| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2024/00304/И |
| Дугаар | 130/ШШ2024/00384 |
| Огноо | 2024-04-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 130/ШШ2024/00384
| 2024 оны 04 сарын 16 өдөр | Дугаар 130/ШШ2024/00384 | Баян-Өлгий аймаг |
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С дүүрэг, 0 дүгээр хороо, Ж Гүний гудамж, Ч төв байр, 0 давхар 0000 тоот хаягт үйл ажиллагаа явуулах, “И х” ББСБ ХХК /гүйцэтгэх захирал Д.О/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, У овогт М.Б-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 654,076.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “И х” ББСБ ХХК нь хариуцагч М.Б-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 654,076.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Зээлдэгч М.Б нь “И х” ББСБ ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр L0000000 тоот “Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ”-г байгуулж энэхүү гэрээний үндсэн дээр 381,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0,7 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлдэн авсан.
1.2 Зээлдэгчтэй байгуулсан “Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ”-ний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч нь өнөөдрийн байдлаар 654,076.76 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
1.3 Иймд зээлдэгч М.Б-аас үндсэн зээлийн төлбөр 381,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 201,230.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 40,246.13 төгрөг, шимтгэл 25,600 төгрөг, нотариатын зардал 6000 төгрөг, нийт 654,076.76 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч М.Б хариу тайлбартаа: ... Хариуцагч М.Б миний бие нэхэмжлэгч “И х” ББСБ ХХК-ийн надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би тус компаниас зээл авсан маань үнэн бөгөөд зээлээ тодорхой шалтгааны улмаас төлж чадаагүй байсан. Одоо тус байгууллагын надаас нэхэмжилж байгаа нийт 654,076.76 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагч би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч “И х” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Б нь нэхэмжлэгч “И х” ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн нийт төлбөр 654,076.76 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Нэхэмжлэгч “И х” ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,248 төгрөгийн тал 10,124 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 10,124 төгрөг, мөн хариуцагч М.Б-аас 10,124 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “И х” ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч М.Б нь зээлийн нийт төлбөр 654,076.76 /зургаан зуун тавин дөрвөн мянган далан зургаан төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч “И х” ББСБ ХХК-д төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “И х” ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,248 төгрөгийн тал 10,124 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 10,124 төгрөг, мөн хариуцагч М.Б-аас 10,124 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “И х” ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК