Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 496

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч С  түүний өмгөөлөгч С.Санжаажамц,

хохирогч Н.Цэнгэл түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны

танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын

газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт

холбогдуулан С од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

201726020374 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч

хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн,

41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл

5, эхнэр хүүхдүүдийн хамт

оршин суух, урьд ял шийтгэлгүй, С

Шүүгдэгч С  нь 2016 оны 05 дугаар сараас 2016 оны 06 дугаар сарын хооронд

найз Н.Цэнгэлийг “...хүүхдээ гадаад улсад сургуульд явуулахад дансанд мөнгө байршуулах

хэрэгтэй байна гэж ...” хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан

залилан 34.000.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт

холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С  мэдүүлэхдээ: “Би ангийн найз Цэнгэлээс

34.000.000 төгрөг авсан нь үнэн. Хүүхдээ гадаад улс руу сургуульд явуулахад банкны баталгаа

гаргах хэрэгтэй болсон учраас Цэнгэлээс мөнгө авсан. Ингэхдээ хэд хэдэн удаа дансны гүйлгээ

хийж эхлээд 23.000.000 төгрөг, дараа нь 11.000.000 төгрөг авсан. Тэр мөнгөө мөрийтэй тоглоом

тоглож алдсан. Би эхлээд өөрийнхөө мөнгийг автомат тоглоомын газар тоглож алдаад үүндээ

шарлахаад дансандаа байсан хүний мөнгөөр тоглоод 2.800.000 төгрөгийг алдсан. Тэгээд хүний

алдсан мөнгийг олох гэж тоглосоор байгаад бүгдийг нь алдсан. Би мөнгийг нь алдаад Цэнгэлтэй

уулзаад үнэн байдлаа хэлсэн. Тэгэхэд Цэнгэл надад “нэгэнт алдсан бол бага багаар ч хамаагүй

төлнө биз” гэж хэлсэн. Тухайн үед Цэнгэлтэй түүний мөнгийг яаж олж өгөх талаар ярилцсан.

Сүүлд нь би Цэнгэлд хүнд хүүтэй мөнгө зээлэх боломж байна гэж хэлэхэд Цэнгэл надад

11.000.000 төгрөгийг өгөөд “энэ мөнгийг өсгөөд миний мөнгийг гаргаж өг” гэж хэлсэн. Тэр

мөнгийг би 2-3 хүнд хүүтэй зээлсэн. Удалгүй Цэнгэл кафе байгуулах гээд надаас мөнгөө нэхсэн.

Тухайн үед надад тэр мөнгө байгаагүй. Энэ асуудлаас болоод найзтайгаа муудалцаж эхэлсэн.

Би хэрэгт байх мэдүүлгүүддээ бүх үнэнээ хэлсэн. Цэнгэлээс мөнгө аваад буцааж өгч чадахгүй

байгаа нь миний буруу. Би Цэнгэлийн мөнгийг төлөх гээд байраа зарах гэж байгаа”гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Цэнгэл мэдүүлэхдээ : “Би 3 хүүхэдтэйгээ амьдардаг.

2016 оны 4 дүгээр сарын 10-ны үеэр ангийн 8 жилийн ангийнхан уулзсан. Би ганц бие болохоор

С  4 дүгээр сарын сүүлээр манайхаар ирдэг болсон. Гэхдээ энэ байдал удаан

үргэлжлээгүй. 2016 оны 5 дугаар сарын 10-ны үеэр манай 2 хүүхэд 12 дугаар ангиа төгсөж

байсан. Би Шинэ Монгол дунд сургуулийн хонхны баярыг зохион байгуулж байгаа эцэг эхийн

зөвлөлд байсан болохоор нэг анги нь 30 хүүхэдтэй, 3 ангийн нийт 103 хүүхдийн нэг хүүхдийн

170.000 төгрөг миний данс руу орсон. Тэгтэл С  энэ талаар мэдээд “манай хүүхдийн

Канад улс руу 100 хувийн тэтгэлэг нь бүтчихлээ. Надад банкны баталгаа хэрэгтэй байгаа тул

хүүхдийнхээ хонхны баяр болтол миний данс руу нь шилжүүлж өгөөч, би буцаагаад өгнө” гэж

хэлсэн. Тэгэхээр нь би С од тэр мөнгийг өгсөн. Тэгээд манай хүүхдийн хонхны баяр

болоход надад тэр мөнгийг өгөөгүй. С  надад тэр мөнгийг мөрийтэй тоглоод алдсан гэж

хэлсэн. Миний аав насаараа мөрдөн байцаагч, би банканд 10 гаруй жил ажиллаж байгаа.

С ын 11.000.000 төгрөг тоглоод өсгөөд өгөөрэй гэж хэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй

байна. Учир нь ийм яриа болоогүй. Би хүүхдийнхээ хонхны баярыг өөрөө чичирч явж байж

дуусгасан. Дараа нь ажил дээр засвар хийх гэж байгаа гэж худал хэлж ааваасаа мөнгө авсан.

Албан тушаалаа ашиглаж байгууллагаасаа тэр мөнгийг гаргасан. Тэгээд байгууллагаас мөнгө

гарсан учраас С той Зээлийн гэрээ хийсэн. Зээлийн гэрээ нь зээлийн мэдээллийн санд

ордог. 6 дугаар сарын 13-ны үед бид хоёрын хувьд мөнгөний асуудал л байсан. Би С оос

зээлийн гэрээнд заасан хүү, алданги, өмгөөлөгчийн хөлс болон түүнд өгсөн мөнгөтэйгээ хамт

авмаар байна. Энэ асуудлаас болж миний сэтгэл санаа, эрүүл мэндийн байдлаар дордсон.

С той хийсэн зээлийн гэрээ нь хугацаа хэтэрсэн шалтгаанаар муу зээлийн ангилалд

орсон. Манай байгууллага Санхүүгийн зохицуулах хороонд байнга шалгагддаг. 2 жилээс дээш

хугацаанд Сангийн яамнаас хөнгөлөлтэй зээл авах боломжтой байдаг. Гэтэл активийн дүнгээс

хамаараад уг зээлд хамрагдах боломжгүй болсон. Ажлын хувьд ч мөн хохиролтой байна. Би

С од өгсөн мөнгөнөөсөө 2.500.000 төгрөг буцааж авсан” гэв.

Шүүхээс шүүгдэгч С  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан

мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч С  нь 2016 оны 05 дугаар сараас 2016 оны 06 дугаар сарын хооронд

найз Н.Цэнгэлийг “... хүүхдээ гадаад улсад сургуульд явуулахад дансанд мөнгө байршуулах

хэрэгтэй байна гэж ...” хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан

залилан 34.000.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн

болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах

баримтууд болох:

Хохирогч Н.Цэнгэлээс мөнгө шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн

тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 9-17 дугаар хуудас/

Зээлийн гэрээний хуулбар. /хэргийн 1 дүгээр хавтас 19-20 дугаар хуудас/

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 1 дүгээр хавтас 95-108 дугаар хуудас/

Хохирогч Ш.Цэнгэлийн “Би 40 дүгээр дунд сургуулийг төгссөн бөгөөд нэг ангийн хүүхэд

С той ер нь холбоотой байдаг байсан. 2016 оны 4 дүгээр сараас манай гэрээр орж гардаг

болсон. Манай том хүү “Шинэ Монгол” сургуулийг төгсөж байсан би тухайн жилийн төгсөгчдийн

хонхны баярын мөнгө болох 103 хүүхдийн 27.810.000 төгрөг миний дансанд орж ирсэн байсан.

Энэ талаар С  мэдэж байсан. Тэгээд манай хүүхэд 12 дугаар анги төгсөж байна, Канад

явах гэсэн миний дансаар мөнгө орж гарч байх хэрэгтэй юм байна, би дансандаа байршуулж

байгаад өгье гэсэн. Тэгэхээр нь би өөрийн данснаас С ын Хаан банкны 5077150825 данс

руу 2016 оны 05 дугаар сарын 26-наас эхэлж шилжүүлсэн байна.

2016 оны 5 сарын 26-нд 10.000.000 төгрөг 28-нд 11.500.000 төгрөг 6 дугаар сарын 16-нд

гурван удаагийн гүйлгээгээр 9.500.000 төгрөг өгсөн. Үлдсэн 6.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн.

Тэгсэн 6 дугаар сард хүүхдүүдийн хонхны баяр эхлэх болсон чинь С  мөрийтэй тоглосон

гэж хэлсэн. Намайг утсаар дуудаад уулзъя гэхээр нь Өргөөгийн хойно Тамир зочид буудлын

ресторанд уулзахаар очиход нөгөө ангийн Мөөгөө гэх хүүхэдтэй сууж байсан. Хамт тоглосон

гэж байсан. С  мөнгийг чинь удахгүй өгнө, чи аргалж бай гээд л утсаа салгаад алга

болсон. Би сүүлд нь эхнэртэй нь яриад гэрээр нь очсон. Би өөрөө банк бус санхүүгийн ажилтан

учраас 37.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж мэдээллийн санд оруулсан. Үүнээс хойш

С  мөнгөө өгөхгүй хугацаа дууссан байсан учраас Монгол банкны зээлийн мэдээллийн

сангаар мэдээлэл үзэхэд би С ын эхнэр Халтарын Тунгалагтуул нь 5.000.000, 25.000.000

төгрөгийн зээлтэй байж байгаад 2016 оны 08 дугаар сард дуусахаар байхад хугацаанаас өмнө

6-7 сард төлөөд барьцааны эд хөрөнгөө /орон сууц/ чөлөөлөөд авсан байсан. ... Би С ыг

тоглосон гэдэгт итгэхгүй байна. Харин зээлээ хаасан байх гэж бодож байна. ...Өөр нэмж хэлэх

зүйл алга” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 28-29 дүгээр хуудас/

“Зээлийн гэрээр 34.000.000 төгрөгөөр байгуулсан. Үүнээс тусдаа өмнө нь 3.000.000 төгрөг

бэлнээр өгснөө зээлийн гэрээнд оруулж тооцоогүй. ... Тэгээд би өгөх юм байна гэж итгээд дараа

дараагийн мөнгийг өгч эхэлсэн. Хамгийн анх авсан 3.000.000 төгрөгийг бол хүүхдээ сургуульд

явуулах гээд хахуульд 10.000.000 төгрөг хэрэг болоод мөнгө дутаад гэхээр нь 3.000.000 төгрөг

өгсөн байсан юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 31 дүгээр хуудас/

“Би хавтаст хэрэгтэй танилцах явцад С од бэлнээр өгсөн зарим мөнгөө саналаа. Би

өмнөх мэдүүлэг өгөхдөө ихэвчлэн дансаар өгсөн мөнгөө тооцоонд оруулсан байсан. 2016 оны

05 дугаар сарын 19-нд 6.000.000 төгрөг бэлнээр өгч С ын дансанд хийсэн. Би өөрийн

данснаас бэлнээр аваад С ын дансанд бэлнээр хийсэн. Үүнийг би өмнөх мэдүүлэгтээ

бэлнээр өгсөн гэж хэлсэн байгаа. ... Одоо 37.000.000 төгрөгөө авах хүсэлтэй байна” гэсэн

мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 116-117 дугаар хуудас/

Гэрч Г.Мөрөнгийн “Би “Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийг 2016 онд төгссөн. 2016 оны

06 дугаар сарын 03-нд хонхны баяр болсон. Түүнээс өмнө хонхны баяр тэмдэглэх талаар эцэг,

эхийн зөвлөл хуралдаад манай ээж Цэнгэлийг эцэг эхийн зөвлөлийн даргаар сонгоод хонхны

баярыг зохион байгуулж санхүүг хариуцуулахаар шийдсэн байсан. ...Хонхны баяр болохоос

өмнө буюу энэ мөнгийг зарцуулж эхлэхээс өмнө ээжийн 10 жилийн найз С  нь өөрийн

охины гадаад явах бичиг баримтанд зориулж өөрийн дансандаа түр хугацаагаар мөнгө

шилжүүлэхийг гуйсан байсан. Ээж тэр тухай надад ярьж байсан. Удаахгүй, хэдхэн хоног болоод

өгнө гэсэн гэж ярьж байсан. Тэгээд ээж хонхны баярын мөнгө цуглуулахаар нээсэн данснаасаа

мөнгө түр шилжүүлсэн. Ээж С  руу олон удаа ярьж мөнгөө буцааж өгөхийг гуйж байсан.

С  утсаа авахгүй алга болж мессежээр хэл амаар доромжилж эхэлсэн. Үүнийх нь дараа

би ээжтэйгээ хамт гэрт нь очихоор шийдсэн. С  гэж хүний гэрт хонхны баяраас өмнө

ээжийн хамт очихоод өөрөө гэртээ байсан бөгөөд “мөнгөө мөрийтэй тоглоод алдчихсан” гэж

байсан. ... Ээж С  гэж хүнээс мөнгөө авч чадаагүй. С  нь өгөх чадваргүй гэдгийг би

мэдсэн. Гэрт очиж уулзахдаа би мэдсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 33-34 дүгээр

хуудас/

Гэрч Б.Нямдоржийн “... Цэнгэл захиралтай машиныг нь жолоодоод явж байтал С

гудамжинд алхаж явж таарсан. Тэгсэн Цэнгэл захирал машины цонхоо онгойлгоод мөнгө өгөөч

гээд орилсон. С  машинаа зогсоол руу оруулчих гээд машинаа зогсоол руу зогсоосон

чинь С  хүний хажууд эвгүй байдалд оруулаад гээд Цэнгэл тэр хоёр маргалдах маягтай

байсан. Цэнгэл мөнгөө нэхээд нөгөөх нь хүн эвгүй байдалд оруулаад гэж байгаад салаад

явсан. ... Тэгээд Цэнгэлээс сүүлд учрыг асуусан чинь С од мөнгөө өгөөд алдсан гэж

байсан, бүүр сүүлд 37-38 орчим сая төгрөг алдсан гэж байсан. С  хүүхдээ гадаадад

явуулах гээд дансандаа мөнгө байршуулах гээд авсан гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1

дүгээр хавтас 32 дугаар хуудас/

Гэрч Х.Тунгалагтуулын “Манай охин Номуунзаяа шилдэг 100 их сургуулийн тэтгэлэгээр

Канадад суралцахаар 2016 оны 09 дүгээр сард явсан. Манай охин өөрөө шалгалт өгөөд

тэнцсэн. Монгол Улсын Засгийн газраас зарласан тэтгэлэгт хамрагдахаар шалгалт өгч тэнцсэн.

Өөрөө л шалгалт шүүлэг өгч тэнцээд явсан.

... С оос бэлэн мөнгө авсан, охиныхоо болон өөрийн дансанд мөнгө хийлгэсэн

асуудал огт байхгүй. Канадын элчинд бичиг баримт бүрдүүлж өгөхөд л С  23 сая

төгрөгтэй дансны хуулгаа л өгсөн.

... Сүүлд Цэнгэл гэж эмэгтэй надтай утсаар ярьж байгаад ирж уулзахад нь би С оос

ямар ч мөнгө төгрөг аваагүй. Чиний мөнгөнөөс би ч хүүхдүүд ч аваагүй гэдгийг хэлсэн.

... Би Элчинд төлөх мөнгийг би л төлсөн. Би хүүхдээ сургуульд сургах гэж Цэнгэлийн

С од өгсөн гэх мөнгөнөөс бол нэг ч төгрөг аваагүй.

Цэнгэлээс авсан мөнгө хүүхэд тэтгэлэгээр суралцахаар явахад ямар ч хамаагүй учраас

хүүхэдтэй маань холбож шалгахгүй баймаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас

119-120 дугаар хуудас/

Шүүгдэгч С ын яллагдагчаар өгсөн “Цэнгэлээс анх 3.000.000 төгрөг хэрэгтэй

байна гэж авч байсан. Тэгэж байтал манай хүүхэд тэтгэлэгтэй суралцах шалгалтанд тэнцээд

Канадын Элчин сайдын яаманд визэнд орох болсон.Тэгээд миний дансаар мөнгө орж гардаг,

эдийн засгийн чадвартай харагдах ёстой байдаг гэсэн учраас Цэнгэлд энэ учраа хэлэхэд

тусалъя гэсэн. Тэгээд Цэнгэлээс мөнгө авч дансандаа хийгээд буцаж гаргаж өгөөд явж

байсан.Тэгэж яваад би нэг өдөр дансанд байршуулж байсан 23.000.000 төгрөгөөр нь би

автомат тоглоомын газар тоглоод алдчихсан. Урт цагааны урд байдаг. Орой нь Цэнгэлтэй

уулзаад мөнгөөрөө тоглоод алдчихлаа гээд уйлаад хэлсэн. ... Би мөнгийг нь тоглож алдсанаас

хойш бол надад ямар ч мөнгө өгөхөө больсон. Бидний тооцоо 37.000.000 төгрөг л байдаг. ...”

гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 128-129 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар

нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн

байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч С  нь хохирогч Ш.Цэнгэлээс “хүүхдээ гадаад улсад сургуульд явуулахад

дансанд мөнгө байршуулах хэрэгтэй байна” гэж хэлж нийт 34.000.000 төгрөг шилжүүлэн авсан

бөгөөд энэ мөнгийг хэлсэн зорилгодоо ашиглаагүй болох нь тогтоогдсон, түүний энэ үйлдэл нь

бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авахдаа итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийн

шинжтэй тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Учир нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2016 оны 5 дугаар сараас 6 дугаар сарын

хооронд үйлдэгдсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2

дэх хэсэгт “... хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ба 2015

оны Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

“... зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1

дэх хэсэгт “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг ... буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу

ялын доод хэмжээ буурсан тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн

148.2 дэх хэсэгт “... хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ялын

доод хэмжээнээс доогуур ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

“Хатан суудал Инвест” ББСБ-тай хийсэн С ын 34.000.000 төгрөгийн зээлийн гэрээ

нь /хэргийн 1 дүгээр хавтас, 19-20 дугаар хуудас/ хохирогч Ш.Цэнгэл нь С од

шилжүүлсэн 34.000.000 төгрөгийг баримтжуулах зорилгоор хийгдсэн гэрээ байна гэж үзэх

үндэслэлтэй байна.

Иймд хохирогч Ш.Цэнгэлийн дээрх гэрээний дагуу зээлийн хүү нэхэмжилсэн нь

үндэслэлгүй байна. Учир нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 34.000.000 төгрөгийн

зээл болон түүний хүү нь зээлийн гэрээнээс үүссэн маргааны улмаас гүйцэтгэх үүргийн төлбөр

биш тул уг зээлийн гэрээний хүүг гэмт хэргийн хохиролд тооцох боломжгүй юм.

Харин шүүгдэгч С оос гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 34.000.000

төгрөгний хохирлоос төлсөн 2.500.000 төгрөгийг хасч үлдэх хохирол болох 31.500.000 төгрөгийг

гаргуулж хохирогч Ш.Цэнгэлд олгуулах нь зүйтэй байна.

Нөгөөтэйгүүр хохирогч Ш.Цэнгэлийн нэхэмжилсэн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авсан

хөлсийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох боломжгүй тул хэрэгсэхгүй болгох нь

зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч

С  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн харицлагыг ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал

тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон бөгөөд нотлох баримтуудаар энэ байдал нь

тогтоогдсон тул түүнд энэ хуульд зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэж уг ялыг нээлттэй

хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус

удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. С ыг урьдын харилцааны явцад бий болсон

итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг

үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

С ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

С од оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад

эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,

С  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол С од урьд авсан хувийн

баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга

хэмжээ авсугай.

6. С оос 31.500.000 /гучин нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж Баянгол

дүүргийн 14 дүгээр хороо 3 дугаар хороолол 11 дүгээр байрны 56 тоотод оршин суух

Алдарзайсан овогт Шаравын Цэнгэлд /ЧИ76041608 / олгосугай.

7. Хохирогч Ш.Цэнгэлийн нэхэмжилсэн зээлийн гэрээний хүү, өмгөөлөгчийн хөлсийг

хэрэгсэхгүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт

зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1

дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний

хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх

тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч

өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах

шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт

зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн

шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С од авсан

цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ