| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2024/00387/И |
| Дугаар | 130/ШШ2024/00418 |
| Огноо | 2024-04-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 130/ШШ2024/00418
| 2024 оны 04 сарын 22 өдөр | Дугаар 130/ШШ2024/00418 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, овогт С.А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, М овогт А.Х-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдан авсан барааны үлдэгдэл төлбөр болох 28,212,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.А нь хариуцагч А.Х-д холбогдуулан Зээлээр худалдан авсан барааны үлдэгдэл төлбөр болох 28,212,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Миний бие Б аймгийн Ө сумд барилгын материалын бөөний худалдаа эрхэлдэг.
1.2 Хариуцагч нь 2023 оны 06 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 28,212,700 төгрөгийн барааг зээлээр худалдан авсан.
1.3 Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан барааны үлдэгдэл төлбөр 28,212,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч А.Х хариу тайлбартаа: ... Хариуцагч А.Х би нэхэмжлэгч С.А-ын тус шүүхэд надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие С.А-ын ажиллуулдаг барилгын материалын дэлгүүрээс зээлээр барилгын материал худалдаж авсан маань үнэн бөгөөд төлбөрөө тодорхой шалтгааны улмаас төлж чадаагүй байсан.
Одоо С.А-ын надаас нэхэмжилж байгаа нийт 28,212,700 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагч би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч С.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Х-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Х нь нэхэмжлэгч С.А-ын нэхэмжилсэн зээлээр худалдан авсан барилгын материалын үнэ 28,212,700 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Нэхэмжлэгч С.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,014 төгрөгийн тал 149,507 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 000000000000 дугаартай данснаас 149,507 төгрөг, мөн хариуцагч А.Х-аас 149,507 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.А-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч А.Х нь зээлээр худалдан авсан барилгын материалын үнэ 28,212,700 /хорин найман сая хоёр зуун арван хоёр мянган долоон зуун/ төгрөгийг нэхэмжлэгч С.А-т төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,014 төгрөгийн тал 149,507 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 00000000000 дугаартай данснаас 149,507 төгрөг, мөн хариуцагч А.Х-аас 149,507 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.А-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК