Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ДШМ/755

 

 

 

 

 

 

      2022           7              26                                        2022/ДШМ/755

 

 

    А.У, Б.А, Б.Ө,

   М.А, З.Ц, С.Б, Т.Х,

       Б.У нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэнэ,

хохирогч Д.М, С.А, Г.Б, А.Г, А.А,

хохирогч Д.Б, Ч.Х, иргэний нэхэмжлэгч Б.Б нарын өмгөөлөгч Х.О,

шүүгдэгч А.У, түүний өмгөөлөгч М.Х, Ч.Э, П.Г, Г.Э

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Т.Б,

шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Ж.Б,

шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Т.С,

шүүгдэгч З.Ц, түүний өмгөөлөгч Ш.М,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч А.С,

шүүгдэгч Т.Х, түүний өмгөөлөгч Б.З, Б.Т

шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Ч.Э, П.Г

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч С.Болортуяа, Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.У, түүний өмгөөлөгч М.Х, Ч.Э нарын хамтран гаргасан болон өмгөөлөгч П.Г, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Т.Б, шүүгдэгч Б.Ө, шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Т.С, шүүгдэгч З.Ц, түүний өмгөөлөгч Ш.М, шүүгдэгч С.Б, шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч П.Г, Ч.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудаар, А.У, Б.А, Б.Ө, М.А, З.Ц, С.Б, Т.Х, Б.У нарт холбогдох эрүүгийн .................... дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч А.У нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр буюу дангаараа

1. 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод иргэн Б.Ү-аас 14.000.000 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг “зараад өгье” гэж хуурч, барьцаат зээлийн газар зээлийн барьцаанд өгч залилсан,

2. 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.А-аар зуучлуулж, “зам, барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Р.А-гаас 90.000.000 төгрөгийг залилсан,

            3. 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Г-гээс “Хөвсгөл аймгийн Мөрөн суманд шүүхийн 32 айлын орон сууцны барилгын ажил авч өгнө” гэж хуурч, 30.000.000 төгрөг залилсан,

4. 2013 оны 7 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Т-ээс 45-95 УБЛ улсын дугаартай, “Тоёота Аристо” загварын автомашиныг “8 сая төгрөгөөр худалдаж авна” гэж хуурч, 5.500.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

5. 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.Б-гаар зуучлуулж иргэн Ц.Т-гээс 30.000.000 төгрөг залилсан,

6. “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.Д-аас 1.530.000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд иргэн Д.О-ээс 1.560.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн авч залилсан,

7. 2015 оны 3 сард Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Д-оор зуучлуулж, “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, иргэн С.Б-гаас 4.000.000 төгрөгийг залилсан,

            8. 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Н.Б-гаар зуучлуулж иргэн Б.А-ээс 2.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

9. 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.Г-гөөр зээлийн гэрээ хийлгэж, иргэн Ж.С-аас 25.000.000 төгрөгийг залилсан,

10. 2015 оны 7 дугаар сарын 06-наас 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Н.Б, Г.Б нараар зуучлуулж, Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрээс “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Э.Г-аас 47.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн Н.Б-аар авахуулж залилсан,

11. 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Э, Н.Б нараар зуучлуулж, “барилга нураалтын ажил авч өгнө” гэж Г.Ө-аас 10.000.000 төгрөгийг залилсан,

12. 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “барилга угсралтын ажил авч өгнө” гэж хуурч, Г.Б-ээр зуучлуулан Б.Э-аас 40.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан, авахуулж залилсан,

13. 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Г.Б, Н.Б нараар зуучлуулж, иргэн А.Х-аас 7.000.000 төгрөгийг залилсан,

            14. 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Э, Н.Б нараар зуучлуулж иргэн Т.Г-ээс 15.000.000 төгрөгийг залилсан,

Бусадтай бүлэглэн

1. З.Ц, Н.У нартай бүлэглэн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт О.Н-аас “Хас банкнаас зээл авч, орон сууц худалдаж авах гэж байгаа, дансандаа урьдчилгаа төлбөр байршуулах хэрэгтэй байна” гэж хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан, зээлэх нэрийдлээр Н.У-гийн "Хас банк"-ны дансанд 45.000.000 төгрөгийг байршуулан, улмаар хуурамч иргэний үнэмлэхээр данснаас гарган авч залилсан,

2. З.Ц-той бүлэглэн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд иргэн Д.Баярмагнайгийн Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, ..........хаягтай 265 м.кв газар, хувийн сууцны зориулалттай 650 м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх хөрөнгийг нь 40.000.000 төгрөгийн зээлийн барьцаалбарт шилжүүлэн, 30.000.000 төгрөгийг зээлэх нэрийдлээр хуурч залилсан,

            3. З.Ц, Б.Л нартай бүлэглэн 2013 оны 4 дүгээр сард Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, Урт цагааны урд иргэн Д.С-ээд “цагдаа дээр хураагдсан үнэт эдлэлүүдийг чинь авч өгье” гэж хуурч, бэлнээр 10.000.000 төгрөгийг залилсан,

            4. Б.О, Ц.Б нартай бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.П-аар зуучлуулж иргэн Д.Г-ээс 20.000.000 төгрөгийг залилсан,

            5. Б.О, Ц.Б нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт “Үндэсний төв номын сангийн барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.П-аар зуучлуулж, иргэн С.А-гаас 210.000.000 төгрөгийг залилсан,

            6. Б.О-тэй бүлэглэн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын зураг төсөл боловсруулах ажил олж өгнө” гэж хуурч, Л.П-аар зуучлуулж, иргэн А.Е-оос 10.000.000 төгрөгийг залилсан,

7. Б.О, Б.Ө нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын хоёр тендерийн ажил авч өгнө, урьдчилгаа 10 хувийг нь урьдчилж өгнө” гэж хуурч, Т.Н-гаар зуучлуулж, Ш.Э, Ц.О нараас 59.350.000 төгрөгийг залилсан,

8. Б.О, Б.Ө нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын 2 тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Э.Х-аас 33.000.000 төгрөгийг залилсан,

9. Б.О-тэй бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Н, Б.О нараар зуучлуулж иргэн Г.Ж, Н.О нараас 30.000.000 төгрөгийг залилсан,

10. Б.О, Б.А нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Болорчимэгээр зуучлуулж, иргэн М.А-аас 30.000.000 төгрөгийг залилсан,

11. Б.О-тэй бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, иргэн Т.Б-гаас 16.000.000 төгрөгийг залилсан,

            12. Б.О-тэй бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Н-гаар зуучлуулж, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн ...дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Б-ээс 60.000.000 төгрөгийг залилсан,

13. Б.О-г, Б.А нартай бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Н-гаар зуучлуулж, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.М-аас 30.000.000 төгрөгийг залилсан,

14. Б.О, Б.А нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.О-аар зуучлуулж, иргэн А.Г-оос 40.000.000 төгрөгийг залилсан,

15. Б.О, Б.Ө нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн .... хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.О-аар зуучлуулж, иргэн Д.А-аас 30.000.000 төгрөгийг залилсан,

16. Б.О-тэй бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.О, Т.Н нараар зуучлуулан, иргэн Ц.Б-оос 30.000.000 төгрөгийг залилсан,

17. Б.О-тэй бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт “тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Ч.А, А.О нараар зуучлуулж, иргэн Ё.Х-оос 60.000.000 төгрөгийг залилсан,

18. Б.О-тэй бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажлыг авч өгнө” гэж хуурч, Ч.А-гээр зуучлуулж, иргэн Д.О-аас 30.000.000 төгрөгийг залилсан,

19. Б.О, Б.Ө нартай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.О-гаар зуучлуулж, иргэн Д.А-гаас 30.000.000 төгрөгийг залилсан,

            20. Б.О-тэй бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.О-гаар зуучлуулж, иргэн Д.М-өөс 29.000.000 төгрөгийг залилсан,

21. Б.О, Б.А нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ц.Н, Ч.А нараар зуучлуулж, иргэн Б.Г-өөс 36.000.000 төгрөгийг залилсан,

22. Б.О, Ц.Б нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Д.О-аар зуучлуулж, иргэн Б.О-аас 79.000.000 төгрөгийг залилсан,

23. Б.О, Б.А нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Л.С-ээр зуучлуулж, иргэн Д.Г-аас 30.000.000 төгрөгийг залилсан, 

24. Б.О-тэй бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Д.Б-гээр зуучлуулж, У.А-ээс 30.000.000 төгрөгийг залилсан,

25. Б.О-тэй бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Б-гээр зуучлуулж, иргэн Н.Т-өөс 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 30 000 000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутагт 30.000.000 төгрөгийг авч, нийт 60.000.000 төгрөгийг залилсан,

26. Б.О, Б.А нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дүгээр хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.О-гаар зуучлуулж, С.Э-аас 30.000.000 төгрөгийг залилсан,

27. Б.О, Б.Ө нартай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.Г-өөр зээлийн гэрээ байгуулан, иргэн Б.Х-аас 30.000.000 төгрөгийг залилсан,

28. Б.О-тэй бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авна” гэж хуурч, Т.Э-аар зуучлуулж, иргэн С.Э-аас 30.000.000 төгрөгийг залилсан,

            29. Б.О-тэй бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Б.Г-өөр зээлийн гэрээ хийлгэн, иргэн С.Т-аас 20.000.000 төгрөгийг залилсан,

30. Б.О-тэй бүлэглэн “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Т.Б, Д.О нараар зуучлуулж, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт 45.500.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт 10.000.000 төгрөгийг иргэн Б.Н-аас авч, нийт 55.500.000 төгрөгийг залилсан,

31. Б.О-тэй бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Д, Ж.Г нараар зуучлуулж, иргэн Д.Б-аас 20.000.000 төгрөгийг залилсан,

32. Ц.Б-тэй бүлэглэн 2014 оны 3 сард Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дархан-Уул аймаг "Дулааны цахилгаан станц"-н далангийн ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Ж.А-аас 65.000.000 төгрөгийг Р.Б, Б.Г нарын дансаар шилжүүлэн авч залилсан,

33. Ц.Б-тэй бүлэглэн 2015 оны 8 дугаар сарын 26-наас 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд “Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэл 3.6 км авто замын барилгын ажил гүйцэтгэх тендер олж өгнө” гэж хуурч, иргэн М.Б-аас 3 удаагийн үйлдлээр, нийт 60.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, Баянгол дүүргийн ......... дугаар хорооны нутаг дэвсгэрт авч залилсан,

34. Ц.Б-тэй бүлэглэн 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд “Бүгд Найрамдах Солонгос улс руу зорчих боломжтой албаны ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Н.Ж-аас 4.500.000 төгрөгийг залилсан,

            35. С.Б-тэй бүлэглэн 2016 оны 7 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн .......... дугаар хорооны нутаг дэвсгэр болон Чингэлтэй дүүргийн ...............дугаар хорооны нутаг дэвсгэрүүдэд “Бүгд Найрамдах Солонгос, Япон зэрэг улс руу хөдөлмөрийн гэрээт ажилтнаар 3 жилийн хугацаатай явуулж, виз гаргаж өгнө” гэж хуурч, А.У, Д.А нараар зуучлуулж, иргэн Д.Л-оос 3.500.000 төгрөг, К.Г-аас 2.500.000 төгрөг, Ч.С-оос 5.000.000 төгрөг, Э.Ц-гоос 1.650.000 төгрөг, Б.Х-ээс 2.500.000 төгрөг, Т.Х-аас 2.750.000 төгрөг, Б.Э-оос 5.150.000 төгрөг, Г.Т-аас 2.650.000 төгрөг, Б.А-аас 3.500.000 төгрөг, Г.Т-аас 2.650.000 төгрөг, Б.У-аас 2.650.000 төгрөг, Б.А-аас 3.000.000 төгрөг, Б.Ө-аас 3.000.000 төгрөг, Н.Ч-ээс 1.300.000 төгрөг, Ч.О-аас 1.500.000 төгрөг, Б.Э-аас 1.650.000 төгрөг, Д.Т-өөс 2.150.000 төгрөг, Л.О-ээс 2.150.000 төгрөг, Б.Ц-оос 2.150.000 төгрөг, Т.Б-ээс 1.300.000 төгрөг, С.Х-аас 1.650.000 төгрөг, Б.Э-ээс 3.300.000 төгрөг, Г.М-ээс 3.300.000 төгрөг, Э.А-оос 1.650.000 төгрөг, Б.Б-ээс 3.500.000 төгрөг, Б.Э-аас 1.650.000 төгрөг, Г.Б-оос 1.650.000 төгрөг, Ч.А-аас 1.650.000 төгрөг, Д.Ү-гээс 1.650.000 төгрөг, Н.М-ээс 1.600.000 төгрөг, Б.Т-гээс 1.500.000 төгрөг, Г.П-оос 1.000.000 төгрөг, С.Э-ээс 2.500.000 төгрөг, М.Б-гаас 1.300.000 төгрөгийг залилж, нийт 1.786.040.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. шүүгдэгч Б.А нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр буюу дангаараа

1. 2016 оны 4 дүгээр сарын 11-нээс 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Э.Б-гээс 1.600.000 төгрөгийг залилсан,

Бусадтай бүлэглэн

1. А.У, Б.О нартай бүлэглэн барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Н-аар зуучлуулж, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.М-аас 30.000.000 төгрөгийг залилсан,

2. А.У, Б.О нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн .... дугаар хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.О-гаар зуучлуулж, иргэн А.Г-оос 40.000.000 төгрөгийг залилсан,

3. А.У, Б.О нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Б-ээр зуучлуулж, иргэн М.А-аас 30.000.000 төгрөгийг залилсан,

4. А.У, Б.О нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ц.Н, Ч.А нараар зуучлуулж, иргэн Б.Г-өөс 36.000.000 төгрөгийг залилсан,

5. А.У, Б.О нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч Л.С-гээр зуучлуулж, иргэн Д.Г-гаас 30.000.000 төгрөгийг залилсан,

6. А.У, Б.О нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт “барилга нураалтын ажил авна” гэж хуурч, А.О-аар зуучлуулж, С.Э-аас 30.000.000 төгрөгийг залилсан,

7. Б.У, З.Ц нартай бүлэглэн “Чех улсын элчин сайдын яаманд визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, 2016 оны 6 дугаар сарын 14-нөөс 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ч.У-ээр зуучлуулж, иргэн Б.Ж-гаас 6.398.000 төгрөгийг залилсан,

            8. Б.У, З.Ц нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 12-ноос 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд “Монгол Улс дахь Чехийн элчинд виз хүсэгчдийн групп” пэйж хуудсанд “Чех улсын ажлын гэрээний урт хугацаагаар ажиллах, амьдрах визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, иргэн Д.С-аас 20.200.000 төгрөгийг, С.Н-ээс 4.200.000 төгрөгийг, Б.О-аас 1.300.000 төгрөгийг тус тус залилсан,      

9. Б.У-той бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Чех улсын элчин сайдын яаманд визний ярилцлаганд орох цаг авч өгнө” гэж хуурч, иргэн Д.Ө-аас 800.000 төгрөгийг залилсан,

            10. Б.У-той бүлэглэн Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд “Норд бенз”, “Шаланз” маркийн том оврын автомашины гэрчилгээ гаргаж өгнө” гэж хуурч, “....” ХХК-ийн тээвэр хариуцсан ажилтан иргэн Б.Б-ээс 36.500.000 төгрөг залилж, нийт 266.998.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

3. шүүгдэгч Б.Ө нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн

1. З.Ц, М.А нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт “авто замын тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Б.Ш-оор зуучлуулж, иргэн Б.Г-аас 300.000.000 төгрөгийг залилсан,

2. А.У, Б.О нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн …. дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын хоёр тендерийн ажил авч өгнө, урьдчилгаа 10 хувийг нь урьдчилж өгнө” гэж хуурч, Т.Н-аар зуучлуулж, Ш.Э, Ц.О нараас 59.350.000 төгрөгийг залилсан,

3. А.У, Б.О нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын 2 тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Э.Х-аас 33.000.000 төгрөгийг залилсан,

            4. А.У, Б.О нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн ...... хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Огаар зуучлуулж, иргэн Д.А-аас 30.000.000 төгрөгийг залилсан,

5. А.У, Б.О нартай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.О-гаар зуучлуулж, иргэн Д.А-гаас 30.000.000 төгрөгийг залилсан,

6. А.У, Б.О нартай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.Г-өөр зээлийн гэрээ байгуулан, иргэн Б.Х-аас 30.000.000 төгрөгийг залилсан,

            7. З.Ц-той бүлэглэн 2014 оны 3 дугаар сард Баянгол дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт “банкны муу зээлдэгч гэсэн түүхийг арилгах ажлыг хөөцөлдөж өгнө” гэж хуурч, Г.Б, О.М нараас нийт 4.000.000 төгрөгийг залилсан,

            8. З.Ц-той бүлэглэн 2015 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Ж.Г, Д.Д нараар зуучлуулж, Л.А-ээс 15.000.000 төгрөгийг тус тус залилж, нийт 501.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

4. шүүгдэгч М.А нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр буюу дангаараа

1. 2017 оны 02 дугаар сарын 23-наас 24-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт “Төрийн орон сууц корпорацийн түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, иргэн Г.О-оос Л.Д-гээр зуучлуулж, 3.000.000 төгрөгийг, иргэн Л.Д-гээс 1.500.000 төгрөгийг, 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.О-ээс 17.500.000 төгрөгийг, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн ....дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.З-оос 3.000.000 төгрөгийг залилсан,

Бусадтай бүлэглэн

1. Ц.Б-тэй бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э.А-гаар зуучлуулж, иргэн Л.Э-тод “барилгын тендерийн ажил олж өгнө” гэж хуурч, 37.500.000 төгрөгийг залилсан,

2. З.Ц, Б.Ө нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн ..... хорооны нутаг дэвсгэрт “авто замын тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Б.Ш-оор зуучлуулж, иргэн Б.Г-аас 300.000.000 төгрөгийг залилсан,

3. Б.У-той бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд иргэн А.А болон түүний гэр бүлийн хамаарал бүхий хүмүүст нь “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, иргэн А.А-аас нийт 42.200.000 залилж, нийт 404.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

5. шүүгдэгч З.Ц нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр буюу дангаараа

1. 2013 оны 7 дугаар сарын 15-наас 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт “банкнаас зээл гаргаж өгнө” гэж хуурч иргэн Д.П-аас 9.500.000 төгрөгийг залилсан,

2. 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн .... хороонд байрлах "Хайер электроникс" дэлгүүрээс 4.700.000 төгрөгийн үнэ бүхий нийт 6 ширхэг зөөврийн компьютерыг зээлээр худалдан авах нэрийдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан,

            3. 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн ..... хорооны нутаг дэвсгэрт “Улсын нэгдүгээр эмнэлгийн 5 өрөөг тохижуулах ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Б.А-оос 13.000.000 төгрөгийг тус тус залилсан,

Бусадтай бүлэглэн

1.  А.У, Н.У нартай бүлэглэн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн ..... хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Н-аас “Хас банкнаас зээл авч, орон сууц худалдаж авах гэж байгаа, дансандаа урьдчилгаа төлбөр байршуулах хэрэгтэй байна” гэж хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан, зээлэх нэрийдлээр Н.У-гийн "Хас банк"-ны дансанд 45.000.000 төгрөгийг байршуулан, улмаар хуурамч иргэний үнэмлэхээр данснаас гарган авч залилсан, 

            2. А.У-тай бүлэглэн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд иргэн Д.Баярмагнайгийн Чингэлтэй дүүргийн ...... хороо, ...... хаягтай 265 м.кв газар хувийн сууцны зориулалттай 650 м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх хөрөнгийг 40.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд шилжүүлэн, 30.000.000 төгрөгийг зээлэх нэрийдлээр хуурч залилсан,

3. А.У, Б.Л нартай бүлэглэн 2013 оны 4 дүгээр сард Чингэлтэй дүүргийн ..... хороо, Урт цагааны урд иргэн Д.С-ээд “цагдаа дээр хураагдсан үнэт эдлэлүүдийг чинь авч өгье” гэж хуурч, бэлнээр 10.000.000 төгрөгийг залилсан,

            4. Б.Ө-тай бүлэглэн 2014 оны 3 сард Баянгол дүүргийн ...... хорооны нутаг дэвсгэрт “банкны муу зээлдэгч гэсэн түүхийг арилгах ажлыг хөөцөлдөж өгнө” гэж хуурч, Г.Б, О.М нараас нийт 4.000.000 төгрөгийг залилсан,

5. М.А, Б.Ө нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн ..... хорооны нутаг дэвсгэрт “авто замын тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Б.Ш-оор зуучлуулж, иргэн Б.Г-аас 300.000.000 төгрөгийг залилсан,

6. Б.Ө-тай бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн ....дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авна” гэж хуурч, Д.Д-оор зуучлуулж, А.Э-аас 10.000.000 төгрөгийг залилсан,

7. Б.Ө-тай бүлэглэн 2015 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Ж.Г Д.Д нараар зуучлуулж Л.А-ээс 15.000.000 төгрөгийг залилсан,

            8. Б.У, Б.А нартай бүлэглэн “Чех улсын элчин сайдын яаманд визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, 2016 оны 6 дугаар сарын 14-нөөс 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ч.У-ээр зуучлуулж иргэн Б.Ж-аас 6.398.000 төгрөгийг залилсан,

            9. Б.У, Б.А нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 12-ноос 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд “Монгол Улс дахь Чехийн элчинд виз хүсэгчдийн групп” пэйж хуудсанд “Чех улсын ажлын гэрээний урт хугацаагаар ажиллах, амьдрах визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, иргэн Д.С-гаас 20.200.000 төгрөгийг, С.Н-ээс 4.200.000 төгрөгийг, Б.О-аас 1.300.000 төгрөг залилж,  нийт 463.298.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

6. шүүгдэгч С.Б нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр буюу дангаараа

1. 2016 оны 8 дугаар сарын 22-ноос 23-ны өдөр Баянзүрх дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... өөрийн түрээсэлж буй байрыг иргэн Б.Э-д өөрийн мэдлийн мэтээр ойлгуулан хуурч, 1 жилийн хугацаатай түрээслэх нэрийдлээр зээлийн гэрээ байгуулж, 3.000.000 төгрөгийг залилсан,

2. 2016 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн.... дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос улс руу явах визийг чинь гаргуулж, бүтээж өгнө” гэж хуурч, иргэн А.Д-ээс 500.000 төгрөгийг залилсан,

            3. 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, Баянзүрх дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Ц-ээс 420.000 төгрөгийг, 2017 оны 9 дүгээр сард иргэн О.Ц-ээс 395.000 төгрөгийг, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Я.О-ээс 170.000 төгрөгийг залилсан,

            4. 2017 оны 10 дугаар сарын 11-нээс 14-нийг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.У-ээс “хүүхдийг чинь цэцэрлэгт оруулж өгнө” гэж хуурч, 300.000 төгрөгийг залилсан,

5. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн О.Д нарын хүмүүсээр зуучлуулан “хямд үнээр 22.2 тонн шатахуун худалдана” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “....” ХХК-ийн уурхайн дарга иргэн Г.Б-ээс 30.885.800 төгрөгийг залилсан,

6. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах виз гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Г.А-аас 316.000 төгрөгийг залилсан,

Бусадтай бүлэглэн

1. А.У-тай бүлэглэн 2016 оны 7 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 7, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр болон Чингэлтэй дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрүүдэд “Бүгд Найрамдах Солонгос, Япон зэрэг улс руу хөдөлмөрийн гэрээт ажилтнаар 3 жилийн хугацаатай явуулж виз гаргаж өгнө” гэж хуурч, А.У, Д.А нараар зуучлуулж, иргэн Д.Л-оос 3.500.000 төгрөг, К.Г-аас 2.500.000 төгрөг, Ч.С-оос 5.000.000 төгрөг, Э.Ц-оос 1.650.000 төгрөг, Б.Х-ээс 2.500.000 төгрөг, Т.Х-аас 2.750.000 төгрөг, Б.Э-ос 5.150.000 төгрөг, Г.Т-аас 2.650.000 төгрөг, Б.А-аас 3.500.000 төгрөг, Г.Т-аас 2.650.000 төгрөг, Б.У-аас 2.650.000 төгрөг, Б.А-аас 3.000.000 төгрөг, Б.Ө-аас 3.000.000 төгрөг, Н.Ч-ээс 1.300.000 төгрөг, Ч.О-аас 1.500.000 төгрөг, Б.Э-аас 1.650.000 төгрөг, Д.Т-өөс 2.150.000 төгрөг, Л.О-ээс 2.150.000 төгрөг, Б.Ц-оос 2.150.000 төгрөг, Т.Б-ээс 1.300.000 төгрөг, С.Х-аас 1.650.000 төгрөг, Б.Э-ээс 3.300.000 төгрөг, Г.М-ээс 3.300.000 төгрөг, Э.А-оос 1.650.000 төгрөг, Б.Б-ээс 3.500.000 төгрөг, Б.Э-аас 1.650.000 төгрөг, Г.Б-оос 1.650.000 төгрөг, Ч.А-аас 1.650.000 төгрөг, Д.Ү-гээс 1.650.000 төгрөг, Н.М-ээс 1.600.000 төгрөг, Б.Т-ээс 1.500.000 төгрөг, Г.П-оос 1.000.000 төгрөг, С.Э-ээс 2.500.000 төгрөг, М.Б-аас 1.300.000 төгрөгийг залилсан,

            2. Т.Х-тэй бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, иргэн С.Д-аас 4.289.129 төгрөг залилж,  нийт 120.875.929 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

7. шүүгдэгч Т.Х нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр буюу дангаараа

1. “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд иргэн Б.М-аас 3.361.750 төгрөг, 2016 оны 6 дугаар сард иргэн Б.М-ээс 1.300.000 төгрөгийг, 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр иргэн С.Б-аас 6.000.000 төгрөгийг, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Т.Б-оос 4.000.000 төгрөгийг, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр О.О-ээр зуучлуулж, иргэн А.Д-ээс 10.000.000 төгрөгийг, 2016 оны 7 дугаар сарын 01-нээс 2017 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд иргэн Э.Д-аас  2.244.564 төгрөгийг, 2017 оны 7 дугаар сард иргэн Ч.Б-аас 170.000 төгрөгийг, 2017 оны 7 дугаар сард иргэн Х.Б-аас 214.564 төгрөгийг залилсан,

Бусадтай бүлэглэн

1. С.Б-тэй бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, иргэн С.Д-аас 4.289.129 төгрөг залилж, нийт 31.580.007 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

8. шүүгдэгч Б.У нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр буюу дангаараа

1. Иргэн Г.Б-ээс түүний нөхөр Г.Б-д “Бүгд Найрамдах Солонгос улс руу эмчилгээний шугамаар явах виз гаргаж өгнө” гэж хуурч, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 2.234.400 төгрөгийг, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 2.255.600 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн авч, 4.490.000 төгрөгийг залилсан,

            Бусадтай бүлэглэн

1. З.Ц, Б.А нартай бүлэглэн “Чех улсын элчин сайдын яаманд визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, 2016 оны 6 дугаар сарын 14-нөөс 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ч.У-ээр зуучлуулж, иргэн Б.Ж-аас 6.398.000 төгрөгийг залилсан,

2. З.Ц, Б.А нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 12-ноос 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд “Монгол Улс дахь Чехийн элчинд виз хүсэгчдийн групп” пэйж хуудсанд “Чех улсын ажлын гэрээний урт хугацаагаар ажиллах, амьдрах визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, иргэн Д.С-аас 20.200.000 төгрөгийг, С.Н-ээс 4.200.000 төгрөгийг, Б.О-аас 1.300.000 төгрөгийг тус тус залилсан,

3. Б.А-тэй бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Чех улсын элчин сайдын яаманд визний ярилцлаганд орох цаг авч өгнө” гэж хуурч, иргэн Д.Ө-аас 800.000 төгрөгийг залилсан,

4. М.А-тай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд иргэн А.А болон түүний гэр бүлийн хамаарал бүхий хүмүүст “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, иргэн А.А-аас нийт 42.200.000 төгрөгийг залилсан,

5. Б.А-тэй бүлэглэн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд “Норд бенз”, “Шаланз” маркийн том оврын автомашины гэрчилгээ гаргаж өгнө” гэж хуурч, “Р” ХХК-ийн тээвэр хариуцсан ажилтан иргэн Б.Б-ээс 36.500.000 төгрөг залилж, нийт 116.088.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Б.А, Б.Ө, М.А, З.Ц, Б.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, А.У, С.Б, Т.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас З.Ц-г Б.Ө тай бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авна” гэж хуурч, Д.Д-оор зуучлуулж, А.Э-аас 10.000.000 төгрөгийг залилсан гэсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн прокурорын газраас Т.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч А.У, С.Б нарыг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, шүүгдэгч Б.А, М.А, З.Ц, Б.Унарыг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Б.Ө-ыг үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Т.Х-г үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар А.У-ыг 7 /долоо/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялаар, С.Б-ийг 5 /тав/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.А-ийг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялаар, М.А-г 3 /гурав/ жилийн хорих ялаар, З.Ц-г 3 /гурав/ жилийн хорих ялаар, Б.Ө-ыг 4 /дөрөв/ жилийн хорих ялаар, Б.У-г 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Х-г 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар А.У-д оногдуулсан 7 жил, 6 сарын, С.Б-т оногдуулсан 5 жилийн, Б.А-т оногдуулсан 3 жил, 6 сарын, М.А-д оногдуулсан 3 жилийн, З.Ц-д оногдуулсан 3 жилийн, Б.У-д оногдуулсан 2 жил, 6 сарын, Б.Ө-д оногдуулсан 4 жилийн хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Т.Хд даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар Т.Хд оногдуулсан 7.000.000 төгрөгийн торгуулийн ялаас түүний 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 5 хоног, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 23 хоног, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 35 хоног, нийт 63 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх тооцон, 945 000 төгрөгийг хасаж, түүний эдлэх торгуулийн ялыг 6.055.000 төгрөгөөр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.У, С.Б, Б.А, М.А, З.Ц, Б.У, Б.Ө нарт авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс тоолж, Т.Хд авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

А.Уы 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 11- ний өдөр хүртэл 16 хоног, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 74 хоног, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 133 хоног, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 1 хоног, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 81 хоног, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 301 хоног, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 35 хоног, цагдан хоригдсон нийт 641 хоног,

З.Цгийн 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 3 хоног, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 57 хоног, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 58 хоног, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 81 хоног, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 301 хоног, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 23 хоног, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 35 хоног, цагдан хоригдсон нийт 557 хоног,

М.Агийн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 13 хоног, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 34 хоног, 2018 оны 9 дүгзэр сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 28 хоног, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 81 хоног, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 301 хоног, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 23 хоног, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 35 хоног, цагдан хоригдсон нийт 514 хоног,

Б.Аийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 49 хоног, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 14 хоног, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 164 хоног, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 81 хоног, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 301 хоног, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 23 хоног, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 35 хоног, цагдан хоригдсон нийт 667 хоног,

С.Бийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 57 хоног, 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 186 хоног, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 81 хоног, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 301 хоног, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 23 хоног, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 35 хоног, цагдан хоригдсон нийт 685 хоног,

Б.Угийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 56 хоног, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 258 хоног, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 23 хоног, цагдан хоригдсон нийт 337 хоног,

Б.Өы 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 30 хоног, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 81 хоног, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 43 хоног, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 23 хоног, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 35 хоног, цагдан хоригдсон нийт 212 хоногийг эдлэх ялд нь оруулан тус тус тооцож,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.У-аас 15.000.000 төгрөг гаргуулах үндэслэлгүй тул иргэний нэхэмжлэгч Б.Баясгалангийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч Б.Б нь өөрт хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У-аас нийт 740.612.000 төгрөгийг гаргуулж, 42.700.000 төгрөгийг хохирогч Р.А-д, 30.000.000 төгрөгийг хохирогч С.Г-д, 5.500.000 төгрөгийг хохирогч Э.Т-д /Э/, 4.000.000 төгрөгийг хохирогч С.Б-д, 2.500.000 төгрөгийг хохирогч Б.А, 25.000.000 төгрөгийг хохирогч Ж.С-т, 15.000.000 төгрөгийг хохирогч Э.Г-д, 10.000.000 төгрөгийг хохирогч Ө-т, 27.500.000 төгрөгийг хохирогч Б.Э-д, 5.000.000 төгрөгийг хохирогч А.Х-т, 15.000.000 төгрөгийг хохирогч Т.Г-т, 2.000.000 төгрөгийг хохирогч Д.Г-д, 55.000.000 төгрөгийг хохирогч С.А-д, 10.000.000 төгрөгийг хохирогч А.Е-д, 44.350.000 төгрөгийг хохирогч Ш.Э, Ц.О нарт /Э ХХК/, 28.000.000 төгрөгийг хохирогч Э.Х-т, 20.000.000 төгрөгийг хохирогч Г.Ж-д, 10.000.000 төгрөгийг хохирогч Н.О-д, 16.000.000 төгрөгийг хохирогч Т.Б-д, 36.000.000 төгрөгийг хохирогч Ц.Б-д, 9.000.000 төгрөгийг хохирогч Б.М-д, 18.000.000 төгрөгийг хохирогч Ц.Б-д, /М ХХК/, 39.000.000 төгрөгийг хохирогч Ё.Х, /Ж ХХК/, 18.000.000 төгрөгийг хохирогч Д.О-т, /Х ХХК/, 20.000.000 төгрөгийг хохирогч Д.А-д, /Ц ХХК/, 23.300.000 төгрөгийг хохирогч Д.М-д, /К ХХК/, 14.000.000 төгрөгийг хохирогч Б.Г-т, /Л ХХК/, 33.000.000 төгрөгийг хохирогч Б.О-д, /С XXК/, 18.000.000 төгрөгийг хохирогч У.А-д, /Э ХХК/, 1.500.000 төгрөгийг хохирогч С.-т, /А ХХК/, 15.000.000 төгрөгийг хохирогч Б.Х-т, /Х ХХК/, 15.000.000 төгрөгийг хохирогч С.Э-т, /Х ХХК/, 20.000.000 төгрөгийг хохирогч С.Т-д, /Б ХХК/, 20.000.000 төгрөгийг хохирогч Б.Н-т, /Н ХХК/, 10.000.000 төгрөгийг хохирогч Д.Б-д, /М ХХК/, 20.000.000 төгрөгийг хохирогч Ж.А-д, 250.000 төгрөгийг хохирогч Н.Ж-д, 2.500.000 төгрөгийг хохирогч Д.Л-т, 2.500.000 төгрөгийг хохирогч К.Г-т, 5.000.000 төгрөгийг хохирогч Ч.С-д, 1.500.000 төгрөгийг хохирогч Э.Ц-д, 1.300.000 төгрөгийг хохирогч Б.Х-д, 1.500.000 төгрөгийг хохирогч Т.Х-т, 3.950.000 төгрөгийг хохирогч Б.Э-д, 632.000 төгрөгийг хохирогч Т-д, 2.500.000 төгрөгийг хохирогч Б.А-д, 1.000.000 төгрөгийг хохирогч Г.Т-т, 1.500.000 төгрөгийг хохирогч Б.У-т, 3.000.000 төгрөгийг хохирогч Б.А-д, 3.000.000 төгрөгийг хохирогч Б.Ө-д, 1.300.000 төгрөгийг хохирогч Н.Ч-т, 1.500.000 төгрөгийг хохирогч Ч.О-д, 1.500.000 төгрөгийг хохирогч Б.Э-д, 1.500.000 төгрөгийг хохирогч Д.Т-т, 1.500.000 төгрөгийг хохирогч Л.О-д, 1.530.000 төгрөгийг хохирогч Б.-д, 1.000.000 төгрөгийг хохирогч Т.Б-д, 1.500.000 төгрөгийг хохирогч С.Х-т, 3.000.000 төгрөгийг хохирогч Б.Э-т, 3.000.000 төгрөгийг хохирогч Г.М-т, 1.500.000 төгрөгийг хохирогч Э.А-д, 3.500.000 төгрөгийг хохирогч Б.Б-т, 1.500.000 төгрөгийг хохирогч Б.Э-д, 1.500.000 төгрөгийг хохирогч Г.Б-д, 600.000 төгрөгийг хохирогч Ч.А-д, 600.000 төгрөгийг хохирогч Д.Ү-д, 1.600.000 төгрөгийг хохирогч Н.М-т, 1.200.000 төгрөгийг хохирогч Б.Т-д, 1.000.000 төгрөгийг хохирогч Г.П-д, 1.500.000 төгрөгийг хохирогч С.Э-т, 1.300.000 төгрөгийг хохирогч М.Б-д,

шүүгдэгч Б.А-ээс нийт 24.366.666 төгрөгийг гаргуулж, 9.000.000 төгрөгийг хохирогч Б.М-д, 6.000.000 төгрөгийг хохирогч Б.Г-т, /Л ХХК/, 6.733.333 төгрөгийг хохирогч Д.С-д, 1.400.000 төгрөгийг хохирогч С.Н-т, 433.333 төгрөгийг хохирогч Б.О-т, 800.000 төгрөгийн хохирогч Д.Ө-д, 1.300.000 төгрөгийг хохирогч “Р” ХХК-д,

шүүгдэгч Б.Ө-аас нийт 129.000.000 төгрөг гаргуулж, 99.000.000 төгрөгийг хохирогч Б.Г-т, 10.000.000 төгрөгийг хохирогч Ш.Э, Ц.О нарт, /Э/ ХХК, 5.000.000 төгрөгийг хохирогч Д.А-д, 15.000.000 төгрөгийг хохирогч Б.Х-т, /Х ХХК/,

шүүгдэгч Б.У-гоос нийт 59.473.333 төгрөг гаргуулж, 6.733.333 төгрөгийг хохирогч Д.С-д, 700.000 төгрөгийг хохирогч С.Н-т, 30.350.000 төгрөгийг хохирогч “Р” ХХК-д, 21.690.000 төгрөгийг хохирогч А.А-д,

шүүгдэгч С.Б-ээс 17.000.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Б-д,

иргэний хариуцагч С.Б-ээс нийт 25.229.128 төгрөг гаргуулж, 3.500.000 төгрөгийг хохирогч С.Б-т, 2.100.000 төгрөгийг хохирогч Т.Б-д, 2.244.564 төгрөгийг хохирогч Э.Д-д, 170.000 төгрөгийг хохирогч Ч.Б-т, 214.564 төгрөгийг хохирогч Х.Б-д,

иргэний хариуцагч Ч.А-ээс 15.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Г-т, /Л ХХК/,

иргэний хариуцагч Ч.Ур-ээс 898.000 төгрөг гаргуулан хохирогч Ж-д,

иргэний хариуцагч Г.Б-ээс 12.500.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Э-д, 2.000.000 төгрөг гаргуулан хохирогч А.Х-т,

иргэний хариуцагч Д.Б-ээс 3.000.000 төгрөг гаргуулан хохирогч М.А-д, /Х ХХК/, 3.000.000 төгрөг гаргуулан хохирогч У.А-д /Э ХХК/,

иргэний хариуцагч Т.Н-аас 6.000.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Б-д, 1.500.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Б-д,

иргэний хариуцагч А.О-гаас 3.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.М-д, 300.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Б-д, 5.000.000 төгрөг гаргуулан хохирогч Ё.Х / Ж ХХК/, 3.000.000 төгрөг гаргуулан хохирогч Д.А-д /Ц ХХК/, 2.000.000 төгрөг гаргуулан хохирогч Д.М-д, 3.000.000 төгрөг гаргуулан хохирогч С.Э-т / А ХХК/,

иргэний хариуцагч Т.Б-аас 22.500.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Н-т /Н ХХК/,

иргэний хариуцагч Д.О-аас 13.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Н-т /Н ХХК/,

иргэний хариуцагч А.У-аас 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Л-т, 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Х-д, 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Х-т, 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Э-д, 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Т-д, 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.А-д, 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Т-т, 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.У-т, 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч С.Э-т,

иргэний хариуцагч Д.Д-оос 500.000 төгрөг гаргуулан хохирогч И.О-д /Б ХХК/,

иргэний хариуцагч Б.Л-с 250.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Б-д /Э ХХК/,

иргэний хариуцагч Х.А-ээс 420.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Б-д / Э ХХК/ тус тус олгож,

М.А, З.Ц, Урангоо нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, А.У нарт холбогдох ........... дугаар хэргээс шүүгдэгч Б.О, Ц.Б, У нарт холбогдох хэргийг тусгаарласан болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг си ди бичлэгийг энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж, “Цагаан дэглийн эмийн үйлдвэрийн" төслийн баримтыг устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Х-д авсан хувийн баталгаа гаргах, А.У, С.Б, Б.А, М.А, З.Ц, Б.У, Б.Ө нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.У миний гэм буруугаа хүлээж байгаа, хохирол төлөхөө илэрхийлж буй, биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж зүйл ангийг өөрчилж, байж болох хамгийн доод хэмжээгээр яллаж өгнө үү гэж хүсэж байна. Өмгөөлөгч нарынхаа саналыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна гэв.  ...” гэв.

Шүүгдэгч А.Уы өмгөөлөгч М.Х, Ч.Э нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...А.У нарт холбогдох Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн аваад дараах гомдлыг гаргаж байна. А.Уыг 2011-2018 онуудад ганцаараа болон бусадтай бүлэглэн 49 удаагийн үйлдлээр бусдад 1.786.040.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл түүний гэм буруу дээр маргах үндэслэлгүй байна. Харин У-ыг гэмт хэрэг үйлдэж их хэмжээний хохирол учруулан амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг ямар нотлох баримтаар үнэлээд байгаа талаар хийсэн дүгнэлт нь тодорхойгүй, магадлалын заалт биелэгдсэнгүй. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хохирлыг хөтөлбөргүй үнэн зөв тогтоож улмаар хамтран оролцогч этгээдүүдэд хохирол төлбөрийн хэмжээг ялгамжтай хариуцуулахад ач холбогдол нь оршдог. Тэгвэл А.Уыг бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх хохирлын тооцоо зөрүүтэй байна. Тухайлбал: “С” ХХК-ийн С.Гомбосүрэн 2013 онд 30.000.000 төгрөгийг А.У-д Тендерийн урьдчилгаа гэж өгсөн ба А.У нь 2014 оны 2 дугаар сарын 3-ны өдөр уг компанид тендерийн урилгын зөвшөөрлийг авч өгсөн баримт 3 дугаар хавтаст хэргийн 222, 235, 240 дүгээр талд авагдсан байхад А.Уыг 30.000.000 төгрөг залилан авсан гэж яллаж улмаар 30.000.000 төгрөгийг төлөхөөр шийтгэх тогтоолд хэвээр нь бичлээ. Нотлох баримтад дүгнэлт хийж үзвэл уг үйлдэл нь иргэний хэргийн шинжийг агуулж байна.

“С” XXК буюу хохирогч О, Б.О нараас 79.000.000 төгрөгийг Б.О, А.У, Ц.Б нар бүлэглэн залилсан үйлдэл дээр маргахгүй. Харин хохирлын дүн дээр маргаантай. Учир нь О мэдүүлэхдээ О-тай яриад 79.000.000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Үүний дараа Б.О-ээс барилгын ажил хэд болох вэ гэхэд 52.000.000 төгрөг болно гэхээр О-ийн данс руу шилжүүлсэн. 8 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр талд байна. Үүнээс үзэхэд О нь О-аас авсан 79.000.000 төгрөгөөс авлага болох 16.000.000 төгрөг, зуучлалын хөлс 11.000.000 төгрөг бүгд 27.000.000 төгрөгийг авч үлдсэн нь нотлогддог. Шүүгдэгч нар О, О нарын хооронд 27.000.000 төгрөгийн асуудал байсныг огт мэдээгүй. 52.000.000 төгрөгийг авсан гэж ойлгож явсан. Бодитой учирсан хохирол нь 52.000.000 төгрөг байхад 79.000.000 төгрөгөөр яллах дүгнэлт үйлдсэн нь хохирлыг зөв тооцоогүй алдаа гаргасан учраас нийт хохирлоос 27.000.000 төгрөг хасуулах,

хохирогч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт 29.000.000 төгрөгийн хохирол учруулсан үүнээс А.У 27.000.000 төгрөгийг авснаа хүлээдэг. Мөрдөн байцаалтын шатанд 3.700.000 төгрөг төлсөн. Шүүхийн шатанд 2022 онд 500.000 төгрөгт бодож дээлийн хурганы арьс, бэлнээр 700.000 төгрөг өгсөн. Одоо 22.500.000 төгрөг үлдсэн үүнийгээ нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байхад яллах дүгнэлтийн хавсралтад 23.300.000 төгрөгийг хэвээр нь хуулбарлаж бичсэн байна. Зүй нь 23.300.000 төгрөгөөс 1.200.000 төгрөгийг хасаж 22.100.000 төгрөгийг Д.М-д төлөх ёстой болж байна. Үүнийг зөвтгөх,

Хохирогч С.А-д 210.000.000 төгрөгийн хохирлыг Ц.Б, Б.ОА.У нар бүлэглэн учруулсан хохирлыг хэн нь хэдэн төгрөгийг төлөх болон төлсөн дүн дээр маргаантай байна. С.А-гаас П, Б.О-нар 210.000.000 төгрөгийг авч А.Уд өгсөн. Энэ мөнгөнөөс П 5.000.000 төгрөг, Б.О 5.000.000 төгрөг, 55.000.000 төгрөгийг А.У авч үлдэх 145.000.000 төгрөгийг Ц.Б тус тус авсан байна. 2014 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр С.А-гийн ........... дугаар дансанд 60.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Уг мөнгийг Б ...... дугаар утас эзэмшдэг. Гарын үсгийн тайлал нь үл уншигдах хүн гүйлгээ хийсэн ба уг мэдүүлгийн дор “Б-гийн хүсэлтээр А.У, С.А-д 60.000.000 төгрөгийг шилжүүлэв. Шилжүүлсэн О гэсэн тайлбар бичсэн байна. Уг бичгийн агуулгаас дүгнэлт хийж үзвэл уг мөнгийг А.У шилжүүлэн өгсөн байна гэж ойлгогдож байна. Гэтэл Б.О, Ц.Б, А.У нар 30 гаруй үйлдэлд хамтран оролцсон. Хохирол төлбөрийн тооцоо өөр хоорондоо зөрүүтэй байхад хууль зөрчиж Ц.Б, Б.О нарын хэргийг тусгаарласнаас болж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн зарчим зөрчигдөж байна. А.У нь зүрх судасны хавсарсан хүнд өвчтэй. Мөн сахрын шижин 2-3 шатны хүндэрсэн хэлбэр, цусны даралт ихсэх өвчний 2-3 үе шатандаа орсон. Дээрх өвчнүүд нь бүгд архагшсан нь амь насанд аль аль нь эрсдэлтэй үе шатандаа байгаа бөгөөд тууштай эмчлүүлэх бодит боломж бүрдэхгүй нөхцөл байдалд байна. Бүх баримтууд нь хэрэгт бүрэн эхээрээ авагдсан. Одоо ч цагдан хорих төвийн эмнэлэгт зөвхөн шинж тэмдгийн эмчилгээ хийгдэж байна. Иймд дээр дурдсан үйлдлийг хэрэгсэхгүй болгох нөхөн төлөх хохирлын хэмжээг зөвтгөж А.Уы биеийн эрүүл мэндийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэм буруугаа хүлээн гэмшиж байгаа, мөн амьжиргааны эх үүсвэр болгосон эсэхэд дүгнэлт хийж ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.У-ы өмгөөлөгч Ч.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 1167 дугаартай магадлалд “Залилах гэмт хэргийг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон”, “Хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна” гэсэн заалтыг анхан шатны шүүхээс биелүүлээгүй бөгөөд энэ заалтыг дэмжиж байна. Учир нь, шинэ Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн. Өмнөх үйлдлүүд нь энэ хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө буюу 2011-2017 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд үйлдэгдсэн байдаг. Нэг үйлдэл нь 2018 онд үйлдэгдсэн.  Өмнөх үйлдлүүдийг нь оролцуулан “Залилалх гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон” гэж үзэж байгаа нь учир дутагдалтай байна. Нийт 49 үйлдлээс 48 үйлдэл нь бүгд 2017 оны 2 дугаар сараас өмнө үйлдэгдсэн юм. 2018 оны 2 дугаар сард 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан ганц хэрэг байдаг. Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.У-ы өмгөөлөгч П.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч А.У нь гэм буруутайгаа маргахгүй байгаа, өмгөөлөгч хуулийн дагуу маргаж мэтгэлцэж байгаа нь эрх зүйн маргаан бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэж болохгүй юм. Зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заалтад зааснаар зүйлчлэх нь хэргийн бодит байдал, шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. А.У-ы бусдад төлөх төлбөрийг үнэн зөвөөр тогтоолгож өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь гэм буруугаа бүрэн ухаарсан, гэмшсэн цаашид ямар нэгэн байдлаар гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байхаа бүрэн ухамсарлаж нийгмийн дунд биеэ зөв авч явахаа илэрхийлсэн тохиолдлыг ойлгон хүлээн авч эрхэм шүүгч та бүхэн хуулийн хүнлэг, энэрэнгүй байх зарчимд нийцүүлэн надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, багасгаж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү хэмээн хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Т.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.А нь 55 настай, биеийн эрүүл мэндийн байдлын хувьд чихрийн шижин өвчний 3 дугаар үедээ орсон. Архаг даралт ихсэх эмгэгтэй даралт нь байнга 150-иас 170 хүрч буудаггүй, 461 дүгээр хорих ангид хоригдож байх үедээ дээрх оношуудаар эмнэлэгт хэвтэж хяналтад байдаг. Цаашид нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлт гаргуулах, эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг нь хэргийн материалд авагдсан дүгнэлтүүдээр нотлогддог болно. Ар гэрийн амьдралын хувьд нөхөр нь зүрхний архаг эмгэгтэй эмнэлгийн байнгын хяналтад байдаг. Эдгээр байдлууд болон шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал, хохирлынхоо дийлэнх хэсгийг төлж барагдуулсан зэрэг байдлуудыг харгалзан Б.А-т анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа гүнээ ухамсарлан ойлгосон, өр төлбөрөө төлөөд явж байгаа, үргэлжлүүлэн төлж барагдуулах бололцоо чадамж бүрдсэн. Хувийн байдлыг минь анхааран үзэж хөгжлийн бэрхшээлтэй нөхөр, 4 хүүхдийн ээж, 6 ач зээгийн эмээ надад оногдуулсан ялыг хөнгөлж өгнө үү гэж эрхэм хүндэт шүүгч та бүгдээс хичээнгүйлэн хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч М.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрсөн, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, өнөөдрийг хүртэл 548 хоног цагдан хоригдсон, ар гэрийн болон хувийн байдлуудыг минь анхаарч үзэн, надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн, хорихоос өөр төрлийн ял оногдуулан ганцхан удаа боломж олгон хүнлэг, энэрэнгүй шийдвэр гаргаж өгөхийг эрхэм шүүгч та бүхнээсээ чин сэтгэлээсээ хүсэж байна” гэв.

Шүүгдэгч М.Агийн өмгөөлөгч Т.Сайнбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцсон шүүгдэгч М.Ад оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу /давж заалдах гомдол гаргасан өдрийн байдлаар нийт цагдан хоригдсон 548 хоног байна/ цагдан хоригдсон 548 хоног /1 жил 6 сар/-т нь дүйцүүлэн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч З.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Ар гэрийн болон эрүүл мэндийн байдлын минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оноож хөнгөрүүлж шийтгэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч З.Цгийн өмгөөлөгч Ш.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн давж заалдах шатны шүүх тухайн гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзвэл З.Ц, түүний хоёр хүүхдийнх нь дансны битүүмжлэлийг чөлөөлж, хилийн хоригийг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр солих бүрэн боломжтой гэж үзэж байна. З.Цгийн хувийн байдлын хувьд ходоодны хорт хавдарын улмаас ходоодныхоо хоёрны нэгийг тайруулсан. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа гэв.

Шүүгдэгч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... А.У-тай холбогдож энэ хэргийг хийсэндээ гэмшиж байна. Би нийт 2 жил 2 сар 6 хоног хоригдсон. Миний биеийн байдал маш хүнд байгаа. Энэ хэргийг эцэслэн дуусгамаар байсан учраас арга ядаж өөрийн хийж үйлдээгүй үйлдлийн 26.600.000 төгрөгийн хохирол төлбөрөөс төлсөн. Миний хүүхдүүд цалингийн зээл авч хохирол төлбөрөөс төлөлцсөн. Үлдэгдэл 17.000.000 төгрөгийг би өөрөө эндээс гарч байгаад ажил хийж төлж барагдуулах учраас надад төлөх хугацаа олгоно уу гэж хүсэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шат, прокурорын шат, шүүхийн шатанд би цалингаасаа хохирол төлбөрт тасралтгүй мөнгө өгсөн. Энэ хугацаанд би мөрдөгчид ажлын болон цалингийн тодорхойлолтуудаа өгөөд байхад намайг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн зүйлчилж байгаад би гомдолтой байгаа. Надад оногдуулсан ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.   

Шүүгдэгч Б.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бага хүү маань 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр шүүхээс ял оногдуулах үед төрөөд 27 хоногтой байсан учир ар гэрийнхэн маань хоригдож байх хугацаанд хүүг авчирч хөхүүлдэг байсан ч дархлаа маш муу эмнэлгийн байгууллагаар тогтмол явж эмчлүүлдэг. Одоо ч эмчлүүлж байгаа. Иймд ар гэрт минь үлдсэн хүүхдүүдийг минь харгалзан үзээд надад оногдуулсан ялыг хөнгөвчилж, боломж байвал торгуулийн ял оногдуулж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.У-гийн өмгөөлөгч П.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү.

Шүүгдэгч Б.Угийн өмгөөлөгч Ч.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”... Шүүхээс Б.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутай тооцож ял оногдуулсан. Б.Унь гэм буруугаа хүлээж, гэмшиж, хохирлоос зарим хэсгийг төлсөн цаашид хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа. Б.Угийн биеийн байдал муу, цагдан хорих хугацаанд эмнэлэгт удаа дараа хэвтэн эмчлүүлж байсан. 2-6 насны 3 хүүхдийн биеийн байдал муу асаргаа сувилгаа шаардлагатай байгаа зэргийг харгалзан үзэж хорих ялын хэмжээг багасгаж хөнгөрүүлж өгнө үү. Б.Угийн цагдан хоригдсон хоногоос 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 4 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл 4 хоногийг хасаагүй байна. Мөн “Р” ХХК-д төлсөн 30.350.000 төгрөгөөс Алтанцэцэгийн төлөх 1.300.000 төгрөгийг хасаагүй байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгох ялаас багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Х-гийн өмгөөлөгч Б.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Т.Х давж заалдах гомдол гаргаагүй. Мөн өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд “торгох ялыг багасгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүгдэгч С.Б-т мөнгө өгсөн баримтыг хавтаст хэргийн 43 дугаар хуудаст хавсаргасан байдаг. Мөн шүүгдэгч С.Б нь мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч удаа дараа мэдүүлэг өгсөн. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд энэ баримтыг юугаар үгүйсгэж байгаагаа дурдаж, тайлбарлаагүй байгаа. ...” гэв.

Шүүгдэгч Т.Х-гийн өмгөөлөгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч бага насны хоёр хүүхэдтэй, хохирол төлбөр төлж барагдуулсан, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа учраас торгох ялыг дүйцүүлэн хасах боломж байгаа бол шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авч үзээсэй гэж хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ө-ы өмгөөлөгч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Ө-ы хувьд зүйлчлэл болон гэм буруу дээрээ маргадаггүй. Учруулсан хохирол төлбөрөөс тодорхой хэмжээг төлж барагдуулсан. Мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч болсон асуудлын талаар үнэн, зөв мэдүүлэг өгсөөр ирсэн. Өмнө нь анхан шатны шүүхээс Б.Ө-д холбогдох хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Одоо миний үйлчлүүлэгч хорих ялаар шийтгүүлж, эрх зүйн байдал нь дордож байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч А.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Миний үйлчлүүлэгч шүүхийн шатанд ажил хийж, бусдад учруулсан хохирол төлбөрөөс төлж байсан. Гэмт хэрэг үйлдэх үедээ ажил хөдөлмөр эрхэлдэг байсан бөгөөд бусдад туслан гүйцэтгэгчээр ажилладаг байсан. Ар гэрийнхэн нь бүгд ажил, хөдөлмөр эрхэлдэг. Хэрхэн залилах гэмт хэргийг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг нотлон тогтоосон зүйл байдаггүй. Үүнд ямар нэгэн нарийвчилсан дүгнэлт хийгээгүй байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. Миний үйлчлүүлэгч өнөөдрийн байдлаар 796 өдөр буюу 2 жил 2 сар 6 хоног цагдан хоригдсон байгаа. Хохирол төлбөрийн хувьд хохирлын тодорхой хэсгийг төлж барагдуулсан. Үлдсэн хохирол төлбөрийг нөхөж төлөхөө илэрхийлдэг. ...” гэв.

Шүүгдэгч А.У-ы өмгөөлөгч Г.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. А.У нь одоо өндөр настай. Эрүүл мэндийн тодорхойлолтуудыг нь гаргаж өгсөн. Олон удаа хүнд хагалгаанд орсон хүн юм. Мөн миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг ба хохирол төлбөрөөс багагүй хэмжээг нь төлж барагдуулсан. Цаашид үлдэгдэл хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлдэг. Эрүүгийн хуулийн гол зорилго нь гэмт хэрэг хийсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, хохирлыг арилгахад оршдог. Олон жилийн хорих ял өгснөөр тухайн хохирол төлбөр барагдах нөхцөл, боломжийг улам хааж байдаг. Хохирол төлбөр төлүүлэх боломжийг олгох хэрэгтэй гэж бодож байна. Хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. Энэ хэрэгт хамтран оролцсон этгээдүүдийг зөв тогтоогоогүй. А.У-ы хувьд хохирогч нарын дийлэнхтэй нь уулзалдаагүй байдаг. Уулзалдаагүй байж өөр хүмүүст итгүүлээд авсан мөнгөө цаашлуулаад А.У-д өгч ажил хөөцөлдүүлэх гээд байгаа юм. Энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулахгүй байгаа юм. А.У хохирогчийг хэнтэй уулзуулж, яаж итгүүлж мөнгийг нь аваад байгаа нь гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа юм. Түрүүн дурдагдсан н.О, н.Э гэх хүмүүс яагаад шалгагдахгүй байгаа нь ойлгомжгүй байна. С.А-ийн 210.000.000 төгрөгийн хохирлоос Б.О гэх хүнээр дамжуулаад өөрийнхөө авсан мөнгө буюу 60.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг ба шүүх хуралдаанд холбогдох баримтыг нь гаргаж өгсөн. Гэтэл энэ мөнгийг Ц.Б гэдэг хүний тооцооноос хасаж тооцоод байгаа юм. Ц.Б, Б.О нарын хэргийг тусгаарласнаас болж хохирол төлбөрийн асуудал гараад байгаа юм. ...” гэв.

Хохирогч Д.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирол төлбөрөө хурдан барагдуулан авах хүсэлтэй байна. 22.500.000 төгрөгийн хохирол төлбөр аваагүй байгаа. Тухайн үеийн мөнгөний ханш өндөр байсан. ...” гэв.

Хохирогч С.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...55.000.000 төгрөгийг А.У-аас гаргуулан авах хүсэлтэй байна. Шийтгэх тогтоолд бичигдсэн 55.000.000 төгрөгийн хохирол төлбөр зөв юм. 60.000.000 төгрөгийг Б.О, 20.000.000 төгрөгийг нь Ц.Б төлсөн. Ц.Б-ээс 70.000.000 гаргуулах шүүхийн шийдвэр гарчихсан байгаа. Үлдэгдэл 55.000.000 төгрөг нь А.Уаас гарах ёстой. ...” гэв.

Хохирогч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Б-ээс 17.000.000 төгрөгийн хохирол төлбөр хурдан гаргуулан авах хүсэлтэй байна. ...” гэв.

Хохирогч А.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.А-гаас 800.000 төгрөг авах ёстой. Б.У-гоос ганц ч төгрөг аваагүй байгаа. Тэр мөнгөө хурдан гаргуулан авмаар байна. ...” гэв.

Хохирогч А.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.У-аас 20.000.000 орчим төгрөгийн авлагатай байгаа. Тэр мөнгөө авмаар байна. ...” гэв.

Хохирогч Д.Б, Ч.Х, иргэний нэхэмжлэгч Б.Б нарын өмгөөлөгч Х.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Д.Б, Ч.Х нар бол шүүгдэгч А.У, Б.Ө нараас тус бүр 15.000.000 төгрөг гаргуулах ёстой. Энэ хэрэг дээр би 2011 оноос хойш хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Өнөөдрийг хүртэл хохирол төлбөр огт төлөөгүй. Тийм учраас Б.Ө, А.У нарт оногдуулсан ял шийтгэл үндэслэлтэй учраас хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.У-аас 15.000.000 төгрөг гаргуулах үндэслэлгүй тул иргэний нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч Б.Б нь өөрт хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн. Б.Б тендерт зуучилж өгснөөсөө болоод өрөнд орчихсон. Б.Б нь Ц.Т-т төлбөр төлөөд явж байгаа. Тийм учраас иргэний нэхэмжлэгчийн 15.000.000 төгрөгийг шүүгдэгч А.У-аас гаргуулах хүсэлтэй байна. ...” гэв.

Прокурор Г.Э тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “..Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад,

1. Шүүгдэгч А.У 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хооронд дангаараа болон бусадтай бүлэглэж, 49 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас 84 хохирогчид нийт 1.786.040.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

2. Шүүгдэгч Б.А 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд дангаараа болон бусадтай бүлэглэж, 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас 13 хохирогчид нийт 266.998.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

3. Шүүгдэгч Б.Ө 2014 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд дангаараа болон бусадтай бүлэглэн 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас 10 хохирогчид нийт 501.350.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

4. Шүүгдэгч М.А 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүртэл хугацаанд дангаараа болон бусадтай бүлэглэн 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас 7 хохирогчид нийт 404.700.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

5. Шүүгдэгч З.Ц 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд дангаараа болон бусадтай бүлэглэн 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас 14 хохирогчид нийт 463.298.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

6. Шүүгдэгч С.Б 2016 оны 7 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд дангаараа болон бусадтай бүлэглэн 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас 43 хохирогчид нийт 120.875.929 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

7.  Шүүгдэгч Т.Х 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд дангаараа болон бусадтай бүлэглэн 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас 9 хохирогчид нийт 31.580.007 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

8. Шүүгдэгч Б.У2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын хүртэл хугацаанд дангаараа болон бусадтай бүлэглэн 5 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас 8 хохирогчид нийт 116.088.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

……………………………гэх мэдүүлгүүд болон бусад бичгийн баримтууд  зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг тухайлбал, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга, шинжээчийн дүгнэлт зэргийг анхан шатны шүүх шинжлэн судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэн, хэзээ хаана, яаж үйлдсэн, шүүгдэгч А.У, Б.А, Б.Ө, М.А, З.Ц, С.Б, Т.Х, Б.Унар гэмт үйлдлүүдэд хэрхэн оролцсон оролцоо, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг  шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.А, Б.Ө, М.А, З.Ц, Б.Унарын үргэлжилсэн үйлдлээр, дангаараа болон бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Т.Хг үргэлжилсэн үйлдлээр, дангаараа болон бусадтай бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А, Б.Ө, М.А, З.Ц, Б.У, Т.Х нарын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Б.Ат 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хорих ял, М.Ад 3 /гурав/ жилийн хорих ял, З.Цд 3 /гурав/ жилийн хорих ял, Б.Өд 4 /дөрөв/ жилийн хорих ял, Б.Уд 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Т.Хд 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч А.У, С.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр, дангаараа болон бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэргийг “...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон. ...” гэсэн үндэслэлээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Учир нь, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч А.У, С.Б нарын үйлдсэн гэмт хэрэг буюу “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн байх тул энэ талаар шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан  давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.   

Нийслэлийн прокурорын газраас А.У, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, А.Уд 6 /зургаа/ жилийн хорих ял, С.Бт 4 /дөрөв/ жилийн хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч А.Уаас хохирогч Д.М /К ХХК/-д хохиролд 23.300.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг өөрчилж 22.500.000 төгрөг болгож, А.У-аас хохиролд нийт 739.812.000 төгрөгийг гаргуулж өөрчлөлт оруулав.

Шүүгдэгч Б.У-гийн өмгөөлөгч П.Г “...Б.У-д оногдуулсан ялаас 6 сарыг хасаж өгнө үү. ...”, шүүгдэгч Б.У-гийн өмгөөлөгч Ч.Э “...Б.У-гийн цагдан хоригдсон 4 хоногийг ял эдэлсэн хугацаанд  тооцож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Учир нь, Б.У нь 0-5 насны 3 хүүхэдтэй болох нь Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолт /59хх 111-113/, Э.А-ийн иргэний улсын бүртгэлийн лавлагаа /59хх 117/, У.А-ийн төрсний гэрчилгээний хуулбар /32хх 250/, гэр бүлийн талаарх улсын бүртгэлийн лавлагаа /57х 17-20/, Э.А-ийн төрсний гэрчилгээний хуулбар /56хх 164, 192/, зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Б.У-д 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 4 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан /61хх 23/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШТ/43 дугаартай тогтоол хавтас хэрэгт авагдсан байх тул Б.Угийн цагдан хоригдсон нийт 337 хоног дээр 4 хоногийг нэмж, цагдан хоригдсон хоногийг 341 хоногоор тооцох нь зүйтэй.

            Шүүгдэгч Б.Унь гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлоос заримыг нөхөн төлсөн, цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн болон түүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялыг 2 /хоёр/ жил хорих ял болгон хөнгөрүүлж шүүгдэгч Б.У болон түүний өмгөөлөгч П.Гансүх, Ч.Энхтөвшин нарын гомдлуудын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэв.

            Мөн шүүгдэгч Б.У болон түүний өмгөөлөгч П.Г “Р” ХХК-д төлөх 30.350.000 төгрөгийг хасаж тооцож өгнө үү гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, хохирогч “Р” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч И нь Б.У-гоос Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Д” хотхоны .... дүгээр байр, ...... өрөө байрны үнийн дүнгийн зохих хувиар тохиролцон хохирлыг төлж барагдуулсан гэсэн бичиг шүүхэд гаргасан боловч шүүгдэгч уг байранд өөрөө оршин сууж байгаа тул төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хохирогч төлбөр төлөгдөөгүй гэж мэдүүлсэн  байна.

Шүүгдэгч Б.А-гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Харин анхан шатны шүүх, шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм бурууд тохирсон боловч шүүгдэгч Б.А-гийн гаргасан “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...”, түүний өмгөөлөгч Т.С-ын гаргасан “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр бүрэн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, ял хөнгөрүүлж өгнө үү. ...”, гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан баримтыг судлан үзэхэд, шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “..шүүгдэгч М.Агийн цагдан хоригдсон нийт 626 /зургаан зуун хорин зургаа/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 9.390.000 төгрөгөөр тогтоож, М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 15.000.000 төгрөгөөр торгох ялаас 9.390.000 төгрөгийг хасаж, нийт торгох ялын хэмжээг 5.610.000 төгрөгөөр тогтоож, уг ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг дурдаж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт тус тус оруулж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолын 14 дэх заалтад шүүгдэгч “Б.У-гоос нэр бүхий 4 хохирогчид нийт 59.473.333 төгрөг гаргуулахаар заасан атлаа 15 дахь заалтад Б.Уг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж зөрүүтэй бичсэнийг 15 дахь заалтаас түүний нэрийг хасаж зөвтгөв.

Мөн шүүгдэгч Б.А-ээс нэр бүхий 7 хохирогчоос нийт 25.666.666 төгрөг гаргуулах байтал тооцооны алдаа гаргаж хохирогч “Р” ХХК-д гаргуулахаар шийдвэрлэсэн 1.300.000 төгрөгийг нийт хохирлын хэмжээнд оруулж тооцоогүй байгааг зөвтгөж өөрчлөлт оруулав.

Шүүгдэгч З.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн хэдий ч түүний хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд хавтаст хэрэгт түүний өмгөөлөгч Ш.М-гийн “...З.Ц, түүний хоёр хүүхдийн дансны битүүмжлэлийг чөлөөлөх...”тухай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, хэрэгт  шүүгдэгч З.Ц, түүний хоёр хүүхдийн банкны дансыг битүүмжилсэн баримт авагдаагүй байна.

Иймд магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт болон нэмэлт заалт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- “Прокуророос А.У, С.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

- 3 дах заалтын “Шүүгдэгч А.У-ыг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдыг хуурч, их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

“Шүүгдэгч С.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдыг хуурч, их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж тус тус өөрчилсүгэй,

- 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар А.У-ыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар” гэж,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар С.Б-ийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар” гэж,

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч М.А-г 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар” гэж,

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.У-г 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын 10 дахь заалтын шүүгдэгч Б.У-гийн цагдан хоригдсон “нийт 337 хоног”, гэснийг “нийт 341 хоног” гэж,

-14 дэх заалтын шүүгдэгч А.У-аас “23.300.000 төгрөг гаргуулан хохирогч Д.М-д /К ХХК/” гэснийг “...22.500.000” төгрөг гэж, “...нийт 740.612.000” гэснийг “нийт 739.812.000 төгрөг гэж,

-“Шүүгдэгч Б.А-ээс “...нийт  24.366.666” гэснийг “...25.666.666 төгрөг” гэж,

-15 дахь заалтын “М.А, З.Ц, У нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай”, гэснийг “М.А, З.Ц нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай” гэж  тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

-  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.А-гийн цагдан хоригдсон 626 /зургаан зуун хорин зургаа/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 9.390.000 төгрөгөөр тогтоож, М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 15.000.000 төгрөгөөр торгох ялаас 9.390.000 төгрөгийг хасаж, нийт торгох ялын хэмжээг 5.610.000 төгрөгөөр тогтоож, уг ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай. ...” гэж,

- “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.А-д мэдэгдсүгэй. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

4. Шүүгдэгч М.Аг нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.У, түүний өмгөөлөгч М.Х, Ч.Э, П.Г нарын давж заалдах гомдлын зарим хэсэг, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Т.Б, шүүгдэгч Б.Ө, шүүгдэгч З.Ц, түүний өмгөөлөгч Ш.М, шүүгдэгч С.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч А.У, Б.А, Б.Ө, З.Ц, С.Б, Б.Унар нь 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 112 /нэг зуун арван хоёр/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.БАТСАЙХАН

 

            ШҮҮГЧ                                                                                Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ