| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2024/00355/И |
| Дугаар | 130/ШШ2024/00483 |
| Огноо | 2024-05-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 130/ШШ2024/00483
| 2024 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 130/ШШ2024/00483 | Баян-Өлгий аймаг |
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, Ж овогт Х.Т
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Н сумын “П” нэгдэлд 1983 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Эрчим хүч, Уул уурхайн үйлдвэр, Геологийн яамны харьяа Б аймаг дахь У уул хайгуул-ашиглалтын үйлдвэрт 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал газар доор уулын капитал ажлын нэвтрэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Х.Т,
Гэрч З.Тилеухан, Б.Б, М.А, З.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-д шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Х.Т нь Б аймгийн Н сумын “П” нэгдэлд 1983 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Эрчим хүч, Уул уурхайн үйлдвэр, Геологийн яамны харьяа Б аймаг дахь У уул хайгуул-ашиглалтын үйлдвэрт 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал газар доор уулын капитал ажлын нэвтрэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн байна. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Миний бие Н сумын “П” нэгдлийн даргын 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 06 тоот тушаалаар мөн оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс тус нэгдэлд малчин, төлчнөөр томилогдож ажиллаж байгаад 1987 оны 10 дугаар сард хугацаат цэргийн албанд татагдсан.
1.2 1989 оны 06 дугаар сард хугацаат цэргийн албанаас халагдаж ирээд Эрчим хүч, Уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Б аймаг дахь У уул хайгуул-ашиглалтын үйлдвэрийн даргын 1990 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08 тоот тушаалаар мөн оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс газар доор уулын капитал ажлын дагалдан нэвтрэгчээр томилогдож 2000 оныг дуустал ажилласан.
1.3 Н сумын П нэгдэлд ажилласан хугацааны хөдөлмөрийн дэвтэр байхгүй, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Б аймаг дахь У уул хайгуул-ашиглалтын үйлдвэрт ажилд томилсон тушаалууд гарч ирэхгүй байгаа. Би эдгээр материалуудыг Б аймгийн Нийгмийн даатгалын газрын холбогдох хүмүүст хянуулахад дээрх хугацаанд ажилласан байдлыг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн.
1.4 Иймд миний Б аймгийн Н сумын П нэгдэлд 1983 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Б аймаг дахь У уул хайгуул-ашиглалтын үйлдвэрт 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал газар доор уулын капитал ажлын нэвтрэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.
3.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн Н сумын П нэгдлийн даргын 1983 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаар тушаал, 68 дугаар тушаалын хавсралт, 1983, 1984, 1985, 1986 оны цалин хөлсний баримтууд, Эрчим хүч, Уул уурхайн үйлдвэр, Геологийн яамны харьяа Б аймаг дахь У-Уул хайгуул-ашиглалтын үйлдвэрийн даргын 1990 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар тушаал, 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 68 дугаар тушаал, Б аймаг дахь Уул уурхай геологийн “К ” компанийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 40 дугаар тушаал, БНМАУ-ын Хүнд үйлдвэрийн яамны харьяа Б аймаг дахь Улаан уулын хайгуул ашиглалтын үйлдвэрийн даргын 1993 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тушаал хавсралтын хамт, 1990 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, З.Т, Ш.Т, З.Б, Б.Б, М.А нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, 1994 оны Сайшаалын үнэмлэх, 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Диплом зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 507, 508, 509 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 428 дугаар албан бичгээр ирүүлсэн Х.Т болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 203 дугаар албан бичгээр А.А-д олгосон итгэмжлэл, мөн газрын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 205 дугаар албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 163 дугаартай архивын лавлагаа, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 184 дүгээр албан бичиг, БНМАУ-ын Хүнд үйлдвэрийн яамны харьяа Б аймаг дахь Улаан уулын хайгуул ашиглалтын үйлдвэрийн даргын 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 41 дүгээр тушаал хавсралтын хамт, 1993 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тушаал хавсралтын хамт, БНМАУ-ын Хүнд үйлдвэрийн яамны харьяа Б аймаг дахь Улаан уулын хайгуул ашиглалтын үйлдвэрийн даргын 1993 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 39 дүгээр тушаал хавсралтын хамт, БНМАУ-ын Эрчим хүч, Уул уурхайн үйлдвэр, Геологийн яамны харьяа Б аймаг дахь Улаан-Уул хайгуул-ашиглалтын үйлдвэрийн даргын 1990 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар тушаал, 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 68 дугаар тушаал хавсралтын хамт, Б аймаг дахь Уул уурхай геологийн “ К ” компанийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаар тушаал, 1994 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 40 дүгээр тушаал, 1994 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 42 дугаар тушаал хавсралтын хамт, Б аймгийн Н сумын П нэгдлийн даргын 1983 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаар тушаал хавсралтын хамт, 1983, 1984, 1985,1986 онуудын цалин хөлсний баримтууд, З.Т, Б.Б, М.А, З.Б нарын гэрчийн мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
5.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний бие Н сумын “П” нэгдлийн даргын 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 06 тоот тушаалаар мөн оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс тус нэгдэлд малчин, төлчнөөр томилогдож ажиллаж байгаад 1987 оны 10 дугаар сард хугацаат цэргийн албанд татагдсан. 1989 оны 06 дугаар сард хугацаат цэргийн албанаас халагдаж ирээд Эрчим хүч, Уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Б аймаг дахь Улаан уул хайгуул-ашиглалтын үйлдвэрийн даргын 1990 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08 тоот тушаалаар мөн оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс газар доор уулын капитал ажлын дагалдан нэвтрэгчээр томилогдож 2000 оныг дуустал ажилласан. Н сумын П нэгдэлд ажилласан хугацааны хөдөлмөрийн дэвтэр байхгүй, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Б аймаг дахь Улаан уул хайгуул-ашиглалтын үйлдвэрт ажилд томилсон тушаалууд гарч ирэхгүй байгаа. Би эдгээр материалуудыг Б аймгийн Нийгмийн даатгалын газрын холбогдох хүмүүст хянуулахад дээрх хугацаанд ажилласан байдлыг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир шүүхэд хандаж байна гэжээ.
6.Хүсэлт гаргагч Х.Т нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
7. Хүсэлт гаргагч Х.Т нь Б аймгийн Н сумын “П” нэгдэлд 1983 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Эрчим хүч, Уул уурхайн үйлдвэр, Геологийн яамны харьяа Б аймаг дахь Улаан уул хайгуул-ашиглалтын үйлдвэрт 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал газар доор уулын капитал ажлын нэвтрэгчээр тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
7.1 Б аймгийн Н сумын “П” нэгдлийн даргын 1983 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай “Малчид, төлчдөөр томилох тухай” тушаалын нэг дэх заалтаар бригад хэсгүүдийн нэр бүхий 133 хүнийг ахлагч малчнаар, 252 хүнийг туслах малчнаар, 97 хүнийг төлчнөөр, 1983 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хавсралт ёсоор баталж тус тус томилон ажиллуулсан ба уг тушаалын хавсралтын 3-р Суурийн ахлах малчин: Т, туслах малчин: Т, Х ... гэж хүсэлт гаргагчийн нэр бичигдсэн байдал,
7.2 БНМАУ-ын Хүнд үйлдвэрийн яамны харьяа Б аймаг дахь У уулын хайгуул ашиглалтын үйлдвэрийн даргын 1983 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 41 дугаартай “Ээлжийн амралтын хувиар баталж, амралт олгох тухай” тушаалын нэг дэх заалтаар үйлдвэрийн нийт ажилчдад 1994 оны ээлжийн амралтын хууль дүрмийн дагуу олгосон ба уг тушаалын хавсралтын 57-рт хүсэлт гаргагч Х.Т-ны нэр тусгагдсан байдал,
7.3 Мөн үйлдвэрийн даргын 1993 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай “Амралт олгох тухай” тушаалын нэг дэх заалтаар Х голын хэсгийн нийт ажилчдад 1998 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн амралт олгосон ба тушаалын хавсралтын 23-рт хүсэлт гаргагч Х.Т-ны нэр бичигдсэн байдал,
7.4 Мөн үйлдвэрийн даргын 1993 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 39 дугаартай “Уурхайчдын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” тушаалын хоёр дахь заалтаар үйлдвэрийг жигд ажиллахад байнга хангаж ажиллаж 40 тн гянт болдын баяжмал олборлоход хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан хавсралтад дурдсан хүмүүсийг шагнаж урамшуулсан байх ба уг тушаалын хавсралтын 5-рт Хүний нэр: Х.Т, үйлдвэрийн аваргын диплом, шагналын хэмжээ /төгрөг/ 2500 төгрөг ... гэж бичигдсэн байдал,
7.5 Мөн үйлдвэрийн даргын 1990 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай “Хөдөлмөрийн түр гэрээ байгуулах тухай” тушаалын хоёр дахь заалтаар газар доор уулын капитал ажлын дагалдан нэвтрэгчээр ... Х овогтой Т-ыг 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түр хугацаагаар томилон ажиллуулсан байдал,
7.6 Мөн үйлдвэрийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 68 дугаартай “Зарим ажилчдыг шагнах тухай” тушаалын нэг дэх заалтаар өндөр хүчдэлийн шугам татах ажилд идэвх зүтгэл гарган сэлбэг олж нийлүүлсэн, зарим материалыг санаачлан хийсэн зарим ажилчдыг хавсралт №1-ийн дагуу шагнасан ба уг тушаалын нэгдүгээр хавсралтын 10-рт Овог нэр: Т, шагналын хэмжээ:100 ... гэж тусгагдсан байдал,
7.7 Б аймаг дахь Уул уурхай геологийн “К ” компанийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаартай “Шагнах тухай” тушаалын 3 дахь заалтаар ажлын өндөр амжилт гарган ажилласан уурхайчин Д.С, Х.Т ... нарыг Сайшаалын үнэмлэх 4000 төгрөгөөр шагнасан байдал,
7.8 Мөн компанийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 40 дугаартай “Зэрэг ахиулах тухай” тушаалын нэг дэх заалтаар мэргэжлийн ур чадвар гаргаж үр бүтээлтэй ажилласан ба шалгалтыг ажилттай өгсөн Х овогтой Т нарт хүдэр ялгагч баяжуулагчийн 4-р зэрэг олгосон байдал,
7.9 Мөн компанийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 42 дугаар “Амралтын хуваарь батлах тухай” тушаалын нэг дэх заалтаар ажилласан ажилчдын 1995 оны амралтын хуваарийг хавсралт ёсоор баталсан ба уг тушаалын хавсралтын 31-рт Х.Т 2-р сар ... гэж хүсэлт гаргагчийн нэр бичигдсэн байдал,
7.10 Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн Н сумын “П” нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны 1983 оны баримтад Т 4-р сард 99 төгрөг 20 мөнгө, 5-р сард 45 төгрөг 45 мөнгө, 6-р сард 469 төгрөг 65 мөнгө, 8-р сард 426 төгрөг 40 мөнгө, 10-12-р сард 643 төгрөг 20 мөнгө, 1984 оны баримтад 1 дүгээр сард 52 төгрөг 40 мөнгө, 2-р сард 10 төгрөг 45 мөнгө, 3-р сард 70 төгрөг 70 мөнгө, 5-р сард 77 төгрөг 10 мөнгө, 6-р сард 614 төгрөг, 7-р сард 105 төгрөг 85 мөнгө, 8-р сард 97 төгрөг 40 мөнгө, 9-р сард 49 төгрөг 40 мөнгө, 11-р сард 33 төгрөг 12 мөнгө, 12-р сард 180 төгрөг, 1985 онд 3-р сард 62 төгрөг, 4-р сард 69 төгрөг 40 мөнгө, 5-р сард 58 төгрөг 20 мөнгө, 6-р сард 323 төгрөг 45 мөнгө, 7-р сард 62 төгрөг 86 мөнгө, 8-р сард 1791 төгрөг 75 мөнгө, 9-р сард 276 төгрөг 56 мөнгө, 11-р сард 80 төгрөг 60 мөнгө, 12-р сард 39 төгрөг 20 мөнгө, 1986 оны 1-р сард 267 төгрөг, 2-р сард 267 төгрөг, 3-р сард 353 төгрөг, 4-р сард 195 төгрөг 28 мөнгө, 5-р сард 500 төгрөг, 6-р сард 2361 төгрөг 92 мөнгө, 7-р сард 98 төгрөг 80 мөнгө, 9-р сард 273 төгрөг 11 мөнгө, 10-р сард 247 төгрөг 20 мөнгө тус тус цалин хөлс авч байсан байдал,
7.11 Хүсэлт гаргагч Х.Т-д “К ” компанийн захиргаанаас 1994 онд идэвх санаачилгатай, үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрийн өндөр амжилт гаргасныг өндрөөр үнэлж “Монголын уурхайчдын баярыг тохиолдуулан Сайшаалын үнэмлэх үнэ бүхий зүйлээр шагнасан байдал,
7.12 Мөн “К ” компанийн захиргаанаас үйлдвэр байгуулагдсаны 10 жилийн ойн жилд хөдөлмөр бүтээлд өндөр амжилт гаргасныг тэмдэглэж үйлдвэрийн аварга ажилчин цол диплом 2500 төгрөгөөр шагнасан байдал,
7.13 Хамт ажиллах гэх гэрч З.Т, Ш.Т, З.Б, Б.Б, М.А нарын ... Х.Т нь 1983-1987 оны 10-р сар хүртэл Н сумын П нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Дараа нь 1987 оноос 1989 он хүртэл цэргийн алба хааж ирсэн. Цэргийн албанаас халагдаж ирээд Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Б аймаг дахь У уул хайгуул-ашиглалтын үйлдвэрт газар доор уулын капитал ажлын нэвтрэгчээр ажиллаж байсан гэх нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүх хуралдаанд гэрчээр асуухад өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
8. Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1990 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нээлгэсэн гэх улаан өнгийн хавтастай хөдөлмөрийн дэвтэрт эхний хуудсанд овог: Хайрат, нэр: Т, боловсрол: дунд, мэргэжил: *******, хөдөлмөрийн дэвтэр олгосон К ХКомпани, 2-3 дугаар хуудсанд Үйлдвэрийн даргын 1990 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08 тоот тушаалаар Уулын цехийн газар доор дагалдан нэвтрэгчээр 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс авч ажиллуулав гэж ажлын тухай мэдээ бичигдэж К ХК-ийн тамга дарагдсан байх тул уг хөдөлмөрийн дэвтэр шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно.
9.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, Х.Т нь Б аймгийн Н сумын “П” нэгдэлд 1983 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Эрчим хүч, Уул уурхайн үйлдвэр, Геологийн яамны харьяа Б аймаг дахь У уул хайгуул-ашиглалтын үйлдвэрт 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал газар доор уулын капитал ажлын нэвтрэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ж овогт Х.Т нь Б аймгийн Н сумын “П” нэгдэлд 1983 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Эрчим хүч, Уул уурхайн үйлдвэр, Геологийн яамны харьяа Б аймаг дахь Улаан уул хайгуул-ашиглалтын үйлдвэрт 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал газар доор уулын капитал ажлын нэвтрэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК