Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Халамханы Мейримбек |
Хэргийн индекс | 130/2024/00063/И |
Дугаар | 130/ШШ2024/00495 |
Огноо | 2024-05-14 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 130/ШШ2024/00495
2024 оны 05 сарын 14 өдөр | Дугаар 130/ШШ2024/00495 | Баян-Өлгий аймаг |
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.С, хариуцагч Х.Б нар гэрлэлтээ үргэлжлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тал нь болох 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг, хариуцагч Х.Б-аас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.С-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741дүгээр зүйлийн 741.9-д зааснаар эвлэрүүлэн зуучлах журмаар эвлэрсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК