Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 130/ШШ2024/00476

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 130/ШШ2024/00476

Баян-Өлгий аймаг

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 10 дугаар багт оршин суух, К овогт Ш.Х-ийн хүсэлтэй,

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ц сумын “Я оргил” нэгдэлд 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Ш.Х нь Б аймгийн Ц сумын “Я оргил” нэгдэлд 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоолгох тухай шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие Б аймгийн Ц сумын “Я оргил” нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байна.

1.2 Учир нь, Ш.Х нь тус нэгдэлд ажилд томилсон, чөлөөлсөн шийдвэрүүд гарахгүй байгаа учир өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байна.

1.3 Иймд Ш.Х намайг Б аймгийн Ц сумын “Я оргил” нэгдэлд 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтэд: ... Хүсэлт гаргагч Ш.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-д би тус шүүхэд гаргасан “иргэн Ш.Х-ийн Б аймгийн Ц сумын “Я оргил” нэгдэлд 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан байдлыг тогтоолгох тухай” хүсэлтээсээ татгалзаж байгааг үүгээр мэдэгдье. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-д би хүсэлтээсээ татгалзсаны үр дагаврыг ойлгож байгаа ба хүсэлтээсээ татгалзаж байгаа тухай хүсэлт гаргагч Ш.Х-т мэдэгдэж учир байдлыг ойлгуулсан болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Хүсэлт гаргагч Ш.Х-ийн хүсэлттэй Б аймгийн Ц сумын “Я оргил” нэгдэлд 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 08:30 товлосон боловч шүүх хуралдаанаас өмнө хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-д нь уг хүсэлтээсээ татгалзсан тухай шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

4.Хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй.

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Ш.Х нь Б аймгийн Ц сумын “Я оргил” нэгдэлд 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан байдлыг тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хүсэлт гаргагч Ш.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Х.МЕЙРАМБЕК