Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 130/ШШ2024/00411

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 130/ШШ2024/00411

Баян-Өлгий аймаг

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, С овогт Т.А

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо, аймгийн Залуучуудын холбоонд 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл Гар урлал, бэлэг дурсгалын цехийн үйлчлэгч, нягтлан бодогчоор, Б аймгийн Хүн амыг чийрэгжүүлэх зөвлөлд 1993 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б,

Гэрч Ш.З, Х.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-т 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Т.А нь Б аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо, аймгийн Залуучуудын холбоонд 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл Гар урлал, бэлэг дурсгалын цехийн үйлчлэгч, нягтлан бодогчоор, Б аймгийн Хүн амыг чийрэгжүүлэх зөвлөлд 1993 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн байна. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие 1990 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймаг дахь Худалдааны техникумыг худалдааны ня-бо мэргэжлээр төгсөж ирээд Б аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 116 дугаар тогтоолоор 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс тус хорооны гар урлал, бэлэг дурсгалын цехийн үйлчлэгчээр, аймгийн Залуучуудын чөлөөт холбооны тэргүүлэгч гишүүдийн 1991 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаар тогтоолоор 1991 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс тус холбооны нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1993 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор мөн оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс өөр ажилд шилжих болсон учир ажлаас чөлөөлөгдсөн.

1.2 Дараа нь Б аймгийн Хүн амыг чийрэгжүүлэх зөвлөлийн даргын 1993 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 тоот тушаалаар 1993 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс тус зөвлөлийн нягтлан бодогчоор томилогдож 1994 оныг дуустал ажилласан.

1.3 Миний ажилласан байдал 000000 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичигдэж, тамга тэмдэг дарагдаж баталгаажсан. Би энэ жил өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор холбогдох материалуудаа бүрдүүлж ажилласан жилийн лавлагаа авахаар Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивд хандахад Б аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо, аймгийн Залуучуудын чөлөөт холбооны тэргүүлэгчдийн 1990-1993 онуудын тогтоол, Б аймгийн Хүн амыг чийрэгжүүлэх зөвлөлийн даргын 1993, 1994 онуудын тушаалыг архивд шилжүүлээгүй тул лавлагаа авах боломжгүй болсон.

1.4 Би өөрт байгаа материалуудыг аймгийн Нийгмийн даатгалын газарт хянуулахад архивын лавлагаа байхгүй учир 1990-1994 онуудад ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох чиглэл өгсөн учир ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан. Иймд миний Б аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо, аймгийн Залуучуудын чөлөөт холбоонд 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл гар урлал, бэлэг дурсгалын цехийн үйлчлэгч, нягтлан бодогчоор, Б аймгийн Хүн амыг чийрэгжүүлэх зөвлөлд 1993 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  хүсэлт гаргагчаас Х.Б-д олгосон итгэмжлэл, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 29 дугаартай архивын лавлагаа, 1990 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2243 дугаартай диплом, 357570 дугаартай хөдөлмөрийн дэвтэр зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 157 дугаар тогтоол хавсралтуудын хамт, 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Дансны үлдэгдлийн баталгаа, 1992 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 4 дугаартай Төлбөрийн даалгавар, аймгийн Залуучуудын чөлөөт холбооны өмч хөрөнгийн хөдөлгөөн, Аймгийн ЗЧХ, Хүүхдийн чөлөө төвийн дарга, ня-бо, аж ахуйн эрхлэгч нарын хамтарсан 1991 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хурлын протокол, АЗЧХ-ны харьяа гар урлаг бэлэг дурсгал, үйлчилгээний цехийг хүүхдийн төвийн мэдэлд шилжүүлж хүлээлгэн өгсөн 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн акт, 1990 оны  Х сараас хойших 1991 оны 06 дугаар сар хүртэлх гар урлал бэлэг дурсгалын 01 цехийн үндсэн хөрөнгийн жагсаалт хавсралтын хамт, 1995 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Сайшаалын үнэмлэх, Х.А, Ш.З нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 426 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 362 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Т.А болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 212 дугаар албан бичгээр С.Н-т олгосон итгэмжлэл, Х.А, Ш.З нарын гэрчийн мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

4.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний бие Б аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 116 дугаар тогтоолоор 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс тус хорооны гар урлал, бэлэг дурсгалын цехийн үйлчлэгчээр, аймгийн Залуучуудын чөлөөт холбооны тэргүүлэгч гишүүдийн 1991 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаар тогтоолоор 1991 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс тус холбооны нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1993 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор мөн оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс өөр ажилд шилжих болсон учир ажлаас чөлөөлөгдсөн. Дараа нь Б аймгийн Хүн амыг чийрэгжүүлэх зөвлөлийн даргын 1993 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 тоот тушаалаар 1993 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс тус зөвлөлийн нягтлан бодогчоор томилогдож 1994 оныг дуустал ажилласан. Миний ажилласан байдал 357570 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичигдэж, тамга тэмдэг дарагдаж баталгаажсан. Би энэ жил өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор холбогдох материалуудаа бүрдүүлж ажилласан жилийн лавлагаа авахаар Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивд хандахад Б аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо, аймгийн Залуучуудын чөлөөт холбооны тэргүүлэгчдийн 1990-1993 онуудын тогтоол, Б аймгийн Хүн амыг чийрэгжүүлэх зөвлөлийн даргын 1993, 1994 онуудын тушаалыг архивд шилжүүлээгүй тул лавлагаа авах боломжгүй болсон. Би өөрт байгаа материалуудыг аймгийн Нийгмийн даатгалын газарт хянуулахад архивын лавлагаа байхгүй учир 1990-1994 онуудад ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох чиглэл өгсөн учир ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан гэжээ.

5.Хүсэлт гаргагч Т.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

 

6. Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 29 дугаартай Архивын лавлагаанд .. Б аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо, аймгийн Залуучуудын чөлөөт холбооны Тэргүүлэгчдийн 1990-1993 онуудын тогтоол, Б аймгийн Хүн амыг чийрэгжүүлэх зөвлөлийн даргын 1993-1994 онуудын тушаалыг архивд шилжүүлээгүй тул иргэн Т.А-д холбогдох лавлагаа гараагүй болно гэх боловч хүсэлт гаргагч Т.А нь Б аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо, аймгийн Залуучуудын чөлөөт холбоонд 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл Гар урлал, бэлэг дурсгалын цехийн үйлчлэгч, нягтлан бодогчоор, Б аймгийн Хүн амыг чийрэгжүүлэх зөвлөлд 1993 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

6.1 Б аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 157 дугаартай тогтоолын ... 4 дэх заалтаар Хөрөнгийн тооллого, тооцоо хийж хүлээлгэн өгөх комиссыг 1 дүгээр хавсралтаар баталж, 12 дугаар сарын 05-ны дотор өмч хөрөнгийг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгөхийг уг комисст үүрэг болгосон ба уг тогтоолын 1-р хавсралтад ... тооллогын комиссын бүрэлдэхүүнд дарга: М.Х, гишүүд К ... гэж,  мөн тогтоолын 5 дахь заалтаар Уг байранд хөлсөөр суух байгууллагуудыг хоёрдугаар хавсралтаар баталсан ба уг тогтоолын 2-р хавсралтад хөлсөөр суух байгууллагуудын жагсаалт 1.хүүхдийн төлөө төв, 2.аймгийн Залуучуудын чөлөөт холбоо, 3.Зохиолчдын салбар, 4.Ахмадын хороо, 5.Залуучуудын спортын хороо, 6.МХЗЭ хөдөлгөөн, 7.Гар урлал бэлэг дурсгалын цех ... гэж тус тус бичигдсэн байна.

6.2 Б аймгийн Залуучуудын чөлөөт холбооны 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Дансны үлэгдлийн баталгаагаар ... 280079   тоот дансаар 4-р улиралд гарсан орлого, зарлагын бүх гүйлгээг үндсэн баримттай нэг бүрээр нь шалгаж баталсан байх ба уг баримтад  ерөнхий (ахлах) ня-бо гэж хүсэлт гаргагч Т.А гарын үсэг зурсан байдал,

6.3 Мөн Залуучуудын Чөлөөт холбооны 1992 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 4 дугаартай Төлбөрийн даалгаварт 2-р гарын үсгээр хүсэлт гаргагч Т.А гарын үсэг зурсан байдал,

6.3 Б аймгийн Залуучуудын чөлөөт холбооны 1991 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн өмч хөрөнгийн хөдөлгөөний баримтад аймгийн Залуучуудын чөлөөт холбооны  тэргүүн А.А, ня-бо Т.А нар тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан байдал,

6.4 Аймгийн Залуучуудын чөлөөт холбоо, Хүүхдийн төвөө төвийн дарга, ня-бо, аж ахуйн эрхлэгч нарын хамтарсан 1991 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хурлын протоколыг хүсэлт гаргагч Т.А хөтөлсөн байдал,

6.5 Мөн аймгийн Залуучуудын чөлөөт холбооны харьяа гар урлаг бэлэг дурсгал, үйлчилгээний цехийг хүүхдийн төвийн мэдэлд шилжүүлж хүлээлгэн өгсөн 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн актад хүлээлгэн өгсөн Б аймгийн Залуучуудын Чөлөөт холбооны  тэргүүн А.А, ня-бо Т.А, аж ахуйн эрхлэгч Ш.О нар тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан байдал,

6.6 Мөн Залуучуудын чөлөөт холбооны 1990 оны Х сараас хойших 1991 оны 06 дугаар хүртэлх гар урлалт бэлэг дурсгалын 01 цехийн үндсэн хөрөнгийн жагсаалтыг үйлдсэн байх баг уг баримтад тус холбооны тэргүүн А.А, ня-бо Т.А нар тус тус гарын үсэг зурсан байдал,

6.7 Мөн Залуучуудын чөлөөт холбооны 1990 оны Х сараас хойших 1990 оны 6-р сар хүртэл ХУ-ны авсан бүтээлийн жагсаалтад тус холбооны тэргүүн А.А, ня-бо Т.А нар тус тус гарын үсэг зурсан байдал,

6.8 Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1990 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нээлгэсэн 357570 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд овог: Т, нэр: А, төрсөн он: 1970, боловсрол: дунд, мэргэжил: худалдааны ня-бо, хөдөлмөрийн дэвтэр олгосон: Завхан аймаг дахь худалдааны техникум-техник мэргэжлийн сургууль гэж бичиж тус сургуулийн тамгыг дарж, хүсэлт гаргагчийн тухайн үеийн цээж зургийг нааж баталгаажуулсан байна.

Уг хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд 03.Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүдийн 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 116 дугаар тогтоолоор 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны гар урлал бэлэг дурсгалын цехийн үйлчлэгчээр авч ажиллуулав, 04. Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүдийн 1991 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор 1991 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс өөр ажил хийх болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв, 6-7 дугаар хуудсанд 04.Аймгийн Залуучуудын чөлөөт холбооны тэргүүлэгч гишүүдийн 1991 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаар тогтоолоор 1991 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс аймгийн Залуучуудын чөлөөт холбооны ня-бо-аар авч ажиллуулав, 06.Аймгийн Залуучуудын чөлөөт холбооны тэргүүлэгч гишүүдийн 1993 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1-р тогтоолоор 1993 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс өөр ажилд шилжих болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв,  8-9 дүгээр хуудсанд 06.Аймгийн Хүн амыг чийрэгжүүлэх зөвлөлийн даргын 1993 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 тоот тушаалаар 1993 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс аймгийн Хүн амыг чийрэгжүүлэх зөвлөлд ня-бо-аар авч ажиллуулав, 10-11 дүгээр хуудсанд Аймгийн Хүн амыг чийрэгжүүлэх зөвлөлийн даргын 1993 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар  тушаалаар 1993 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс аймгийн Хүн амыг чийрэгжүүлэх зөвлөлийн ня-бо-аар авч ажиллуулав, Аймгийн Засаг даргын тамгын газрын НБ хэлтсийн даргын 1993 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дүгээр тушаалаар 1993 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын 1993 оны 04-р тушаалаар өөр байгууллагад шилжих болсон тул түр хугацаагаар ажиллуулж, НБ-д ня-бо-д шилжүүлэв гэж тус тус ажлын тухай мэдээ бичигдэж тамга дарагдаж баталгаажсан байдал,

6.9 Хамт ажилласан гэх гэрч Х.А-ийн ... Би Б аймгийн Хүн амыг чийрэгжүүлэх зөвлөлийн даргын 1991 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар тушаалаар мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс бие бялдрыг чийрэгжүүлэх клубын арга зүйчээр томилогдож ажиллаж байсан. ... Намайг Б аймгийн Хүн амыг чийрэгжүүлэх зөвлөлийн арга зүйч, сувилагчаар ажиллаж байхад Т.А нь 1993 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс нягтлан бодогчоор томилогдож ажиллаж байгаад 1994 оныг дуустал ажиллаж байгаад 1995 оноос аймгийн Нэгдсэн эмнэлгийн нягтлан бодогчоор шилжиж явсан нь үнэн болно гэх нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд гэрчээр асуухад өгсөн мэдүүлэг,

Мөн хамт ажилласан гэх гэрч Ш.З-ийн ... Би 1991 онд Б аймгийн Хүн амыг чийрэгжүүлэх зөвлөлийн арга зүйчээр томилогдож ажиллаж эхэлсэн. Намайг Б аймгийн Хүн амыг чийрэгжүүлэх зөвлөлийн арга зүйчээр ажиллаж байхад Т.А нь 1991 оны 05 дугаар сарын өдрөөс нягтлан бодогчоор томилогдож ажиллаж байгаад 1995 оныг дуустал ажиллаад 1995 оноос аймгийн Нэгдсэн эмнэлгийн нягтлан бодогчоор шилжиж явсан болно гэх нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд гэрчээр асуухад өгсөн мэдүүлэг,

6.10 Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1995 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Аймгийн Эрүүл мэндийн  хяналт чийрэгжүүлэлтийн төвөөс хүсэлт гаргагч Т.А-д 1994 онд “Хүн”, Хүн амыг чийрэгжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд байгууллагын эдийн засгийг бэхжүүлэх санхүү үйл ажиллагааны анхны шатны бүртгэл тооцоог бүрэн хөтөлж,  тайлан тооцоог хугацаанд нь гаргаж ажилласныг сайшаан тэмдэглэж нэг сарын цалигаар шагнаж С-ын үнэмлэх олгосон байдал зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

7. Завхан аймаг дахь Худалдааны техникумаас 1990 оны 06 дугаар сарын 27-ны өдөр олгосон 0000 дугаартай Дипломоор худалдааны ня-бо мэргэжилтэй болох нь тогтоогдож байна.

8.Иймд дээрх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, Т.А нь Б аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо, аймгийн Залуучуудын холбоонд 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл Гар урлал, бэлэг дурсгалын цехийн үйлчлэгч, нягтлан бодогчоор, Б аймгийн Хүн амыг чийрэгжүүлэх зөвлөлд 1993 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан С овогт Т.А нь Б аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо, аймгийн Залуучуудын чөлөөт холбоонд 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл Гар урлал, бэлэг дурсгалын цехийн үйлчлэгч, нягтлан бодогчоор, Б аймгийн Хүн амыг чийрэгжүүлэх зөвлөлд 1993 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Т.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Х.МЕЙРАМБЕК