШ2024/00367 | Баян-Өлгий аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С дүүрэг, 1-р хороо, Ж гүний гудамж, Ч төвийн байр 000 тоот хаягт үйл ажиллагаа явуулах, “И и” ББСБ ХХК /гүйцэтгэх захирал Д.О/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Д сумын 5 дугаар багт оршин суух, Б овогт С-ын Г-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн төлбөр 317,698.83 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 158,396.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 28,859.24 төгрөг, шимтгэл 6,300 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 517,254.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “И и” ББСБ ХХК нь хариуцагч С.Г-т холбогдуулан Үндсэн зээлийн төлбөр 317,698.83 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 158,396.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 28,859.24 төгрөг, шимтгэл 6,300 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 517,254.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Зээлдэгч С.Г нь “И и” ББСБ ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Л13001343 тоот “Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ” байгуулж 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 353,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0.9 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлдэн авсан.
1.2 Зээлдэгчтэй байгуулсан “Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ”-ний хугацаа 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 511,254.88 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
1.3 Иймд зээлдэгч С.Г-оос үндсэн зээлийн төлбөр 317,698.83 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 158,396.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 28,859.24 төгрөг, шимтгэл 6,300 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 517,254.88 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч С.Г шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч С.Г би нэхэмжлэгч “И и” ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би тус банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч байсан нь үнэн бөгөөд зээлийн үлдэгдэл төлбөр 517,254 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч “И и” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Г-т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 317,698.83 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 158,396.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 28,859.24 төгрөг, шимтгэл 6,300 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 517,254.88 төгрөгийг төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон төлбөрийн баримтаар нотлогдож байгаа тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Нэхэмжлэгч “И и” ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,168 төгрөгийн тал 8,084 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 8,084 төгрөг, мөн хариуцагч С.Г-оос 8,084 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “И и” ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч С.Г нь нэхэмжлэгч “И и” ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 317,698.83 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 158,396.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 28,859.24 төгрөг, шимтгэл 6,300 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 517,254.88 төгрөгийг нэхэмжлэгч “И и” ББСБ ХХК-д төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “И и” ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,168 төгрөгийн тал 8,084 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 8,084 төгрөг, мөн хариуцагч С.Г-оос 8,084 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “И и” ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК