Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 498

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын

бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч: Б.Батцэцэг,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: А.Баясгалан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ж.Нэргүй,

Хохирогчийн өмгөөлөгч: С.Одгариг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчид: Ш.Бадмаараг, Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус

шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол

дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2

дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад заасан гэмт хэрэгт

Д , Г нарт холбогдуулан яллах дүгнэлт

үйлдэж ирүүлсэн 201626021916 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны

өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д ,

Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 23 настай,

эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг,

ах, эгч, дүү нарын хамт

оршин суудаг,

улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

2.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Г,

Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 20 настай,

эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг,

ах, эгч нарын хамт

оршин суудаг,

улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Д , Г нар нь бүлэглэж, онц харгис хэрцгий

аргаар буюу 2016 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 23

дугаар хороо, Зүүн нарангийн 17-484 тоотод иргэн Ж.Сэргэлэнгийн биед тархины

баруун, зүүн тал бөмбөлгийн орой болон суурь хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх

тархмал цус харвалт, цээжний зүүн талын 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-р хавирга, баруун талын

4, 5-р хавирганы далд хугарал, зүүн талын уушгины авчилт, хугарал орчмын гялтан

болон булчинд цус хуралт, доод эрүүний зүүн үений сэртэн, хамар ясны далд хугарал,

зүүн хацар ясны нумны хоёрлосон далд хугарал, дээд эрүүний хоёр шүдний булгарал,

уруулын салст, толгойн хуйх, нүүр чих, их бие, дээд доод мөчний зөөлөн эдэд шарх,

гэмтэл учруулан хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт

цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д  мэдүүлэхдээ: “...

Талийгаачийн амь насанд хүрсэндээ харамсаж байна. 2016 оны 7 дугаар сарын 20-ны

өдөр 12 цагийн үед гэрээсээ гараад дэлгүүр орж нэг хайрцаг тамхи, үсний будаг аваад

гэр рүүгээ харих гээд явж байсан. Гудамжинд талийгаач Сэргэлэн ах таараад намайг

дуудсан. Би “яасан ах гээд” очиход тамхилаач гэж хэлсэн. Би талийгаачтай тамхилаад

танилцсан. Намайг аль нутгийн хүүхэд вэ гэж асуухад нь би Архангай аймгийн Хайрхан

сумынх гэж хэлсэн. Би талийгаачаас та аль нутгийнх вэ гэхэд Хөвсгөлийнх гэсэн. Бид

хоёр гудамжинд юм ярьж байгаад дэлгүүр орж нэг шил 0.5 литрийн архи авч гудамжинд

хувааж уусан. Тэгээд дахин нэг шил архи авч манай гэр рүү явсан. Гэрт очиход манай

дүү Г найз охинтойгоо байсан. Найз охин нь танихгүй хүн авч ирлээ гээд

уурласан. Тэгэхээр нь би манай нутгийн ах, сая гудамжинд танилцсан, дажгүй ааштай

ах байгаа юм гэж хэлсэн. Гэрт нөгөө авчирсан архиа задлаад хувааж уух гэхэд дүү

Г ын найз охин Г ыг архи уухгүй шүү гэж уурласан. Тэгэхээр нь би дүүдээ

архи өгөхгүй, уулгахгүй гэж хэлсэн. Тэгсэн найз охин нь Г ад уурлаад хувцасаа

гадагшаа шидээд, байр явлаа гээд байсан. Тэгсэн дүү Г нь найз охиноо

автобусны буудал хүргэж өгчихөөд ирье гээд найз охинтойгоо гараад явсан. Талийгаач

бид хоёр гэрт үлдээд авсан архиа задлаад уусан. Архи талдаа орж байхад талийгаач

бид хоёр архинаас болж маргалдсан. Талийгаач дахин шил архи аваад өгчих гэж

хэлсэн. Тэгэхээр нь би дүүд нь 20.000 төгрөг байсан. Тухайн мөнгөөр хоёр шил архи

авсан. Одоо мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгсэн архи авчир гэж агсам согтуу тавьж, гэр

орон буулгаж, нас барсан ээжийн зургnaг шидэж, бурхан тахил буулгасан. Би өөрийн

эрхгүй та болиоч гэж гэрээсээ гаргах санаатай үүд рүү татсан. Тэгсэн намайг цохиод

авсан. Миний тэвчээр алдраад талийгаачтай зодолдсон. Гэр дотор зодолдоод байж

байхад дүү Г гаднаас орж ирээд юу болоод байгаа юм бэ гээд бид хоёрыг

салгасан. Талийгаач гэрийн үүдээр гараад явсан. Би араас нь гарч талийгаачтай

хашаан дотор зодолдсон. Дүү Г дахин бид хоёрыг салгах гэхэд би Г ад чамд

хамаагүй, холд гээд хоёр цохьсон. Дүү Г надаас айгаад аавыг дуудлаа гээд

хашаанаас гараад явсан. Би талийгаачтай зодолдож байгаад үүдэнд эвж тавьсан хар

паниаран сандлыг аваад талийгаачийг цохиж унагаасан. Хэдэн удаа цохисноо мэдэхгүй

байна. Тэгсэн аав гаднаас орж ирээд энд юу болоод байна гээд намайг алгадаж аваад

гэр рүү орсон. Би ааваасаа айгаад хашаанаас гарч яваад доод талын үзүүрийн шатны

хажууд сууж байгаад буцаад гэр рүүгээ явсан. Гэрт очиход талийгаач амбаарны хажууд

хэвтсэн байсан. Би талийгаачийн хажуу талд очиж сууж байгаад унтаад өгсөн байсан.

Би талийгаачийг алъя гэж алаагүй. Нас бараад удаагүй байсан ээжийн минь зургийг авч

шидэж, бурхан тахилыг нураасан учир тэвчээр алдаж, өөрийгөө хянаж чадахгүй нэг

мэдсэн тухай явдал болсон байсан. Би хийсэн хэрэгтээ их харамсаж байна.

Талийгаачийн ар гэрийнхнээс уучлалт гуйж байна. Намайг уучлаарай” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г мэдүүлэхдээ: “... Талийгаач, ах

Д  хоёр гэрт орж ирээд гэрийн хойморт суусан. Манай найз охин зурагт

үзэж байсан. Найз охин эгчийндээ очлоо гээд байхаар нь найз охиноо автобусны

буудал руу хүргэж өгсөн. Гэртээ ирээд 00 орчихоод гэр рүүгээ ороход ах

Д  талийгаачтай зодолдож байсан. Би салгах гээд дундуур нь орох гэж

хичээсэн. Тэгээд талийгаач ах гэрээс гарсан, ах Д  араас нь гарсан.

Тэгсэн амбаарын урд талд ах Д , талийгаач хоёр дахин зодолдсон. Би

дундуур нь орж салгах гэхэд дийлэхгүй байсан. Ах Д  миний нүүр рүү

цохьсон. Би ахаас айгаад хашаанаас гарч яваад гэрийн урд байдаг шат дээр 30-40

минут сууж байгаад гэр рүүгээ харахад цагдаагийн машин ирсэн байсан. Тэгээд гэр

рүүгээ очиход цагдаа ах юун хүн юм бэ гэхээр нь би энэ айлын хүүхэд нь байгаа юм, ах

хүнтэй зодоон хийсэн гэж хэлсэн. Тухайн өдөр миний хувцас цус болоогүй байсан. Мөр

дээр цусны толбо болсон байсан. Надаас мэдүүлэг авна гээд авч явсан. Би үнэн зөвөөр

мэдүүлэг өгсөн. Би энэ хэрэгт оролцоогүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нэргүй мэдүүлэхдээ:

“...Шүүгдэгч нар хийсэн хэрэгтээ гэмшихгүй, өнөөдөр надад 500.000 төгрөг өгч уучлал

гуйсан. Талийгаач манай хамгийн бага дүү. Сайн хүн байсан, эхэлж хүний эсрэг агсам,

согтуу тавих хүн биш, хөөрхөн ааштай, зөөлөн хүн байсан. Агсам согтуу тавьж

байгаагүй. Шүүгдэгч нар цуг хэрэг хийсэн. Хэрэв Г нь салгасан бол талийгаач

амьд байх байсан. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Хохирол 4.526.107 төгрөг

болсон. Шүүгдэгч нар 500.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгөө нэхэмжилж байна” гэв.

Гэрч Т.Баттөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 7 дугаар сарын 31-ний

өдрийн “...манай арын хашааны 2 намхан нуруутай залуу /нэг нь улаан подволктой,

нөгөөх нь цайвар цамцтай байх шиг байсан/ цээж нүцгэн танихгүй залууг чирээд энэ

муу одоо юу гээд байгаа юм бэ гээд гэр рүүгээ /монгол гэр/ оруулж байсан, тухайн үед

нөгөө айлын 2 залуу цээж нүцгэн залууг хоёр талаас нь сугадчихсан байдалтай нөгөө

залуу нь гэр рүү нь орох дургүй эсэргүүцсэн байдалтай байсан ба гэр рүүгээ хүчээр

оруулсан, тэгээд гэр рүүгээ ороод хэсэг байж байгаад зодолдоод байгаа чимээ гараад

байхаар нь хашаа руугаа ороод эргээд гарч ирэхэд нөгөө гэрээс чимээ гарч байхаар нь

хэсэг чимээ чагнахад алнаа гээд орилоод байсан ба нэгнийгээ ямар нэгэн зүйлээр

цохиод байгаа байдалтай чимээ гарч байсан, тэгээд би хашаанд нь ороогүй ба хэсэг

чимээгүй байж байгаад дахин 1 цаг орчим зодолдох чимээ гараад байсан, тэгээд

түүнээс хойш нам гүм чимээгүй болсон, тэгээд би хашааных нь завсараар харахад

нөгөө 2 залуу гэрийнхээ ар талд хоорондоо юм яриад зогсож байх шиг байдалтай юм

чирээд гэрээсээ гаргаж байх шиг байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 34/,

-...2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “...2016 оны 7 дугаар сарын 20-ны

орой 20 цагийн үед ажлаа тараад гэртээ иртэл манай эмээ миний хүү хойд хашааны

улсууд шуугилдаад байна гэхээр нь би гараад хашааны завсраар хартал хойд талын

хашаанд гурван цээж нүцгэн залуу нэгийгээ дундаа сугадчихсан гэр рүүгээ орж байсан.

Тухайн үед нөгөө сугадуулчихсан байсан залуу гэр рүү орох дургүй эсэргүүцсэн

байдалтай байсан. Тэгээд тэд нар гэр рүүгээ ороод нэг хэсэг чимээгүй байж байснаа

алнаа гээд орилоод нэгнийгээ нэг зүйлээр цохиод байх шиг чимээ гараад байсан. Тэр

үед манай гэрийн тог тасарчихсан байхаар нь тэрийгээ залгах санаатай оролдож

байтал сугадаж орсон хоёр залуугийн нэг нь болох арай өндөр залуу нь хашаан дотроо

явж байхаар би дуудаад манай пускатель буучихаад байдаг юм, пускатель буусан

байна үгүй эсэхийг нь харчихмаар байна гээд яриад зогсож байтал цаанаас арай

намхан залуу нь гүйж ирээд “чи муу яах гээд байгаа юм” гэхээр нь би манай тог

тасарчихаад тэгээд манай пускатель буусан байна уу үгүй эсэхийг нь харах гэсэн юм

гэтэл нөгөө өндөр залуу нь би ч юу ч гэсэн түлхүүр байна уу үзээдхье гээд орсон. Тэгтэл

нөгөө намхан залуу бид гурав жаахан юм уугаад л гэж байсан. Тэгтэл гаднаас нэг 40

гаран насны ах орж ирэх үед нөгөө гэртээ орсон өндөр залуу очиж уулзаад намхан

залуугаа дуудсан. Тэр үед нь би хашааны завсраар хараад хүлээгээд байж байтал тэд

нар гэртээ ороод нөгөө гаднаас ирсэн ах нөгөө хоёр залууг зодоод байсан. Тэгэхээр нь

би энэ бүтэхгүй юм байна маргааш өглөө цахилгаанчин дуудъя гэж бодоод гэртээ 30-40

гаран минут байж байгаад гараад хартал цээж нүцгэн явж байсан хоёр залуу хашаан

дотроо нэг хүнийг зодоод байхаар нь би цагдаа руу залгаад “манай гэрийн хойно

хүмүүс зодолдоод байна” гэж дуудлага өгчихөөд цагдаа ирэхийг хүлээж байх хооронд

нөгөө хоёр залуу гэрийнхээ хойд тал руу хүн зөөчих шиг болохоор нь би цагдаа руу

ахиж залгаад гэрийнхээ хойд тал руу хүн зөөгөөд байна шүү дээ та нар ирж байна уу

гэсэн чинь өмнө ирчихээд явсан хоёр цагдаа маш хурдан буцаж ирээд манай

хашаагаар дамжиж хойд талын хашаа руу орсон юм. Сугадуулчихсан байсан залуу их

согтуу байсан харин нөгөө хоёр залуу нь надтай уулзах үед согтуу байсан гэхдээ тийм ч

их согтуу бол байгаагүй юм. Би сугадуулчихсан байсан хүнийг цээж нүцгэн байсан хоёр

залуу зодоод байна гэж харсан. Тэр дундаа намхан залуу нь голчлон зодоод байсан

юм. Тэр үед гадаа харанхуй болчихсон байсан болохоор юм сайн харагдахгүй байсан.

Чамайг алчихсан ч яадаг юм алнаа гээд орилоод байсан. Тэдгээр улсууд хоорондоо

зодоон хийгээгүй харин сугадуулчихсан байсан хүнийг зодоод байсан. Тэр үед намхан

залуу болон өндөр залуу хоёр хамт л яваад байсан ба намхан залуу нь арай илүү

орилж дайраад байсан” гэсэн мэдүүлэг /хх-1-н 172-р хуудас/,

Гэрч Н.Доржхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...орой 22 цагийн үед өөрийн гэрт

ирэхэд манай 2 хүүхэд Д , Г нар согтууруулах ундааны зүйл

хэрэглэсэн байдалтай нэг залууг зодож байсан ба би тухайн үед хоёр хүүгээ нэг нэг

удаа шанаа руу нь цохиж хөөгөөд гаргахад тухайн зодуулж байсан залуугаа сугадаад

чирээд аваад гарсан, тухайн үед нөгөө залуу нь нүүр толгой нь бүхэлдээ цус болчихсон,

цээж нүцгэн байдалтай байсан ба нөгөө хүн нь ухаангүй байсан. Харин манай дунд хүү

Д  гар, нүүр, хувцас нь цус болсон байдалтай харин бага хүү Г ын

нүүр, гар, хувцас нь бас цус болчихсон байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-1-н 37-р

хуудас/,

Гэрч Н.Бат-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “...намайг 2016 оны 7 дугаар

сарын 20-ны өдөр Тайшир 112 чиглэлд д/ч Д.Ариунболдын хамт эргүүлийн үүрэг

гүйцэтгээд явж байтал Тайшир 10 буюу жижүүрээс 22 цагийн үед Баянгол дүүргийн 23-р

хороо ЗАА-ын 9-254 тоот хашааны хойд талд зодоон болоод байна гэсэн дуудлага

ирлээ та хоёр очоод байж бай гэсний дагуу хэргийн газарт очоод хашаагаар дамжаад

ортол Монгол гэрийн гадаа хоёр согтуу залуу хэвтэж байсан ба нэгнийх нь нүүр ам нь

нил цус болчихсон нөгөө нь өмдөндөө баачихсан ухаангүй байдалтай байсан ба гэрт 50

орчим насны нэг ах гэрийнхээ шалны цусыг цэвэрлээд байж байсан. Тэгэхээр нь энд юу

болсон гэхэд тэр ах “гадаа байгаа хоёрын нэг нь манай хүүхэд нөгөө нь би мэдэхгүй юм

байна, манай хүүхэдтэй хамт архи уусан юм шиг байна, тэгэхээр нь би уурлаад хүүхдээ

алгадаад хөөгөөд гаргачихлаа” гэж байсан. Тэгэхээр нь би Ариунболдын хамт хашаан

дотор үзлэг хийгээд явж байтал хашааны үүдэнд нэг залуу бид хоёрыг хараад нааш

цаашаа яваад байхаар нь жаахан шахаад асуутал нөгөө залуу “ахаа би үнэнээ хэлье

манай ахтай энэ ах гэрт хамт архи ууж байгаад ахтай муудалцаад улмаар бид хоёрыг

зодохоор нь би энэ ахыг хоёр удаа л өшиглөж авсан” гэж ярьж байсан. Тэгэхээр нь бид

хоёр 103 болон жижүүрийн бүрэлдэхүүн дуудаад өгч явуулсан юм. Тэгээд байж байтал

удаа ч үгүй нөгөө залууг нас барчихлаа гэж гэмтлийн эмнэлгээс ярьж байсан” гэсэн

мэдүүлэг /хх-1-н 174-р хуудас/,

Гэрч Д.Ариунболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 7 дугаар сарын 20-

ны өдөр би Тайшир 112 чиглэлд д/а Бат-Эрдэний хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж

байсан юм. Тэгээд бид хоёрыг үүрэг гүйцэтгэж байхад 22 цагийн үед Тайшир 10 буюу

жижүүрээс Баянгол дүүргийн 23 дугаар хороо ЗАА-ын 9-254 тоот хашааны хойд талд

зодоон болоод байна гэсэн дуудлага ирлээ та хоёр очоод байж бай гэсний дагуу очиж

дуудлага өгсөн гэх залуутай уулзаад яг хаана ямар зодоон болоод байгаа талаар асууж

тодруулан өөрийнхөө утасны дугаарыг өгчихөөд уг хаягаар машинтайгаа очих гээд явж

байтал дуудлага өгсөн залуу утсаар яриад энд нэгнийгээ өргөөд зөөж гаргаад байна

гэхээр нь бид хоёр эргэж очоод уг залуугийн хашаагаар дамжаад ортол Монгол гэрийн

гадаа хоёр залуу согтуу хэвтэж байсан ба нэгнийх нь нүүр ам нь нил цус болчихсон

байсан ба юу болсон талаар асуухад юм ярьж чадахгүй өөрийн ухаангүй байхаар нь

гэрт ортол Доржхүү гэх 50 орчим насны ах гэрийнхээ цус болсон шалыг угаагаад сууж

байхаар нь “энд юу болоод байгаа юм” гэхэд Доржхүү гадаа байгаа хоёрын нэг нь

манай хүүхэд нөгөө нь би мэдэхгүй юм байна манай хүүхэдтэй хамт архи уусан юм шиг

байна тэгэхээр нь би уурлаад хүүхдээ алгадаад хөөгөөд гаргачихлаа гэхээр нь би гадаа

байгаа хүнийг хэн ийм болтол нь зодчихсон юм гэхэд намайг ирэхэд ийм байдалтай

байсан манай хүүхэд энэ хоёр хоорондоо зодолдсон юм байлгүй гэж байсан. Тэгэхээр

нь бид хоёр энэ талаар жижүүртээ мэдэгдэж улмаар 103 дуудчихаад хашаан доторх эд

зүйлсийг нь шалгаж байтал уг хашааны үүдэнд нэг залуу эргэлдээд бид хоёрын хийж

байгаа зүйлийг хараад нэг л сэжигтэй яваад байхаар нь бид хоёр тэр залууг дуудаад

шалгахад уг залуу нь тэр айлын хүү буюу Доржхүүгийн Г гэх жаахан халамцуу

залуу байсан ба түүний өмсөж байсан гутал өмд зэрэг нь цус болсон байхаар нь чи

хаана байж байгаад ирж байгаа юм гэхэд Г би нийтийн байранд найз охинтойгоо

хэрэлдчихээд ирлээ энд юу болсон юм бэ гэхээр нь би чи гэртээ байсан юм биш үү,

чиний өмд, гутал чинь яагаад цус болчихсон юм гэхэд өөдөөс өдөр миний хамраас цус

гараад тэгээд цус болчихсон юм байлгүй гээд худлаа яриад байхаар нь би тэр залууг

машиндаа суулгачихаад Доржхүүгээс энд хэн хэн байдаг юм зодоон хийсэн гээд байгаа

хүүхэд чинь хаана байна гэхэд би юу ч мэдэхгүй байна, хөдөө ажиллаж байгаад сая л

гэртээ ирсэн чинь архи уучихсан байдалтай байхаар нь би хөөж гаргаад гэрээ

цэвэрлээд байж байсан гэсэн. Харин Г болохоор манай аав гэртээ өдөржингөө

байсан ийш тийшээ яваагүй гээд аавтайгаа яриа нь зөрөөд байхаар нь Г ыг худлаа

яриад байгааг нь мэдээд юу болсон талаар нилээн ширүүн асууж цохиж автал Г

ахаа би үнэнээ хэлье манай ахтай энэ ах гэрт хамт архи ууж байгаад ахтай

муудалцаад улмаар бид хоёрыг зодохоор нь би энэ ахыг хоёр удаа л өшиглөж авсан

гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-1-н 177-р хуудас/,

Шинжээчийн 1360 тоот дүгнэлтэд: “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх

эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины баруун, зүүн тал бөмбөлөгийн орой болон

суурь хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, цээжний зүүн талын 4, 5,

6, 7, 8, 9, 10 11-р хавирга, баруун талын 4, 5-р хавирганы далд хугарал, зүүн талын

уушгины авчилт, хугарал орчмын гялтан болон булчинд цус хуралт, доод эрүүний зүүн

үений сэртэн, хамар ясны далд хугарал, зүүн хацар ясны нумны хоёрлосон далд

хугарал, дээд эрүүний хоёр шүдний булгарал, уруулын салст, толгойн хуйх, нүүр, чих,

их бие, дээд, доод мөчний зөөлөн эдэд шарх, цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн

эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Гавал тархи, цээжний гэмтэл нь тус тусдаа ШЭГЗТЖ-ын 3.1.3, 3.1.12-т зааснаар учрах

үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Доод эрүүний зүүн үений

сэртэнгийн далд хугарал, зүүн хацар ясны нумны хоёрлосон далд хугарал гэмтэл нь

ШЭГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Хамар ясны далд

хугарал, дээд эрүүний хоёр шүдний булгарал, уруулын салст, толгойн хуйх, нүүр, чих,

их бие, дээд, доод мөчний зөөлөн эдэд шарх, цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн

эдийн няцрал гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд

хамаарна. Талийгаач нь дээрх гавал тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлийн улмаас

гэмтлийн шокод орж нас баржээ. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин

эмгэг тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 4.0 промилли спиртийн агууламж илэрсэн

нь хүнд зэргийн согтолтыг харуулж байна. Талийгаачийн цус нь О (I) бүлэг байна гэжээ.

/хх-1-н 54-56/,

Шинжээч Т.Сэлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Талийгаачийн тархины

баруун, зүүн тал бөмбөлгийн орой болон суурь хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх

тархмал цус харвалт, цээжний зүүн талын 4-11-р хавирга, баруун талын 4, 5-р

хавирганы далд хугарал, зүүн талын уушгины авчилт, хугарал орчмын гялтан болон

булчинд цус хуралт, доод эрүүний зүүн үений сэртэн, хамар ясны далд хугарал, зүүн

хацар ясны нумны хоёрлосон далд хугарал, дээд эрүүний хоёр шүдний булгарал,

уруулын салст, толгойн хуйх, нүүр, чих, их бие, дээд доод мөчний зөөлөн эдэд шарх цус

хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл тогтоогдсон ба талийгаач нь

дээрх гавал тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлийн улмаас гэмтлийн шоконд орж нас

барсан байна гэсэн дүгнэлт гаргасан. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон

удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид үхэлд шууд хүргэх ямар нэг архаг хууч

өвчин тогтоогдоогүй. Талийгаачийн биед учирсан гэмтлүүдийг харахад талийгаачийн

газар уначихсан байх үед хатуу мохоо зүйлээр буюу хөлөөрөө өшиглөх, дэвсэх үед уг

гэмтлүүд нь үүссэн байх боломжтой. Мөн сандлаар цохиж зодох үед гэмтэл үүсч болно.

Талийгаач нь гавал тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Дээрх

гэмтлийг авсан дариуд ухаан алдсан, ухаангүй байдалтай болох ба шууд нас барахгүй

хэсэг хугацаанд амьд байх боломжтой боловч эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч

амь насыг аврах боломжгүй” гэсэн мэдүүлэг /хх-1-н 179-р хуудас/,

Шинжээчийн 849 тоот дүгнэлтэд: “...Тархины баруун зүүн тал бөмбөлгийн орой

болон суурь хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, цээжний зүүн

талын 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-р хавирга, баруун талын 4, 5-р хавирганы далд хугарал,

зүүн талын уушгины авчилт, хугарал орчмын гялтан болон булчинд цус хуралт, доод

эрүүний үений сэртэн, хамар ясны далд, зүүн хацар ясны нумны 2-лосон далд хугарал,

дээд эрүүний 2 шүдний булгарал, уруулын салст, толгойн хуйх, нүүр, чих, их бие, дээд

эрүүний 2 шүдний булгарал, уруулын салст, толгойн хуйх, нүүр, чих, их бие, дээд, доод

мөчний зөөлөн эдэд шарх, цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл

тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Сандлаар цохих, гараар цохих, өшиглөх үед дээрх гэмтлүүд бүгд үүсэх боломжтой.

Чирэх үед зулгаралт гэмтэл тухайлбал зүүн тохой, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ,

баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд үүсэх боломжтой. Гавал тархи, цээжний хавсарсан

хүнд гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Сандлаар хавирга

орчимд цохиход тухайн хүч үйлчилсэн газар ясны хугарал, цус хуралт, зулгаралт,

зөөлөн эдийн няцрал, зүүн хөл рүү өшиглөхөд тухайн хүч үйлчилсэн газар хугарал, цус

хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд учрах боломжтой.

Талийгаачийн биед сандлаар хавирга орчимд цохиход тухайн хүч үйлчилсэн газар

хавирганы хугарал, цээжинд цус хуралт, зулгаралт, зүүн хөл рүү өшиглөхөд тухайн хүч

үйлчилсэн газар зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт зэрэг

гэмтлүүд учирсан байх боломжтой байна. 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн

№1360 тоот дүгнэлт үндэслэлтэй байна гэжээ. /хх-2-н 164-р хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд.

/хэргийн 1-р хавтас 4-13-р хуудас/, хэргийн газрын схем зураг /хэргийн 1-р хавтас 14-р

хуудас/, Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1-р

хавтас 15-20/, Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 21-р хуудас/,

илтгэх хуудас /хэргийн 1-р хавтас 22-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт

хавсаргах тогтоол /хэргийн 1-р хавтас 29 хуудас/, эд зүйл хураан авсан тэмдэглэл

/хэргийн 1-р хавтас 30-р хуудас/, урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р

хавтас 121, 123-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 120, 122-р

хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хэргийн 1-р хавтас

125-128-р хуудас/, хохирогчийн хохиролын баримт /хэргийн 1-р хавтас 225-240/-ууд,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2-р

хавтас 99-102/-ууд, зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хэргийн

2-р хавтас 13-14/, урьд сонсгосон ялыг өөрчилж ял сонсгосон тогтоол /хэргийн 2-р

хавтас 120, 122-р хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ

хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд

хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д  нь манай дүү Г уг хэрэгт

оролцоогүй намайг салгасан гэж, шүүгдэгч Г нь би уг хэрэгт оролцоогүй, ахыгаа

салгасан гэж мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанд мэдүүлж байх боловч дээрх

шүүгдэгч нар нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд

зааснаар өөрийнхөө эсрэг болон өөрийн гэр бүлийн гишүүний эсрэг тэдний эрх зүйн

байдлыг дордуулсан мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй этгээдүүд ба тэдний дээрх

мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Шүүгдэгч Д ын өмгөөлөгч Ш.Бадмаарагийн “шүүгдэгч

Д  нь Д.Г тай бүлэглэн талийгаачийг алсан нь хэрэгт авагдсан

нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй тул бүлэглэж алсан гэх заалтыг

хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэсэн санал, шүүгдэгч Д.Г ын өмгөөлөгч

Л.Ганцэцэгийн “Г нь Д той бүлэглэж, онц харгис хэрцгий аргаар

алсан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь эргэлзээтэй, хавтаст хэрэгт авагдсан нотлох

баримтуудаар шууд тогтоогдохгүй байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай

хуулийн 1.15 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Г ад холбогдох хэргийг

хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч

Д , Г нар нь нь бүлэглэж, онц харгис хэрцгий аргаар буюу 2016

оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 23 дугаар хороо,

Зүүн нарангийн 17-484 тоотод иргэн Ж.Сэргэлэнг зодож биед тархины баруун, зүүн тал

бөмбөлгийн орой болон суурь хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалт,

цээжний зүүн талын 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-р хавирга, баруун талын 4, 5-р хавирганы

далд хугарал, зүүн талын уушгины авчилт, хугарал орчмын гялтан болон булчинд цус

хуралт, доод эрүүний зүүн үений сэртэн, хамар ясны далд хугарал, зүүн хацар ясны

нумны хоёрлосон далд хугарал, дээд эрүүний хоёр шүдний булгарал, уруулын салст,

толгойн хуйх, нүүр чих, их бие, дээд доод мөчний зөөлөн эдэд шарх, гэмтэл учруулан

хүнийг алсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Д ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч

Т.Баттөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн үед нөгөө айлын 2 залуу цээж нүцгэн

залууг хоёр талаас нь сугадчихсан байдалтай нөгөө залуу нь гэр рүү нь орох дургүй

эсэргүүцсэн байдалтай байсан ба гэр рүүгээ хүчээр оруулсан, тэгээд гэр рүүгээ ороод

хэсэг байж байгаад зодолдоод байгаа чимээ гараад байхаар нь хашаа руугаа ороод

эргээд гарч ирэхэд нөгөө гэрээс чимээ гараад байхаар нь хэсэг чимээ чагнахад алнаа

гээд орилоод байсан ба нэгнийгээ ямар нэгэн зүйлээр цохиод байгаа байдалтай чимээ

гарч байсан, тэгээд би хашаанд нь ороогүй байсан ба хэсэг чимээгүй байж байгаад

дахин 1 цаг орчим зодолдох чимээ гараад байсан, тэгээд түүнээс хойш нам гүм

чимээгүй болсон, тэгээд би хашааных нь завсраар харахад нөгөө 2 залуу гэрийнхээ ар

талд хоорондоо юм яриад зогсож байх шиг байдалтай юм чирээд гэрээсээ гаргаж байх

шиг байсан. ... Тухайн үед нөгөө сугадуулчихсан байсан залуу гэр рүү орох дургүй

эсэргүүцсэн байдалтай байсан. Би гэртээ 30-40 гаран минут байж байгаад гараад

хартал цээж нүцгэн явж байсан хоёр залуу хашаа дотроо нэг хүнийг зодоод байхаар нь

би цагдаа руу залгаад “манай гэрийн хойно хүмүүс зодолдоод байна” гэж дуудлага

өгчихөөд цагдаа ирэхийг хүлээж байх хооронд нөгөө хоёр залуу гэрийнхээ хойд тал руу

хүн зөөчих шиг болохоор нь би цагдаа руу ахиж залгаад гэрийнхээ хойд тал руу хүн

зөөгөөд байна шүү дээ та нар ирж байна уу гэсэн чинь өмнө ирчихээд явсан хоёр

цагдаа маш хурдан буцаж ирээд манай хашаагаар дамжиж хойд талын хашаа руу

орсон юм. Сугадуулчихсан байсан залуу их согтуу байсан харин нөгөө хоёр залуу нь

надтай уулзах үед согтуу байсан гэхдээ тийм ч их согтуу бол байгаагүй юм. Би

сугадуулчихсан байсан хүнийг цээж нүцгэн байсан хоёр залуу зодоод байна гэж харсан.

Тэр дундаа намхан залуу нь голчлон зодоод байсан юм. Чамайг алчихсан ч яадаг юм

алнаа гээд орилоод байсан. Тэдгээр улсууд хоорондоо зодоон хийгээгүй харин

сугадуулчихсан байсан хүнийг зодоод байсан. Тэр үед намхан залуу болон өндөр залуу

хоёр хамт л яваад байсан ба намхан залуу нь арай илүү орилж дайраад байсан” гэсэн

мэдүүлэг /хх-1-н 34, 172-р хуудас/, гэрч Н.Бат-Эрдэний: “...Тэгэхээр нь би Ариунболдын

хамт хашаан дотор үзлэг хийгээд явж байтал хашааны үүдэнд нэг залуу бид хоёрыг

хараад нааш цаашаа яваад байхаар нь дуудаж уулзахад тэр айлын хүүхэд болж

таарсан ба өмсөж явсан хувцас, гутал зэрэг нь нил цус болчихсон халамцуу байдалтай

байхаар нь тэр залуугаас “Чиний хувцас чинь яагаад цус болчихсон юм” гэхэд өөдөөс

өдөр миний хамраас цус гараад тэгээд цус болчихсон юм байлгүй гээд худлаа яриад

байхаар нь жаахан шахаад асуутал нөгөө залуу “Ахаа би үнэнээ хэлье, манай ахтай энэ

ах гэрт хамт архи ууж байгаад ахтай муудалцаад улмаар бид хоёрыг зодохоор нь би

энэ ахыг хоёр удаа л өшиглөж авсан” гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч

Д.Ариунболдын: “...Тэгэхээр нь бид хоёр энэ талаар жижүүртээ мэдэгдэж улмаар 103

дуудчихаад хашаан доторх эд зүйлсийг нь шалгаж байтал уг хашааны үүдэнд нэг залуу

эргэлдээд бид хоёрын хийж байгаа зүйлийг хараад нэг л сэжигтэй яваад байхаар нь

бид хоёр тэр залууг дуудаад шалгахад уг залуу нь тэр айлын хүү буюу Доржхүүгийн

Г гэх жаахан халамцуу залуу байсан ба түүний өмсөж байсан гутал өмд зэрэг нь

цус болсон байхаар нь “чи хаана байж байгаад ирж байгаа юм” гэхэд Г “би

нийтийн байранд найз охинтойгоо хэрэлдчихээд ирлээ энд юу болсон юм бэ” гэхээр нь

би “чи гэртээ байсан юм биш үү, чиний өмд, гутал чинь яагаад цус болчихсон юм” гэхэд

өөдөөс өдөр миний хамраас цус гараад тэгээд цус болчихсон юм байлгүй гээд худлаа

яриад байхаар нь би тэр залууг машиндаа суулгачихаад Доржхүүгээс энд хэн, хэн

байдаг юм, зодоон хийсэн гээд байгаа хүүхэд чинь хаана байна гэхэд би юу ч мэдэхгүй

байна хөдөө ажиллаж байгаад сая л гэртээ ирсэн чинь архи уучихсан байдалтай

байхаар нь би хөөж гаргаад гэрээ цэвэрлээд байж байна гэсэн. Харин Г болохоор

манай аав гэртээ өдөржингөө байсан. Ийш тийшээ яваагүй гээд аавтайгаа яриа нь

зөрөөд байхаар нь Г ыг худлаа яриад байгааг нь мэдээд юу болсон талаар нилээн

ширүүн асууж цохиж автал Г “ахаа би үнэнээ хэлье, манай ахтай энэ ах гэрт хамт

архи ууж байгаад ахтай муудалцаад улмаар бид хоёрыг зодохоор нь би энэ ахыг хоёр

удаа л өшиглөж авсан” гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн задлан

шинжилгээгээр хохирогчид тогтоогдсон гэмтлүүд, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр

нотлогдлоо.

Энэ хэрэгт болсон хэргийн бодит байдлын талаар мэдүүлэг өгсөн хөндлөнгийн

ганц гэрч Т.Баттөрийн мэдүүлгүүдээс тухайн хэрэг болсон өдрийн дараа өдөр буюу

2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн мэдүүлгийг цаг хугацааны хувьд болон үнэн

бодит байдлын хувьд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэх хууль зүйн

үндэслэлтэй гэж үзсэн болно.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч нарыг гэмт хэрэг

үйлдсэн гэм буруутай талаар дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Ж.Сэргэлэнгийн биед олон тооны шарх

гэмтэл үүссэн, гавал тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлийн улмаас гэмтлийн шокод

орж нас барсан байх тул хүнийг онц харгис хэрцгий аргаар алсан гэмт хэргийн шинжийг

хангасан байна.

Шүүгдэгч Д , Г нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан “хүнийг онц харгис

хэрцгийгээр, бүлэглэж алсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт

холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж

шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д , Г нарын үйлдэл нь өөрийн үйлдлийн хууль

бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд

хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт

тооцохоор заасан идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар

нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг тус тус гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх

бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хохирогч Ж.Сэргэлэнг үхэлд хүргэсэн тархины баруун, зүүн тал бөмбөлгийн орой

болон суурь хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, цээжний зүүн

талын 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-р хавирга, баруун талын 4, 5-р хавирганы далд хугарал,

зүүн талын уушгины авчилт, хугарал орчмын гялтан болон булчинд цус хуралт, доод

эрүүний зүүн үений сэртэн, хамар ясны далд хугарал, зүүн хацар ясны нумны

хоёрлосон далд хугарал, дээд эрүүний хоёр шүдний булгарал, уруулын салст, толгойн

хуйх, нүүр чих, их бие, дээд доод мөчний зөөлөн эдэд шарх гэмтэл нь хатуу мохоо

зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдсэн байх ба Д , Д.Г

нарын яг хэнийх нь тухайлбал модон сандал хэрэглэж болон гараар цохих, хөлөөр

өшиглөх үйлдлийн алинаар нь аль гэмтэл үүссэн болохыг ялгаж тогтоох хууль зүйн

үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч нарыг хүнийг бүлэглэж, онц харгис

хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д , Г нар нь хэрэг хариуцах чадвартай болох нь

шүүх сэтгэц гэм судлалын шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нэргүй нь гэмт хэргийн улмаас учирсан

хохирол болох 4.526.107 төгрөгийг баримтаар нэхэмжилснээс шүүгдэгч нар нь 500.000

төгрөг төлсөн байх тул үлдсэн 4.026.107 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас хувь

тэнцүүлэн гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д , Г нарыг тус тус гэм буруутайд тооцсон

тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт

хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл

байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн

байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал

бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11 дэх хэсэгт

заасан хорих ялыг адил хэмжээтэй оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүх шүүгдэгч Д , Г нарт оногдуулсан хорих ялыг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай

хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг тэдний

ял эдлэсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар панерин хавтангаар хийсэн

эвдэрхий сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй

болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг

удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Д ,

Г нарыг “хүнийг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм

буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д

зааснаар шүүгдэгч Д ыг 14 жил хорих ялаар, шүүгдэгч Д.Г ыг 14

жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Д , Г нарт тус тус оногдуулсан 14 жил хорих ялыг

хаалттай дэглэмтэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт

зааснаар Д ын цагдан хоригдсон 482 хоног, Д.Г ын цагдан

хоригдсон 402 хоногийг шүүгдэгч нарын хорих ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан

тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар панерин хавтангаар

хийсэн эвдэрхий сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 508 дугаар зүйлийн 508.1

дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д , Г нараас тус тус 2.013.053

төгрөг, нийт 4.026.107 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нэргүйд

олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх

хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль

ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл

бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол,

эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин

төгөлдөр болтол шүүгдэгч Д , Г нарт авсан цагдан хорих таслан

сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ: Ч.ОТГОНБАЯР

 ШҮҮГЧИД : А.АЛТАНХУЯГ

 

 Г.ЕСӨН-ЭРДЭНЭ