Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2024/00461

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2024/00461

Баян-Өлгий аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, Ж овогт С-ын А-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Т овогт Х.Б-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдан авсан барааны үлдэгдэл төлбөр болох 2,270,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.А нь хариуцагч Х.Б-д холбогдуулан Зээлээр худалдан авсан барааны үлдэгдэл төлбөр болох 2,270,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие Б аймгийн Ө сумд барилгын материалын бөөний худалдаа эрхэлдэг.

1.2 Хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 4,470,500 төгрөгийн барааг зээлээр худалдан авсан.

1.3 Тус зээлээр худалдан авсан барааны үнээс хариуцагч нь 2,000,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 2,270,500 төгрөгийг өнөөдөр хүртэл төлөөгүй байна.

1.4 Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан барааны үлдэгдэл төлбөр 2,270,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Х.Б хариу тайлбартаа: ...  Хариуцагч Х.Б би нэхэмжлэгч С.А-ын тус шүүхэд надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие С.А-ын ажиллуулдаг барилгын материалын дэлгүүрээс зээлээр барилгын материал худалдаж авсан маань үнэн бөгөөд үлдэгдэл төлбөрөө тодорхой шалтгааны улмаас төлж чадаагүй байсан.

Одоо С.А-ын надаас нэхэмжилж байгаа нийт 2,270,500 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагч би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

3.Нэхэмжлэгч С.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч  Х.Б-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Б нь нэхэмжлэгч С.А-ын нэхэмжилсэн зээлээр худалдан авсан барилгын материалын үлдэгдэл үнэ  2,270,500 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Нэхэмжлэгч С.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,278 төгрөгийн тал 25,639 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 000000 дугаартай данснаас 25,639 төгрөг, мөн хариуцагч Х.Б-аас 25,639 төгрөг тус тус гаргуулан  нэхэмжлэгч С.А-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Х.Б нь зээлээр худалдан авсан барилгын материалын үлдэгдэл үнэ  2,270,500 /хоёр сая хоёр зуун далан мянган таван зуун/ төгрөгийг нэхэмжлэгч С.А-т төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,278 төгрөгийн тал 25,639 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 000000  дугаартай данснаас 25,639  төгрөг, мөн хариуцагч Х.Б-аас 25,639 төгрөг тус тус гаргуулан  нэхэмжлэгч С.А-т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Х.МЕЙРАМБЕК