| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2024/00401/И |
| Дугаар | 130/ШШ2024/00454 |
| Огноо | 2024-05-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 130/ШШ2024/00454
| 2024 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 130/ШШ2024/00454 | Баян-Өлгий аймаг |
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Х банкны Б салбар /захирал Л.Ө/.
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Н, Э.М нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х банкны Б салбар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Н, Э.М нарыг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Зээлдэгч Л.Н, Э.М нар нь Х банкны Б салбарын төв тооцооны төвөөс 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 9,712,440 төгрөгийн цалингийн зээл авсан бөгөөд зээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан.
1.2 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 9,272,29.34 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,489,184.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 417,527.68 төгрөг буюу нийт 13,179,141.58 төгрөгийн зээл төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна.
1.3 Зээлдэгч нарын үндсэн хаяг нь С аймаг гэсэн мөртлөө Б аймаг дахь Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид ажиллаж байгаад ажлаас гарсан байна.
1.4 Зээлдэгч нар гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй 24 сарын хугацаа болж байна. Л., Э.М нар нь Х банкны Б салбарын тооцооны төвөөс зээл авах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа хаяг нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Ө сумын 8 дугаар багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн тодорхойлолт, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ, Л.Н, Э.М нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Х банкны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 00/00 дугаар итгэмжлэл, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 5180/0377 дугаар итгэмжлэл, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 5198/01 дугаар итгэмжлэл хавсралтын хамт зэргийг шүүхэд гаргаж өгсөн болно.
Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 579 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 499 дугаар албан бичгээр ирүүлсэн Э.М, Л.Н нарын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгч Төрийн банкны Б салбарын хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Н, Э.М нарыг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулах тухай хүсэлт нь үндэслэлтэй байх тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
4.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч Л.Н, Э.М нар нь Х банкны Б салбарын төв тооцооны төвөөс 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 9,712,440 төгрөгийн цалингийн зээл авсан бөгөөд зээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 9,272,29.34 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,489,184.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 417,527.68 төгрөг буюу нийт 13,179,141.58 төгрөгийн зээл төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна. Л.Н, Э.М нар нь Х банкны Б салбарын тооцооны төвөөс зээл авах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа хаяг нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1 Иргэн Э.М, Л.Н нар нь Х банктай 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр №ЗГ/202146611510 тоот Хэрэглээний зээл, малчны зээлийн гэрээ байгуулж 9,712,440.56 төгрөгийн зээлийг жилийн 14.4%-ийн хүүтэй, цалингийн зээлийн зориулалтаар зээл авч зээлийн гэрээ байгуулсан байна.
5.2 Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 499 дугаартай албан бичгээр ирүүлсэн Л.Н-ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлд ... байнга оршин суугаа газрын хаяг: С Б 7-р баг залуус хотхон 0 байр 00 тоот гэж бүртгэгдсэн байна.
Мөн албан бичгээр ирүүлсэн Э.М-ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлд ... байнга оршин суугаа газрын хаяг: Б Өлгий 8-р баг А тау 00 гудамж 00 тоот гэж бүртгэгдсэн байна.
5.3 Б аймгийн Ө сумын 8 дугаар багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн тодорхойлолтоор Л.Н нь тус аймгийн Ө сумын 8 дугаар багт бүртгэлтэй боловч одоогоор тус хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдож байна.
5.4 Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 499 дугаартай албан бичгээр ирүүлсэн Э.М-ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд регистрийн дугаар БМ00000000 Д овогт Э.М, хаяг Б Ө 8-р баг А тау 00 гудамж 00 тоот гэж, Л.Н-ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд регистрийн дугаар ЛЮ00000000, З овогт Л.Н, хаяг С Б 7-р баг залуус хотхон байр 00 тоот гэж тус тус бичигдсэн байна.
6.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Н, Э.М нарыг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж оршин суугаа газрыг олж тогтоолгох тухай хүсэлт гаргах эрхтэй байна.
Иймд дээрх баримтуудыг үндэслэн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Н, Э. нарыг шүүхийн журмаар эрэн сурвалжилж, түүний байгаа газрыг олж тогтоох ажиллагааг явуулахыг Б аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Х банкны Б салбарын хүсэлтээр Б аймаг, Ө сум, 8 дугаар баг А тау 00 гудамж 00 тоотод оршин суух хаягтай Д овогт Э.М (РД:БМ00000000), С Б 7-р баг залуус хотхон 1 байр 15 тоотод оршин суух хаягтай З овогт Л.Н (РД:ЛЮ00000000) нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д овогт Э.М (РД:000000), Зээрд овогт Л.Н (РД:0000000) нарыг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоохыг Б аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК