Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 130/ШШ2024/00385

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 130/ШШ2024/00385

Баян-Өлгий аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

                                               хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, Ж овогт С-ын А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Н.А-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдан авсан барааны үлдэгдэл төлбөр 723,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.А нь хариуцагч Н.А-д холбогдуулан Зээлээр худалдан авсан барааны үлдэгдэл төлбөр 723,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие Б аймгийн Ө сумд барилгын материалын бөөний худалдаа эрхэлдэг.

1.2 Хариуцагч нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нийт 2,148,000 төгрөгийн барааг зээлээр худалдан авсан ба тухайн барааны үнийг 10 дугаар сарын сүүл хүртэл төлж өгөхөөр болсон.

1.3 Үүний дараа 10 дугаар сарын 22-ны өдөр 150,000 төгрөгийн барааг мөн зээлээр худалдан авсан. Үүнээс 75,000 төгрөгийн барааг буцаасан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, дараа нь 500,000 төгрөгийг тус тус төлсөн ба үлдэгдэл 723,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

1.4 Иймд хариуцагч Н.А-ээс зээлээр худалдан авсан барааны үлдэгдэл төлбөр 723,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтэд: Е.М би нэхэмжлэгч С.А-ыг төлөөлөн Н.А-д холбогдуулан 723,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ. Тус 723,000 төгрөгийг хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа бүрэн төлж барагдуулсан болно. Иймд С.А-ын нэхэмжлэлтэй Н.А-д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Нэхэмжлэгч С.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.А-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлээр худалдан авсан барааны үлдэгдэл төлбөр 723,000 төгрөгийг төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байгаа тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Нэхэмжлэгч С.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,902 төгрөгийн тал 10,951 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000000 дугаартай данснаас 10,951 төгрөг, мөн хариуцагч Н.А-ээс 10,951 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.А-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

6.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Н.А нь нэхэмжлэгч С.А-ын нэхэмжилсэн зээлээр худалдан авсан барааны үлдэгдэл төлбөр 723,000 төгрөгийг нэхэмжлэгч С.А-д төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,902 төгрөгийн тал 10,951 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000000 дугаартай данснаас 10,951 төгрөг, мөн хариуцагч Н.А-ээс 10,951 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.А-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Х.МЕЙРАМБЕК