| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2024/00487/И |
| Дугаар | 130/ШШ2024/00503 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 130/ШШ2024/00503
| 2024 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 130/ШШ2024/00503 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С дүүрэг, 0-р хороо, Ю-ийн гудамж-00, МПМ цогцолбор хаягт үйл ажиллагаа явуулах, “М корпораци” ХХК /гүйцэтгэх захирал К.К/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, овогт А.Р-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлбөр 289,000 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 28,900 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 88,813 төгрөг, нийт 406,713 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “М корпораци” ХХК нь хариуцагч А.Р-д холбогдуулан Зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлбөр 289,000 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 28,900 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 88,813 төгрөг, нийт 406,713 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Хариуцагч нь тус компанийн “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 0000000 тоот гэрээ байгуулан 00000000 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан Wifi Router-ийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
1.2 Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023 оны 06 дугаар сард “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
1.3 Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлбөр 289,000 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 28,900 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 88,813 төгрөг, нийт 406,713 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч А.Р хариу тайлбартаа: Хариуцагч А.Р би нэхэмжлэгч М корпораци ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие тус компаниас зээлээр төхөөрөмж худалдаж авсан маань үнэн бөгөөд төлбөрөө тодорхой шалтгааны улмаас төлж чадаагүй болно. Одоо тус байгууллагын надаас нэхэмжилж байгаа нийт 406,713 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Би хуульд заасан эрх үүргээ ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч “М корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Р-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Р нэхэмжлэгч “М корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлбөр 289,000 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 28,900 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 88,813 төгрөг, нийт 406,713 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Нэхэмжлэгч “М корпораци” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,852 төгрөгийн тал 6,426 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 6,426 төгрөг, мөн хариуцагч А.Р-аас 6,426 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М корпораци” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч А.Р нь зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлбөр 289,000 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 28,900 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 88,813 төгрөг, нийт 406,713 (дөрвөн зуун зургаан мянган долоон зуун арван гурван) төгрөгийг нэхэмжлэгч “М корпораци” ХХК-д төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М корпораци” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,852 төгрөгийн тал 6,426 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 6,426 төгрөг, мөн хариуцагч А.Р-аас 6,426 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М корпораци” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК