Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2024/0182

 

 

 

 

      24         03           01                                   128/ШШ24/0182

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ *********” ХХК /РД:******** /                           

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс

Гуравдагч этгээд: ****** **** ************ /РД:********* /

Гуравдагч этгээд: С.Б /РД:********** /

Гуравдагч этгээд: Б.Н /РД: ********** /

Гуравдагч этгээд: С.Н /РД: ********** /

Гуравдагч этгээд: Ү.Т /РД: ********** /

Гуравдагч этгээд: С.Ц /РД: ********** /

Гуравдагч этгээд: Д.Д /РД: ********** /

Гуравдагч этгээд: ********** ХК /РД: ********** / нарын хооронд үүссэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохтой холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М**********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч**********, Б.Э**********, гуравдагч этгээд ********** ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц**********, гуравдагч этгээд ********** итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э**********, гуравдагч этгээд С.Б**********, Б.Н**********, С.Н********** нарын өмгөөлөгч В.Г**********, гуравдагч этгээд Ү.Т**********, С.Н**********, С.Ц********** нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

          1.1. Нэхэмжлэгч “**********” ХХК нь тус шүүхэд хандан “...Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан *** дугаартай үйлчилгээтэй, орон сууцны барилгын 4 дүгээр давхрын нийт талбайг Ү-**********, 6 дугаар давхрын 604 тоотын Ү-**********, 11 дүгээр давхрын 1101 тоотын Ү-**********, 1102 тоотын Ү-**********, 1103 тоотын Ү-**********, 1104 тоотын Ү**********, 1105 тоотын Ү-**********, 1106 тоотын Ү-********** дугаарт тус тус бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. сургуулийн 22 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1/15 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан *** дугаартай үйлчилгээтэй, орон сууцны барилгын 4 дүгээр давхрын нийт талбайг сургуулийн, 6 дугаар давхрын 604 тоотыг С.Ц**********ийн, 11 дүгээр давхрын 1101 тоотыг С.Б**********ын, 1102 тоотыг Б.Н**********ийн, 1103 тоотыг С.Д**********ын, 1104 тоотыг Д.Д**********ын, 1105 тоотыг С.Н**********ын, 1106 тоотыг Д.Д**********ын өмчлөлд тус тус бүртгүүлэхээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргажээ.[1]

2.2. Ийнхүү хүсэлт гаргахдаа ********** болон ********** ХХК-ийн хооронд байгуулсан 19 оны 09 дүгээр сарын -ны өдрийн “Барилгын ажил гүйцэтгэх, хөрөнгө оруулах гэрээ”, Хот байгуулалт, газрын хаягийн тодорхойлолт, орон сууцны гадна зураг, тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 1103 тоотын хувьд өвлөх эрхийн гэрчилгээ, худалдах, худалдан авах гэрээ, мэдүүлэг зэрэг баримт бичгийг хавсаргасан байна.[2]

2.3. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч О.******* 22 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан *** дугаартай үйлчилгээтэй, орон сууцны барилгын 4 дүгээр давхрын нийт талбайг сургуулийн өмчлөлд Ү-**********[3], 6 дугаар давхрын 604 тоотыг С.Ц**********ийн өмчлөлд Ү-**********[4], 11 дүгээр давхрын 1101 тоотыг С.Б**********ын өмчлөлд Ү-**********[5], 1102 тоотыг Б.Н**********ийн өмчлөлд Ү-**********[6], 1103 тоотыг С.Д**********мын өмчлөлд Ү-**********[7], 1104 тоотыг Д.Д**********ын өмчлөлд Ү-**********[8], 1105 тоотыг С.Н**********ын өмчлөлд Ү-**********[9], 1106 тоотыг Д.Д**********ын өмчлөлд Ү-**********[10] дугаарт тус тус бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ.

2.4. Нэхэмжлэгч “**********” ХХК-аас анх “...Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан *** дугаартай үйлчилгээтэй, орон сууцны барилгын 4 дүгээр давхрын нийт талбайг , 6 дугаар давхрын 604 тоотын Ү-**********, 11 дүгээр давхрын 1101 тоотын , 1102 тоотын , 1103 тоотын , 1104 тоотын , 1105 тоотын , 1106 тоотын ******* дугаар үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 23 он 03 дугаар сарын 09-ний өдрийн 2284 дүгээр захирамжаар бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож шийдвэрлэсэн.[11]

2.5. Гэвч нэхэмжлэгч шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлээгүй тул тус шүүхийн шүүгчийн 23 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2750 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаажээ.[12]

2.6. Харин 23 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “...үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг дахин гаргасныг “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж үзэж, тус шүүхийн шүүгчийн 23 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 6452 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.[13]

2.7. Улмаар нэхэмжлэгчээс 23 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “...Нийслэлийн Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан дугаартай үйлчилгээтэй, орон сууцны барилгын 4 дүгээр давхрын нийт талбайг , 6 дугаар давхрын 604 тоотын , 11 дүгээр давхрын 1101 тоотын , 1102 тоотын , 1103 тоотын , 1104 тоотын , 1105 тоотын , 1106 тоотын ******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох...” шаардлага бүхий нэхэмжлэлд тус шүүхийн шүүгчийн 23 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 6936 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.[14]

2.8. Нэхэмжлэгчийн зүгээс “... Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар мэдүүлэг хүлээн авахаас татгалзах ёстой. Бидний хооронд байгуулагдсан барилгын ажил гүйцэтгэх, хөрөнгө оруулах гэрээнд заасны дагуу талуудын аль нэг нь нөгөө талдаа бичгээр зөвшөөрөлгүйгээр гэрээнд заасан үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлж байгаа тохиолдолд заавал нөгөө талаасаа зөвшөөрөл авах ийм зохицуулалттай байсан. Гэтэл манай зөвшөөрөлгүйгээр энэ тодорхой 7 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг сургуулийн нэр дээр биш иргэдийн нэр дээр гаргасан байна... Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29.1.3-д зааснаар улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл бүрдсэн байсан. дугаар зүйлийн .1.2-т Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.1-д заасан өмчлөх эрхийг олж авсан баримтуудыг бүрэн цуглуулах ёстой байсан. Гэтэл өмчлөх эрхийг олж авсан гуравдагч этгээдүүд 11 давхрын тус бүр байрнууд дээр ямар нэгэн баримт бүрдүүлээгүй... Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн сонгох боломж, захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ буюу захиргааны шийдвэр гаргах ажиллагаа эхлээд явж байхдаа хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас буюу аль нэгийг хэрэглэх эсвэл хэрэглэхгүй байх сонгох боломж нь байна. Энэ сонгох боломжийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан актуудыг гаргах эрх зүйн үндэслэл бүрдээгүй, татгалзах үндэслэл нь бүрдсэн байсан. Тийм учраас 47.1.6-д заасан эрх зүйн үндэслэл бүрдээгүй гэдэг асуудлыг би гаргаж тавьж байна ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.  

2.9. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... Улсын бүртгэлийн байгууллагад өмнө нь гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон шийдвэр ерөөсөө ирээгүй. Одоо хүртэл энэ гэрээ хүчинтэй байгаа учраас манайх гэрээний 3.2-т заасны дагуу манайх эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.8-д үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалтыг бүрдүүлнэ гэж заасны дагуу  эрхийн улсын бүртгэлд бол сургуулийн албан бичиг, хөрөнгө оруулалтын гэрээг үндэслэж 8 үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн эцсийн бүртгэлийг эрхийн улсын бүртгэлд өмчлөгчдийн нэр дээр бүртгэсэн ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.10. Гуравдагч этгээд сургуулийн зүгээс “... тухайн 8 үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар бид нарт мэдэгдэлгүй авсан гэж яриад байдаг. Гэрээний харилцаа үүсээд, гэрээтэй холбоотой маргаан ярих гээд байгаа бол шүүхийн харьяаллын асуудал биш. Анхнаасаа гэрээнд адилхан нэг нэгэндээ мэдэг, гэрээний дагуу үл хөдлөхөө авна гэдэг ийм байр суурьтай явсан. Гэрээний дагуу л үл хөдлөхөө авсан, илүү авсан юм байхгүй ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.11. Гуравдагч этгээд С.ын зүгээс “... Барилга барьсан этгээдийн зөвшөөрлийг авах талаар гэрээн дээр ямар ч шаардлага тусгаагүй. Гэрээн дээр тусгасан юмаа одоо болтол гүйцэт аваагүй, харин дутуу авчхаад өдий болтол 19 оноос хойш 6 жил хохирол амсаад явж байгаа байгууллага байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар хэлээд байгаа нь өөрсдөө эхлээд Улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн. Үнэхээр гэрээний актаа дүгнээгүй, гэрээгээ дүгнэе гэхээр ирэхгүй худлаа яриад захирал нь алга болчихдог. Өөрсдөө дүрэм, журам, гэрээний үүргээ зөрччихөөд нэхэмжлэл гаргаад байгааг үнэхээр ойлгохгүй байна ...” гэж тайлбарлав.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай ******* ******* ******* компани нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан дугаартай барилгын төслийн хэрэгжүүлэгч ерөнхий гүйцэтгэгч компани буюу тухайн барилгын өмчлөгч хуулийн этгээд байгаа. Бид 19 оны 03 дугаар сарын -ны өдөр ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх, хөрөнгө оруулах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу ХХК нь манайд төсөл хэрэгжүүлэх газрыг манай компанид шилжүүлэх, манай компани гэрээгээр тохиролцсон тодорхой төрлийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхээр бол харилцан тохиролцсон байдаг. Гэрээ хэрэгжих явцад нь гэрээнээс гадуурх зүйл нэхэмжилж, улмаар бидний хооронд үл ойлголцол үүсэж эхэлсэн. Явцын дунд бидний зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэлд дурдаж буй 8 үл хөдлөх эд хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг гаргаж авсан байсан. Үүнтэй холбогдуулаад манай байгууллагын зүгээс Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс болон Улсын бүртгэлийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар тус тус бол гомдол гаргасан. Гаргасан гомдолтой холбогдуулаад 2 байгууллагын шийдвэрийг хүлээнэ гэдэг бидний зүгээс хүлээлттэй байсан боловч өнөөдөр шүүхээс хэргийг хэлэлцэхээр шийдвэр гаргаж байна. Улсын бүртгэлийн байгууллагатай холбоотой яагаад захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан бэ гэхээр Улсын бүртгэлийн байгууллагад гомдол гаргасан, гаргасан гомдолтой холбогдуулаад 17 давхрыг хүчингүй болгосон. Нэхэмжлэлд дурдагдаж буй 8 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй холбоотой зөрчлийг арилгах хугацаатай албан шаардлага өгч, улсын бүртгэлүүдийг бол түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Энэ түдгэлзүүлж шийдвэрлэсэн шийдвэр нь өөрөө хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй буюу зөрчлийг арилгаагүй байхад арилгасан байна гэж үзэж манай компанид хариу өгсөн учраас үүнийг бол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байна гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. За нэхэмжлэлийн үндэслэл нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журамд заасны дагуу захиалагч болон хөрөнгө оруулагчдын нэрсийн жагсаалтыг манай байгууллага болон сургуулийн зүгээс хамтарч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн. Хүргүүлсэн бүртгэлийн жагсаалтад дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдээс зөрүүтэй бүртгэж ажиллахдаа үл хөдлөхийн гэрчилгээнүүдийг гаргасан. Бидний хооронд байгуулагдсан барилгын ажил гүйцэтгэх, хөрөнгө оруулах гэрээнд заасны дагуу талуудын аль нэг нь нөгөө талдаа бичгээр зөвшөөрөлгүйгээр гэрээнд заасан үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлж байгаа тохиолдолд заавал нөгөө талаасаа зөвшөөрөл авах ийм зохицуулалттай байсан. Гэтэл манай зөвшөөрөлгүйгээр энэ тодорхой 7 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг сургуулийн нэр дээр биш иргэдийн нэр дээр гаргасан байна. Энэ нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадахгүй байна гэж үзээд нэхэмжлэл гаргасан болно” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс хариуцагчийн хийсэн үйлдэл бүгд хууль ёсны дагуу байсан, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасны дагуу бүрэн эрхийг шударгаар хэрэгжүүлсэн эсэх асуудал яригдаж байна. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д зааснаар ерөнхий байцаагч нь улсын байцаагчийн мэргэжил арга зүйг хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана гэж, 18 дугаар зүйлийн 18.7-д зааснаар улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцсан тайланг өгөөд бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах үүрэгтэй гээд хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй холбоотой баримт бичиг, эдийн юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд заасан өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээдэд албан шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелүүлэх, биелэлтийг нь хангуулах энэ эрхийг хэрэгжүүлж байна. Улсын ерөнхий бүртгэгч буюу Улсын бүртгэлийн ерөнхий байгууллагын хяналт шалгалтын хэлтсээс хугацаатай үүрэг даалгавар өгч түдгэлзүүлсэн байдаг. Тухайн бүртгэлүүдийг 23 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн байдаг. 02 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болоод энэ өмнөх гаргасан шийдвэртэй холбоотойгоор зөрчлүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаар лавлагааг бид өөрийн биеэр очиж асуусан. Гэтэл түдгэлзүүлэх шийдвэрт заасан зөрчлүүдийг арилгасан учраас холбогдох шийдвэрүүдийг гаргасан гэдэг ийм тайлбар өгсөн. Ямар шийдвэр гаргасан бэ гэхэд холбогдох этгээдүүдэд бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгсөн байсан. Ямар арга, хэлбэрээр шийдвэрт заасан зөрчлүүдийг арилгасан юм бэ гэдэг асуудал зүй ёсны дагуу гарч ирнэ. Маш тодорхой зүйлүүд дурдагддаг. Хамгийн тодорхой зүйл нь гэх юм бол сая гуравдагч этгээдийн зүгээс ч гэсэн өмнөөс ярьж байна. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд болох сургуулийн хооронд гэрээ байгуулагдсан. Энэ гэрээг анхнаасаа байгуулсан 2 тал тэнцүү эрхтэй оролцож байсан, гэрээний авах, өгөх ёстой зүйлүүдээ харилцан аваад бүртгэлд хандаад явсан гэдэг асуудал яригдаж байна. Яг энэ тайлбарыг бүртгэгчид үндэслээд одоо гуравдагч этгээдэд гэрчилгээ олгоод байна. Яагаад гэхээр аливаа этгээдүүд хоорондоо ямар ч хэлбэрээр гэрээ байгуулж болно. Манай тохиолдолд барилгын ажил гүйцэтгэх гэрээ, хамтран ажиллах ийм гэрээ байгуулагдсан. Энэ гэрээ маань өөрөө тодорхой нөхцөлтэй, хугацаатай, зорилготой байгуулагдсан тодорхой нөхцөл зорилгын хүрээнд байгуулагдсан. Зорилго юу вэ гэхээр ******* ******* ******* компанийн талбайд сургуулийн өөрийн эзэмшлийн газар дээр байшин барина. Баригдсан байшингаас хэн хэн, ямар хэмжээгээр өмчилж авах юм бэ. Гэхдээ авахаасаа өмнө баригдсан байшин, үр дүнгээсээ, хэрхэн яаж хуваарилах юм бэ гэдэг асуудлыг төлбөр тооцоог дууссаны дараа улсын бүртгэлд нэр өгөх жагсаалтыг гүйцэтгээд хамтраад ингээд дуусгавар болно. Өөрөөр хэлбэл хамтдаа байгуулсан гэрээгээ дүгнэх тухай асуудлыг гэрээнд тусгаж өгөөд гэрээний 4.2.8, 4.9 дээрээс байна. Гэтэл одоо хавтаст хэрэгт гуравдагч этгээд болон манай зүгээс гаргаж өгсөн материалууд дотор , ******* ди ******* нарын хооронд энэ гэрээг дүгнэсэн ямар ч дүгнэлт байхгүй. Маргаан гарах үндэслэл нь ажил дуусаагүй, гэрээний үүргүүд хэн аль нь биелүүлж дуусаагүй байхад хаанаасаа ямар материал бүрдүүлсэн нь бүү мэд захиран зарцуулаад эхэлсэн. Үүнд 11 давхрын 6 үл хөдлөх хөрөнгө, 4 давхар бүхэлдээ орно. Үүнтэй холбоотойгоор Улсын ерөнхий байцаагчаас 1 дүгээрт талбайн зургууд тодорхойгүй, 2 дугаарт гэрээ дүгнэсэн дүгнэлтүүд байхгүй, жагсаалтад байгаа иргэд чинь одоо авчхаад байгаа иргэдээс зөрөөд байна гэдэг ч юм уу иймэрхүү зөрчлүүдийг илрүүлээд хугацаатай үүрэг өгсөн. Гэтэл зөрчлүүдийг засаад эрхийн гэрчилгээг нь олгож эхэлсэн гэдэг ийм тайлбаруудыг одоо өгдөг.  Энэ барилгын ажил гүйцэтгэх, хөрөнгө оруулах гэрээний 4.2.8-д гүйцэтгэгчээс урьдчилан бичгээр зөвшөөрөл аваагүй нөхцөлд гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн бусдад шилжүүлэхгүй байх гэдэг энэ нөхцөл ерөөсөө хангагдахгүй байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хуульд ч гэсэн аливаа этгээд үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг шинээр бүртгүүлээд гэрчилгээ авах гэж хандаж байгаа бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх нь өмчлөх эрхтэй болсон юм уу, үгүй юм уу гэдэг хангалттай нотлох баримтуудаа бүрдүүлж өгөх ёстой. Төлбөр төлсөн баримт, гүйцэтгэгч буюу барилгыг барьж байгаа этгээдээс шилжүүлэхэд хангалттай гэсэн тодорхойлолт, масштаб буюу талбайн зураг, барилгын гаднах зураг гээд холбогдох материалуудыг бүрдүүлж өгдөг. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ гуравдагч этгээдүүдэд гүйцэтгэгч буюу ******* ди *******ы зүгээс энэ 4.2.8-д заасан ямар нэгэн зөвшөөрөл ерөөсөө олгоогүй. Тэр зөвшөөрөл чинь ер нь хаана байгаа юм бэ, та нар яагаад энийг үндэслэсэн юм бэ гэхээр одоог хүртэл үндэслэл бүхий тайлбар хэлдэггүй. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 10.6.1-д заасан өмчлөх эрхийг нь нотолсон баримтуудыг нь юу гэж ойлгох юм, дээрээс нь юуг үндэслэж олгосон бэ гэдэг талаар үндэслэл бүхий тайлбаруудыг хариуцагч тайлбарладаггүй. Гуравдагч этгээдийн зүгээс ийм тайлбаруудыг тавьдаг. Нэхэмжлэгч болон сургуулийн хооронд гэрээ байгуулагдаад гэрээний харилцаа л үүссэн, гэрээнд маргаан гарсан. Тийм учраас шүүхийн харьяалал яригдах ёстой, энэ бол иргэнээр шүүх гээд явах ёстой асуудал гэдэг ийм тайлбартай явж байна. Гэтэл иргэний эрх зүйн харилцаа, иргэний эрх зүйн маргаан үүсэхээс өмнө эхлээд түрүүлж улсын бүртгэгчийн хууль бус буруутай үйл ажиллагаа байгаад байна. Үүнийг бид эхлээд эцэслэн шийдвэрлэх ёстой гэдэг байдлаар тайлбар өгч байна. Гуравдагч этгээдүүд сургуулийн зүгээс дугаарлалт бүхий талбайнууд дээр гэрчилгээ гаргуулъя гэдэг хүсэлт иржээ. Энэ хүсэлтийн дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаа эхэлж байна. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлээд холбогдох баримтуудыг судлан үзэх буюу нөхцөл байдлыг тодорхойлох ажиллагаа явагдана. Захиргааны байгууллага ингэж тодорхойлсны үр дүнд тухайн шийдвэр буюу одоо Ерөнхий хуулийн 11-д заасан 3 хэлбэрийг сонгож хэрэглээд буюу акт, гэрээ, хэмжээний акт буюу акт нь хүмүүст эрх олгосон шийдвэрүүдийг гаргаж байна. Гэтэл энэ шийдвэр гарах үндэслэл бүрдсэн байсан уу гэдгийг хариуцагч болоод гуравдагч этгээдийн зүгээс ярихгүй байна. Бидний тайлбарлаж байгаа шийдвэр гаргах ажиллагаа эхэлдэг юм байж, холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлдэг юм байж, шийдвэр гаргахдаа буюу гүйцэтгэгч компаниас зөвшөөрөл аваагүй, гэрээгээ дүгнээгүй, төлбөр төлөгдсөн эсэх нь тодорхойгүй байхад эрх олгохгүй, Ерөнхий хуулийн 42-т заасны дагуу шийдвэрлэхээс татгалзах, энэ боломжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байсан. Тийм учраас бид Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар эрх зүйн үндэслэл бүрдээгүй гэдэг асуудлаар бид нэхэмжлэл гаргаж байна. Тийм учраас хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзэж байна” гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* ******* *******ы нэхэмжлэлд дурдагдаж буй 8 үл хөдлөх хөрөнгө нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйл,  11 дүгээр зүйлээс 11.6 дахь хэсэгт заасан холбогдох нотлох баримтыг үндэслэн сургуулийн 22 оны 1/15 дугаартай албан бичиг, болон ******* ди ******* 2-ын хооронд байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Хот байгуулалт газрын агентлагийн тодорхойлолт, фото зураг, план зураг зэрэг нотлох баримтыг үндэслэн Хан-Уул дүүргийн дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө байрны 4 дүгээр давхарт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 22 оны 03 дугаар сарын 18-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү26089037 дугаартай сургуулийн өмчлөлд, мөн тус байрны 604 тоотыг эрхийн улсын бүртгэлийн Ү26089030 дугаарт иргэн гийн өмчлөлд, 1101 тоотыг эрхийн улсын бүртгэлийн Ү260809032, 1105 тоотыг эрхийн улсын бүртгэлийн Ү268906089031 дугаартай иргэн ын өмчлөлд, 1106 тоотыг эрхийн улсын бүртгэлийн Ү26089036 дугаартай иргэн ын өмчлөлд, 1102 тоотыг Ү26089034 дугаартай иргэн гийн өмчлөлд,1103 тоотыг улсын бүртгэлийн Ү26134 дугаарт иргэн *******гийн өмчлөлд бүртгэгдэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу 22 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 83 дугаартай нотариатчийн гэрчилсэн өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн иргэн гийн өмчлөлд, 22 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 13 дугаартай нотариатчийн гэрчилсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр иргэн гийн өмчлөлд тус тус шилжүүлэн бүртгэсэн байна. 1104 тоотыг 22 оны 03 дугаар сарын 18-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү26089025 дугаарт иргэн ын өмчлөлд бүртгэгдсэн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.2-т заасны дагуу 22 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 212 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр иргэн гийн өмчлөлд, 22 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 290 дугаартай нотариатчийн гэрчилсэн үл хөдлөх хөрөнгө худалдан худалдан авах гэрээгээр иргэн Бадамгаравын өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн байна. Дээрх эрхийн улсын бүртгэл нь хууль, журамд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2, 19.4.3-д заасан нотлох баримтын зөрчилтэй, бүрэн бус холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлээс татгалзах, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйл 8.1.3-д заасны дагуу мэдүүлэг, хавсаргаж өгөх баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсвэл мэдээлэл зөрүүтэй, мөн хуулийн 29 дүгээр зүйл 29.1.3-д заасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийн зөрөөтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж заасны дагуу татгалзах үндэслэл байгаагүй тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд 10.1-ээс 10.6.8-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байна. Улсын бүртгэлийн байгууллагад өмнө нь гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон шийдвэр ерөөсөө ирээгүй. Одоо хүртэл энэ гэрээ хүчинтэй байгаа учраас манайх гэрээний 3.2-т заасны дагуу манайх эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.8-д үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалтыг бүрдүүлнэ гэж заасны дагуу  эрхийн улсын бүртгэлд бол сургуулийн албан бичиг, хөрөнгө оруулалтын гэрээг үндэслэж 8 үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн эцсийн бүртгэлийг эрхийн улсын бүртгэлд өмчлөгчдийн нэр дээр бүртгэсэн. Нэхэмжлэлд дурдагдаж буй үл хөдлөх хөрөнгийг л хуульд заасны дагуу бүртгэсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.4. Гуравдагч этгээд сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* ******* ******* компанитай 19 оны 03 дугаар сарын -ны өдөр барилгын ажил гүйцэтгэх, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, улмаар энэ харилцаа ингээд орон сууц гэрээний эрх зүйн харилцаа үүсэж, гэрээний эрх зүйн маргаан үүссэн. Хоорондын маргаан үүсээд Захиргааны шүүх хүртлээ явж байна.Сая хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн улсын бүртгэлтэй холбоотой 8 үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэл хууль журмын дагуу явагдсан гэж хэллээ. Нэхэмжлэгчийн тухайд холбогдох шатны албан тушаалтнуудад гомдлоо гаргах, эцсийн хариугаа авсан бөгөөд энэ хариунууд нь хуулийн үндэслэлтэй шударга явагдсан гэж гуравдагч этгээдүүд үздэг. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн 8 үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар бид нарт мэдэгдэлгүй авсан гэж яриад байдаг. Гэрээний харилцаа үүсээд, гэрээтэй холбоотой маргаан ярих гээд байгаа бол шүүхийн харьяаллын асуудал биш. Анхнаасаа гэрээнд адилхан нэг нэгэндээ мэдэг, гэрээний дагуу үл хөдлөхөө авна гэдэг ийм байр суурьтай явсан. Гэрээний дагуу л үл хөдлөхөө авсан, илүү авсан юм байхгүй. Газар нь гүйцэтгэгч компанийн газар бид нарын өмч гэж яриад байдаг. Тухайн газар бид бүгдийн л газар. Гэтэл мэдэгдэхгүй авсан, хууль бусаар авсан гэдэг үндэслэл нь хууль бус, үндэслэлгүй юм. Гуравдагч этгээдүүд хариуцагчийн байр суурьтай ижил буюу нэхэмжлэл үндэслэлгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна” гэжээ.

3.5. Гуравдагч этгээд С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрээний үүргээ дүгнээгүй байхад гэж ярьж байна. Гэтэл гэрээгээ дүгнээгүй байхдаа ******* ди ******* өөрсдөө эхлээд улсын бүртгэлд хандаад байраа зараад эхэлчихсэн. Эхэлж хууль, гэрээгээ зөрчсөн нь ******* ди *******. ******* ди ******* барилга барьсан бол манай өмч гээд байх юм. Би бол зүгээр жирийн эмч хүн, надаас илүү хуулийн мэдлэгтэй хүмүүс байж одоо яагаад ингэж яриад байгааг ойлгохгүй байна. Иргэний тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1, 89 дүгээр зүйлийн 89.5, 119 дүгээр зүйлд хамтын эзэмшил мөн, эсвэл гэрээндээ тусгайлан заагаагүй бол газар эзэмшигчийн өмч мөн гээд заагаад өгчихсөн байхад ******* ди *******ы өмч биш юм. Тэр барилга байгууламж ашиглалтад орох комиссын дүгнэлт дээр захиалагчид, болон ******* ди ******* гээд бичигдсэн байхад зөвхөн өмчлөгч ашиглагч байгууллага нь ******* ди ******* гэж үзэхгүй. Гэрээн дээр үнэхээр гомдолтой байгаад гэрээн дээр маргах гээд байгаа бол энэ Захиргааны хэргийн шүүхэд бол хамаагүй. Барилга барьсан этгээдийн зөвшөөрлийг авах талаар гэрээн дээр ямар ч шаардлага тусгаагүй. Гэрээн дээр тусгасан юмаа одоо болтол гүйцэт аваагүй, харин дутуу авчхаад өдий болтол 19 оноос хойш 6 жил хохирол амсаад явж байгаа байгууллага байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар хэлээд байгаа нь өөрсдөө эхлээд Улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн. Үнэхээр гэрээний актаа дүгнээгүй, гэрээгээ дүгнэе гэхээр ирэхгүй худлаа яриад захирал нь алга болчихдог. Өөрсдөө дүрэм, журам, гэрээний үүргээ зөрччихөөд нэхэмжлэл гаргаад байгааг үнэхээр ойлгохгүй байна...” гэжээ.

3.6. Гуравдагч этгээд С., Б., С. нарын өмгөөлөгч В. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрх зүйн үндэслэл байхгүй гэж байна. Ямар нэгэн эрх, ашиг зөрчсөн байхыг шаарддаг, зөрчөөгүй гэж харж байна. Талуудын хооронд хийсэн гэрээ өнөөдөр ч гэсэн хүчин төгөлдөр хэвээр байна гэрээг үндэслэж нотариатын үйлчилгээг нь авсан байна. Үл хөдлөх хөрөнгө бүртгэхтэй холбоотой бүх тодорхойлолт бичиг баримтуудыг бүрдүүлсэн байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сонсох ажиллагаа хийх ёстой байсан гэж яриад байна тэгэх шаардлагагүй байсан гэж үзэж байна. Нэгэнт ******* ди ******* гэрээнд гарын үсэг зурчихсан байхад заавал дуудаж тэрийг тодруулах, асуух шаардлага хариуцагчид тийм үндэслэл, хууль зүйн үүрэг байхгүй. Тийм учраас хүчин төгөлдөр үйл ажиллагаа явагдсан гэж үзнэ. 47 дугаар зүйлийг баримталж хуульд заасан үндэслэл байхгүй гэж ярьж байна. Гэрээнд заасны дагуу яг ижил эрхтэйгээр хоёулаа бие биеэсээ харилцан зөвшөөрөл авах ёстой байсан. Гэтэл ******* ди ******* гэрээний дагуу газар эзэмшигчээс зөвшөөрөл аваагүй, хариуцагч бол хууль ёсны дагуу шийдвэрээ гаргаад явж байна. Хууль ёсны учраас гуравдагч этгээд гарын үсгээ зураад, тамгаа дарчихсан учраас тэрийг заавал очиж тодруулаад минийх мөн, биш гэж тайлбарлаад байх шаардлагагүй гэж үзэж байна. Хариуцагч хуульд заасны дагуу үүрэг даалгаврыг биелүүлсэн гэж үзэж байна.  Журмын 5.6.2-ыг хангаагүй л гээд байна. Журамд нарийвчлан заасныг хариуцагч заавал гүйцэтгэх албатай биш болж байна. Нөгөө талаас хариуцагч Улсын байцаагч талуудын хооронд байгуулсан гэрээний эрхэд халдах халдах эрхгүй. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн дугаар бүхий тоот байруудыг газрын эзэнд өгнө гээд гэрээгээр тохиролцчихсон байхад жагсаалтад ******* ди *******ых байна гэсэн хууль зүйн үндэслэл байхгүй.  Нэгэнт гэрээнд тодорхой заачихсан байгаа учраас гэрээнд заагаагүй зүйлийг үндэслэж нэхэмжлэгч тайлбарлаад байна. 2 тал харилцан тохиролцож гарын үсэг зурж жагсаалтыг өгчхөөд одоо ******* ******* *******ы нэр дээр гарах ёстой гэж яриад байна. Гэтэл гэрээнд д 4 болон 11 давхрыг өгнө гээд заачихсан байхад хариуцагч гэрээний заалтыг зөрчөөд гаргах эрх байхгүй. Маргаан бүхий 5 байрны үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг гаргасан шийдвэрийг хүчингүй болгох, хууль бусд тооцох үндэслэл байхгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.

3.7. Гуравдагч этгээд ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэлтэй иргэн Ү.тай зээлийн болон барьцааны гэрээг хуульд заасан журмаар байгуулж, барьцааны эрхээ хуулийн дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, барьцааны эрхийг хууль ёсоор олж авсан тул ******* ******* Констракшн компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. За дээр дурдсан үндэслэлээр ******* ******* Констракшн компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна. Тэгээд шүүхийн шийдвэрт иргэн Ү.гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд ногдуулсан ны барьцааны эрх нь хүчин төгөлдөр хэвээр үлдэх талаар тусгайлан тусгуулах хүсэлтэй байна” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч “******* ди *******” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...Нийслэлийн Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан дугаартай үйлчилгээтэй, орон сууцны барилгын 4 дүгээр давхрын нийт талбайг , 6 дугаар давхрын 604 тоотын , 11 дүгээр давхрын 1101 тоотын , 1102 тоотын , 1103 тоотын , 1104 тоотын , 1105 тоотын , 1106 тоотын ******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох...” гэж тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ захиргааны акт илт хууль бус байх болон хууль бус байх үндэслэлүүдийн аль алиныг нь дурдаж маргасан.

2. Хууль хэрэглээний хувьд захиргааны акт илт хууль бус байх үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлээр, харин захиргааны актыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл нь Захиргааны ерөнхий хууль болон холбогдох салбарын хууль тогтоомжоор зохицуулсан захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны журмыг /хуулийг/ зөрчсөн гэх үндэслэлээр мөн хуулийн 48 дугаар зүйлээр зохицуулагддаг буюу эдгээр нь хууль зүйн агуулгаараа ялгаатай ойлголтууд гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

3. Нэхэмжлэгч нь захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах, тэр хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дурдаж маргах эрхээ захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн үндэслэлээр дараах байдлаар алдсан байна. Тодруулахад:

4. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-аас анх “...Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан дугаартай үйлчилгээтэй, орон сууцны барилгын 4 дүгээр давхрын нийт талбайг , 6 дугаар давхрын 604 тоотын , 11 дүгээр давхрын 1101 тоотын , 1102 тоотын , 1103 тоотын , 1104 тоотын , 1105 тоотын , 1106 тоотын ******* дугаар үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 23 он 03 дугаар сарын 09-ний өдрийн 2284 дүгээр захирамжаар бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож шийдвэрлэсэн.

5. Гэвч нэхэмжлэгч шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлээгүй тул тус шүүхийн шүүгчийн 23 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2750 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаажээ.

6. Харин хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг буцааснаас 5 сарын дараа буюу 23 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “...үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг дахин гаргасныг “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж үзэн тус шүүхийн шүүгчийн 23 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 6452 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

7. Улмаар нэхэмжлэгч 23 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “...Нийслэлийн Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан дугаартай үйлчилгээтэй, орон сууцны барилгын 4 дүгээр давхрын нийт талбайг , 6 дугаар давхрын 604 тоотын , 11 дүгээр давхрын 1101 тоотын , 1102 тоотын , 1103 тоотын , 1104 тоотын , 1105 тоотын , 1106 тоотын ******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох...” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 23 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 6936 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

8. Тиймээс шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдан маргасан “... улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэлтэй байхад бүртгэж шийдвэрлэсэн нь илт хууль бус, манай компанид мэдэгдээгүй, улсын бүртгэл дэх зөрчлийг арилгаагүй ...” гэх зэрэг захиргааны актыг хүчингүй болгуулах агуулга бүхий үндэслэлүүдэд эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

9. Харин шүүх нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хамаарах маргаж буй бүртгэлүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтуудыг зөрчсөн илт хууль бус акт гэх үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгнө.

10. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:” гээд, мөн зүйлийн 47.1.6 дахь заалтад “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” гэж тус тус заажээ.

11. Захиргааны эрх зүйн онолд, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрт огт хуулийн заалт үндэслээгүй, эсхүл хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэсэн боловч нарийвчилсан үндэслэлийг хэрэглээгүй тохиолдлыг ойлгодог.

12. Хариуцагчийн зүгээс бүртгэлийн хууль зүйн үндэслэлийг “...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлээс 11.6 дахь хэсэгт заасан холбогдох нотлох баримтыг үндэслэн сургуулийн 22 оны 1/15 дугаартай албан бичиг, болон ******* ******* ******* нарын хооронд байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Хот байгуулалт газрын агентлагийн тодорхойлолт, фото зураг, план зураг зэрэг нотлох баримтыг үндэслэсэн ...” гэж тайлбарлаж байна.

13. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана” гэж, 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэхэд холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ”, 10.6 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана:” гэж тус тус зохицуулжээ.

14. Мөн хуулийн 11 дүгээр сарын 11.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэхэд эрхийн улсын бүртгэлд дараах мэдээллийг тусгана:”, 11.9 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өөрчлөлт орсноор шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ” гэж тус тус заажээ.

15. сургуулийн 22 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1/15 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан дугаартай үйлчилгээтэй, орон сууцны барилгын 4 дүгээр давхрын нийт талбайг сургуулийн, 6 дугаар давхрын 604 тоотыг С.гийн, 11 дүгээр давхрын 1101 тоотыг С.ын, 1102 тоотыг Б.гийн, 1103 тоотыг С.ын, 1104 тоотыг Д.ын, 1105 тоотыг С.ын, 1106 тоотыг Д.ын өмчлөлд тус тус бүртгүүлэхээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргажээ.

16. Ийнхүү хүсэлт гаргахдаа болон “******* ******* *******” ХХК-ийн хооронд байгуулсан 19 оны 09 дугаар сарын -ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх, хөрөнгө оруулах гэрээ, Хот байгуулалт, газрын хаягийн тодорхойлолт, орон сууцны гадна зураг, тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 1103 тоотын хувьд өвлөх эрхийн гэрчилгээ, худалдах, худалдан авах гэрээ, мэдүүлэг зэрэг баримт бичгийг хавсаргасан байна.

           17. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч О.******* 22 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан дугаартай үйлчилгээтэй, орон сууцны барилгын 4 дүгээр давхрын нийт талбайг сургуулийн өмчлөлд [15], 6 дугаар давхрын 604 тоотыг С.гийн өмчлөлд [16], 11 дүгээр давхрын 1101 тоотыг С.ын өмчлөлд [17], 1102 тоотыг Б.гийн өмчлөлд [18], 1103 тоотыг С.ын өмчлөлд [19], 1104 тоотыг Д.ын өмчлөлд [], 1105 тоотыг С.ын өмчлөлд [21], 1106 тоотыг Д.ын өмчлөлд *******[22] дугаарт тус тус бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ.

           18. Харин гуравдагч этгээд Ү.гийн хувьд Б.тэй 22 оны 06 дугаар сарын -ны өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ” болон холбогдох баримтыг үндэслэн 22 оны 07 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргаснаар Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан дугаартай үйлчилгээтэй, орон сууцны барилгын 11 дүгээр давхрын 1103 тоот орон сууцны өмчлөх эрхийг дугаарт Ү.гийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн байна.[23]

19. Дээрх үйл баримт болон хуулийн зохицуулалтуудаас үзвэл, иргэн, хуулийн этгээд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргах эрхтэй бөгөөд, улсын бүртгэгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэхэд холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авч улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэх эрх хэмжээтэй байх тул түүний дагуу хийсэн бүртгэлийн ажиллагааг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

           . Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс тайлбарласан “... Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар мэдүүлэг хүлээн авахаас татгалзах ёстой байсан ... Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн сонгох боломж, захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ буюу захиргааны шийдвэр гаргах ажиллагаа эхлээд явж байхдаа хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас буюу аль нэгийг хэрэглэх эсвэл хэрэглэхгүй байх сонгох боломж нь байна. Энэ сонгох боломжийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан актуудыг гаргах эрх зүйн үндэслэл бүрдээгүй, татгалзах үндэслэл нь бүрдсэн байсан ...” гэх тайлбарууд нь хууль хэрэглээний алдаанд хамаарах агуулгатай бөгөөд харин захиргааны актыг илт хууль буст тооцох үндэслэл биш тул маргаж буй бүртгэлүүдийг илт хууль бус гэж дүгнэх боломжгүй.

           21. Мөн нэхэмжлэгч болон гуравдагч этгээд сургуулийн хооронд байгуулсан 19 оны 09 дугаар сарын -ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх, хөрөнгө оруулах гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой үндэслэлүүдийг шүүх хуралдааны мэтгэлцээнд талууд тайлбарлаж байх боловч захиргааны хэргийн шүүх нь хувийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхгүй тул тэдгээртэй холбоотой тайлбаруудад дүгнэлт өгөхгүй.

           22. Тиймээс талуудын хооронд гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзвэл Иргэний хэргийн шүүхэд хандах эрхтэй байх бөгөөд тэр эрхийг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.

           23. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.5, 10.6, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.9 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн гаргасан  “...Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан дугаартай үйлчилгээтэй, орон сууцны барилгын 4 дүгээр давхрын нийт талбайг , 6 дугаар давхрын 604 тоотын , 11 дүгээр давхрын 1101 тоотын , 1102 тоотын , 1103 тоотын , 1104 тоотын , 1105 тоотын , 1106 тоотын ******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 0 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/ 77 дахь тал

[2] 1Хх, хэргийн 2-р хавтаст /цаашид “2Хх” гэх/ авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг

[3] 1Хх 91 дэх тал

[4] 1Хх 101 дэх тал

[5] 1Хх 116 дахь тал

[6] 1Хх 135 дахь

[7] 1Хх 161 дэх тал

[8] 1Хх 198 дахь тал

[9] 1Хх 228 дахь тал

[10] 2Хх 1 дэх тал

[11] 1Хх 60-63 дахь тал

[12] 1Хх 64-65 дахь тал

[13] 1Хх 66-68 дахь тал

[14] 1Хх 70-71 дэх тал

[15] 1Хх 91 дэх тал

[16] 1Хх 101 дэх тал

[17] 1Хх 116 дахь тал

[18] 1Хх 135 дахь

[19] 1Хх 161 дэх тал

[] 1Хх 198 дахь тал

[21] 1Хх 228 дахь тал

[22] 2Хх 1 дэх тал

[23] 1Хх 179-187 дахь тал