Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 130/ШШ2024/00372

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 130/ШШ2024/00372

Баян-Өлгий аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах Б барилга ХХК /захирал Т.Х/-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, Ш овогт Х. Н-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдан авсан барааны төлбөр болох 1,745,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б барилга ХХК нь хариуцагч Н-д холбогдуулан Зээлээр худалдан авсан барааны төлбөр болох 1,745,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Б барилга ХХК нь барилгын материал болон электрон барааны худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

1.2 Н нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Eurolux загварын 1,309,000 төгрөгийн үнэ бүхий плитка, Sevenstar загварын 436,000 төгрөгийн үнэ бүхий хагас автомат угаалын машинуудыг тус тус 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл төлж дуусгана хэмээн зээлээр худалдан авсан.

1.3 Гэвч тухайн цаг хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл хариуцагч нь дээрх 1,745,000 төгрөгийг төлж өгөхгүй байна.

1.4 Иймд Н-ээс зээлээр худалдан авсан барааны үнэ 1,745,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Н хариу тайлбартаа: ...  Хариуцагч Н би нэхэмжлэгч Б барилга ХХК-ийн надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би тус компаниас зээлээр цахилгаан бараа худалдаж авсан маань үнэн бөгөөд зээлээ тодорхой шалтгааны улмаас төлж чадаагүй байсан.

Одоо тус байгууллагын надаас нэхэмжилж байгаа нийт 1,750,000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагч би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

3.Нэхэмжлэгч Б барилга ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч  Н-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н  нь нэхэмжлэгч Б барилга ХХК-ийн нэхэмжилсэн зээлээр худалдан авсан барааны үнэ  1,750,000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Нэхэмжлэгч Б барилга ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,870 төгрөгийн тал 21,435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 10000000 дугаартай данснаас 21,435 төгрөг, мөн хариуцагч Н-ээс 21,435 төгрөг тус тус гаргуулан  нэхэмжлэгч Б барилга ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Н нь зээлээр худалдан авсан барааны үнэ  1,750,000 /нэг сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Б барилга ХХК-д төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б барилга ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,870 төгрөгийн тал 21,435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 10000000 дугаартай данснаас 21,435  төгрөг, мөн хариуцагч Н-ээс 21,435 төгрөг тус тус гаргуулан  нэхэмжлэгч Б барилга ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Х.МЕЙРАМБЕК