Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 130/ШШ2024/00482

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 130/ШШ2024/00482

Баян-Өлгий аймаг

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Б аймгийн Б сумын 7 дугаар багт оршин суух, О овогт Ж.Д

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Б сумын “С” нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малын эмчээр, Б аймгийн Б сумын Мал эмнэлгийн тасагт 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малын эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Гэрч Ч.Цэцэн, Ш.Жиенбай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М-д шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр /Баримт №9/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул тус хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Д нь Б аймгийн Б сумын “С” нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малын эмчээр, Б аймгийн Б сумын Мал эмнэлгийн тасагт 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малын эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн байна. Хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Хүсэлт гаргагч Д нь Б аймгийн Б сумын “С” нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малын эмчээр, Б аймгийн Б сумын Мал эмнэлгийн тасагт 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малын эмчээр тус тус ажиллаж байсан.

1.2 1997 онд тус сумын Мал эмнэлгийн тасаг нь татан буугдах үед холбогдох баримтуудыг архивд тушаагаагүй байна. Д-ийн ажлаас чөлөөлсөн тушаал нь байхгүй болохоор нийгмийн даатгалын газраас шүүхэд хандахыг зөвлөсөн байна.

1.3 Иймд хүсэлт гаргагчийн Д нь Б аймгийн Б сумын “С” нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малын эмчээр, тус сумын Мал эмнэлгийн тасагт 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малын эмчээр тус тус ажиллаж байсныг тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Б сумын 7 дугаар багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 175 дугаартай тодорхойлолт, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024  оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаар архивын лавлагаа, 271312 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Д-ийн хөдөлмөрийн дэвтэр болон 0204000482 дугаар баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаар тушаал, Ч.Ц, З.А, Ш.Ж нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, хүсэлт гаргагчаас Б.Э-д олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 503 дугаартай, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 506  дугаартай, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 615, 616 дугаар албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 430 дугаар албан бичгээр ирүүлсэн Д болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, тус аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 183 дугаар албан бичгээр ирүүлсэн Б аймгийн Мал эмнэлгийн тасгийн даргын 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаар тушаал, Б аймгийн Б сумын “Алтан гадас” одонт “С” нэгдлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 68 дугаар тушаал 1-р хавсралтын хамт, мөн нэгдлийн даргын 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 44 дүгээр тушаал 1-р хавсралтын хамт, Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 202 дугаар албан бичгээр Х.М-д  олгосон итгэмжлэл,  Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 255 дугаар албан бичиг, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 185 дугаар архивын лавлагаа,  гэрч Ч.Ц, Ш.Ж нарын гэрчийн мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Би Б аймгийн Б сумын С нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 09 дүгээр сарын 01-ний хүртэл Б аймгийн Б сумын С нэгдэл болон тус сумын Мал эмнэлгийн тасагт малын эмчээр ажиллаж байсан. 1997 онд тус сумын Мал эмнэлгийн тасаг нь татан буугдах үед холбогдох баримтуудыг архивд тушаагаагүй байна. Намайг ажлаас чөлөөлсөн тушаал нь байхгүй болохоор аймгийн Нийгмийн даатгалын газраас шүүхэд хандахыг зөвлөсөн учир шүүхэд хандаж байна гэжээ.

5.Хүсэлт гаргагч Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

6.Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 02 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаартай архивын лавлагаанд Б сумын Мал эмнэлгийн 1997 оны тушаал архивд шилжүүлээгүй тул иргэн Д-д холбогдох баримт гараагүй болно гэх боловч хүсэлт гаргагч Д нь Б аймгийн Б сумын С нэгдэл болон тус Б сумын Мал эмнэлгийн тасагт 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малын бага эмчээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

6.1 Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1992 оны хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд регистрийн дугаар: 000008, овог: Ж, нэр: Д, төрсөн он сар өдөр: 1963-12-08, боловсрол: тусгай дунд,  мэргэжил: малын эмч гэж бичиж, Мал эмнэлгийн газрын тамгыг дарж баталгаажуулсан байна.

Уг хөдөлмөрийн  дэвтрийн 2 дугаар хуудсанд 1990 он, байгууллагын нэр: мал эмнэлэг, гүйцэтгэсэн ажил албан тушаал: малын бага эмч, 1-12-р сард тус тус ажилласан өдөр: 26, хөдөлмөрийн хөлс: 400 төгрөг гэж, 3 дугаар хуудсанд 1991 он, байгууллагын нэр: мал эмнэлэг, гүйцэтгэсэн ажил албан тушаал: малын бага эмч, 1-р сард ажилласан хоног: 26, хөдөлмөрийн хөлс 400 төгрөг, 2-р сард ажилласан хоног: 22, хөдөлмөрийн хөлс 800 төгрөг, 3-р сард ажилласан хоног: 25, хөдөлмөрийн хөлс 800 төгрөг, 4-р сард ажилласан хоног: 26, хөдөлмөрийн хөлс 800 төгрөг, 5-р сард ажилласан хоног: 26, хөдөлмөрийн хөлс 800 төгрөг, 6-р сард ажилласан хоног: 28, хөдөлмөрийн хөлс 800 төгрөг, 7-р сард ажилласан хоног: 27, хөдөлмөрийн хөлс 800 төгрөг, 8-р сард ажилласан хоног: 24, хөдөлмөрийн хөлс 800 төгрөг, 9-р сард ажилласан хоног: 19, хөдөлмөрийн хөлс 596 төгрөг, 10-р сард ажилласан хоног: 27, хөдөлмөрийн хөлс 800 төгрөг, 11-р сард ажилласан хоног: 25, хөдөлмөрийн хөлс 2000 төгрөг, 12-р сард ажилласан хоног: 26, хөдөлмөрийн хөлс 1000 төгрөг гэж, 4 дүгээр хуудсанд 1992 он, байгууллагын нэр: мал эмнэлэг, гүйцэтгэсэн ажил албан тушаал: малын бага эмч, 1-р сард ажилласан хоног: 26, хөдөлмөрийн хөлс 1000 төгрөг, 2-р сард ажилласан хоног: 22, хөдөлмөрийн хөлс 1000 төгрөг, 3-р сард ажилласан хоног: 26, хөдөлмөрийн хөлс 1000 төгрөг, 4-р сард ажилласан хоног: 26, хөдөлмөрийн хөлс 1350 төгрөг, 5-р сард ажилласан хоног: 26, хөдөлмөрийн хөлс 1150 төгрөг, 6-9-р сард тус тус ажилласан хоног: 26, хөдөлмөрийн хөлс 1150 төгрөг, 10-р сард ажилласан хоног: 26, хөдөлмөрийн хөлс 1600 төгрөг, 11-р сард ажилласан хоног: 26, хөдөлмөрийн хөлс 1750 төгрөг, 12-р сард ажилласан хоног: 26, хөдөлмөрийн хөлс 1750 төгрөг гэж, 5 дугаар хуудсанд 1993 он, байгууллагын нэр: мал эмнэлэг, гүйцэтгэсэн ажил албан тушаал: малын эмч, 1-р сард ажилласан хоног: 25, хөдөлмөрийн хөлс 2625 төгрөг, 2-р сард ажилласан хоног: 22, хөдөлмөрийн хөлс 3500 төгрөг, 3-р сард ажилласан хоног: 26, хөдөлмөрийн хөлс 3500 төгрөг, 4-р сард ажилласан хоног: 26, хөдөлмөрийн хөлс 3500 төгрөг, 5-р сард ажилласан хоног: 26, хөдөлмөрийн хөлс 3500 төгрөг, 6-р сард ажилласан хоног: 24, хөдөлмөрийн хөлс 3922 төгрөг, 7-р сард ажилласан хоног: 27, хөдөлмөрийн хөлс 5000 төгрөг, 8-р сард ажилласан хоног: 24, хөдөлмөрийн хөлс 3294 төгрөг, 9-р сард ажилласан хоног: 26, хөдөлмөрийн хөлс 5750 төгрөг, 10-р сард ажилласан хоног: 26, хөдөлмөрийн хөлс 6500 төгрөг, 11 дүгээр сард ажилласан хоног: 24, хөдөлмөрийн хөлс 3922 төгрөг, 12-р сард ажилласан хоног: 27, хөдөлмөрийн хөлс 6500 төгрөг ... гэж тус тус хөдөлмөрийн хөлсний мэдээ бичигдсэн байдал,

6.2 Б аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын нэг дэх заалтаар цэргийн албанаас ирсэн Дг Хужирт бригадын малын бага эмчээр авч ажиллуулсан байдал,

6.3 Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 430 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Д-ийн БНМАУ-ын Хүн амын регистрийн картад ... 14.Ажилладаг байгууллага: Б-ийн Мал эмнэлгийн тасаг, ажилд орсон он: 1986, цех тасаг бригад: Хөх толгой, эрхэлдэг ажил: малын бага эмч, эрхэлж эхэлсэн он: 1986  он ... гэж, мөн хүсэлт гаргагчийн 1990 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүүхэд нь болох Д.Д-ийн Төрснийг бүртгэх анкет буюу ХААТР-11 (А) маягтад … 11.Эцгийн овог нэр: Ж.Д, ажилладаг байгууллага: С нэгдэл, эрхэлдэг ажил: малын бага эмч … гэж тус тус бүртгэгдсэн байдал,

6.4 Б аймгийн Б сумын “Алтан гадас” одонт “С” нэгдлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 68 дугаартай “Тооллогын комисс томилох тухай” тушаалаар мал аж ахуйн хэсгүүдийн нярав, малын эмч, түүхий эд бэлтгэгч нарын хариуцлагад байгаа эд хөрөнгийг тоолох комиссын бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар баталсан байх ба уг тушаалын нэгдүгээр хавсралтын 5-рт Хэсгийн нэр: Хөхтолгой, овог нэр: Д, албан тушаал: малын эмч … гэж тусгагдсан байдал,

6.5 Мөн нэгдлийн даргын 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 44 дугаартай “Байнгын комисс томилох тухай” тушаалын нэг дэх заалтаар мал аж ахуйн бригад хэсгүүдийн нярав, малын эмч, түүхий эд бэлтгэгч нарын хариуцлагад байгаа үндсэн хөрөнгө, мал аж ахуй бүтээгдэхүүн, малын тэжээл, эм, эд хогшлыг тоолох комиссын бүрэлдэхүүнийг 1-р хавсралтаар .. баталсан байх ба уг тушаалын 1-р хавсралтын 14-рт Нэрс: Д, албан тушаал: Хөх толгой хэсгийн малын эмч ... гэж хүсэлт гаргагчийн нэр бичигдсэн байдал,

6.6 Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 185 дугаартай архивын лавлагаанд тус газрын архивд Б сумын “Мал эмнэлэг” нь шимтгэл төлөлтийн тайлан /НД-7, НД-8/-аар 1995, 1996, 1997 онуудад тус газарт нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болно. Мөн Д /рд:00000000/-ийн нэрээр 1995.01.01-1996.12.31 хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байсныг тодорхойлов. 1997 онд ажиллаж байсан тухай мэдээлэл байгаа тул тус лавлагааг гаргав гэх ба тус газрын Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан лавлагаанд хүсэлт гаргагч Д-ийн 1997 оны хөдөлмөрийн хөлс, орлого, төлсөн шимтгэл бүгд, даатгуулагчийн төлсөн шимтгэл тус тус тусгагдсан байдал зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

7.Хүсэлт гаргагчаас тус Б аймгийн Б сумын С нэгдэл болон тус Б сумын Мал эмнэлгийн тасагт 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малын бага эмчээр тус тус ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн боловч Д нь дээрх хугацаанд малын бага эмчээр ажилласан талаар шууд нотлох баримтгүй байх тул хүсэлтийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

8. Хүсэлт гаргагчаас Б аймгийн Б сумын Мал эмнэлгийн тасагт 1994, 1995, 1996 онуудад малын бага эмчээр ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн боловч хүсэлт гаргагч Д-ийн 000000 дугаартай Баталгаажилтын хуудсанд О овогт Ж.Д /РД:0000000/-нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 4 жил 5 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав. Иргэн/даатгуулагч/-ийн 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх, 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон байна.

9.Мөн Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 430 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Д-ийн 1995 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүүхэд нь болох Д.Мөнхцэцэгийн Төрснийг бүртгэх анкет буюу ХААТР-11 (А) маягтыг улсын бүртгэлийн ажилтнаас 1995 оны 03 дугаар сарын 14-ний өдөр бүртгэсэн байх ба уг анкетэд …14.Эцгийн овог нэр: Ж.Д, регистрийн дугаар: 00000, боловсрол: тусгай дунд, ажилладаг байгууллага: сумын тамгын газарт, эрхэлдэг ажил: багийн Засаг дарга ... гэж, мөн 1996 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүүхэд нь болох Д.Т-ийн Төрснийг бүртгэх анкет буюу ХААТР-11 (А) маягтыг улсын бүртгэлийн ажилтнаас 1996 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэсэн байх ба уг анкетэд … 11.Эцгийн овог нэр: Ж.Д, регистрийн дугаар: 00000000, нийгмийн бүлэг: малчин … гэж тус тус бүртгэгдсэн байна.

10.Б аймгийн Улсын бүртгэлийн газрын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 255 дугаар албан бичигт Б сумын “Мал эмнэлэг” нь 1995-1997 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан ба иргэн Д-ийн нэрээр 1995-1996 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй болно. Харин иргэн Д-ийн 1997 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг хүргүүлэв гэсэн байна.

11.Эдгээр нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Д-г 1994, 1995, 1996 онуудад малын бага эмчээр ажилласан гэж дүгнэх боломжгүй байна.

12.Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн №271312 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн эхний хуудсанд овог: Аюуш, даатгуулагчийн эцэг: Жигмид, нэр: Д, төрсөн он сар өдөр: 1963-12-08 ... гэж бичигдэж, 2-9 дүгээр хуудсанд 1995-1997 онд  төлсөн нийгмийн даатгалын шимтгэл тус тус бичигдсэн боловч Д нь 1994, 1995, 1996 онуудад малын бага эмчээр ажилласан талаар шууд нотлох баримтгүй байгаа тул уг нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэж түүнийг малын бага эмчээр ажилласныг тогтоох боломжгүй болно.

13.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Д нь Б аймгийн Б сумын С нэгдэл болон тус сумын Мал эмнэлгийн тасагт 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малын бага эмчээр ажиллаж байсныг тогтоож, хүсэлтийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

14.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан О овогт Ж.Д нь Б аймгийн Б сумын С нэгдэл болон тус сумын Мал эмнэлгийн тасагт 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малын бага эмчээр ажиллаж байсан болохыг тогтоож, Б аймгийн Б сумын Мал эмнэлгийн тасагт 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малын бага эмчээр ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Х.МЕЙРАМБЕК