| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2024/00480/И |
| Дугаар | 130/ШШ2024/00520 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 130/ШШ2024/00520
| 2024 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 130/ШШ2024/00520 | Баян-Өлгий аймаг |
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С дүүрэг, 5-р хороо, П гудамж, Т өөрийн байр хаягт үйл ажиллагаа явуулах, “Т” ББСБ ХХК /гүйцэтгэх захирал З.А/.
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.С-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Т” ББСБ ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.С-ыг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 “Т” ББСБ ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 000000000тоот зээлийн гэрээгээр М.С-д 2,919,800 төгрөгийг сарын 2,7%-ийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, зээлдүүлсэн.
1.2 Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг гэрээнд заасны дагуу биелүүлэхгүй байгаа бөгөөд гэрээний үүргийг шаардаж иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Уг нэхэмжлэлд хариуцагчийн хаягийг Б аймгийн Ө сумын 12 дугаар баг, Ж бах, 14 дүгээр гудамжны 10 тоот хаягаар гаргасан байгаа.
1.3 Гэвч шүүхээс хариуцагчийг дуудан ирүүлэх ажиллагааг хийсэн боловч хариуцагч уг хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 130/ШЗ2024/0000 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан байгаа.
1.4 Иймд зээлдэгч Ш овогт М.С-ы хаягийг тогтоож, эрэн сурвалжилж өгөхийг хүсэж байна гэжээ.
2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШЗ2024/00946 дугаартай шүүгчийн захирамж, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 252010120034 дугаартай Зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 252010120034 дугаартай Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 252010120034 М.С зээл, хүүний тооцоо, Т ББСБ ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 24/053 дугаар албан бичгээр Н.Ж-д олгосон итгэмжлэл зэргийг шүүхэд гаргаж өгсөн болно.
Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 676 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 000 дугаар албан бичгээр ирүүлсэн М.С-ы оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгч “Т” ББСБ ХХК-ийн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.С-ыг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулах тухай хүсэлт нь үндэслэлтэй байх тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
4.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Т” ББСБ ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 252010120034 тоот зээлийн гэрээгээр М.С- д 2,919,800 төгрөгийг сарын 2,7%-ийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, зээлдүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг гэрээнд заасны дагуу биелүүлэхгүй байгаа бөгөөд гэрээний үүргийг шаардаж иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Уг нэхэмжлэлд хариуцагчийн хаягийг Б аймгийн Ө сумын 12 дугаар баг, Ж бах, 14 дүгээр гудамжны 10 тоот хаягаар гаргасан байгаа. Гэвч шүүхээс хариуцагчийг дуудан ирүүлэх ажиллагааг хийсэн боловч хариуцагч уг хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 130/ШЗ2024/0000 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан байгаа. Иймд зээлдэгч М.С зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа хаяг нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1 Иргэн М.С нь “Т” ББСБ ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Дугаар0000000 тоот Зээлийн гэрээ байгуулж 2,919,800 төгрөгийн зээлийг сарын 2.70%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээл авч зээлийн гэрээ байгуулсан байна.
5.2 Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 614 дугаартай албан бичгээр ирүүлсэн М.С-ий оршин суугаа газрын хаягийн бүртгэлд ... байнга оршин суугаа газрын хаяг: Б Ө 12-р баг Ж 00 гудамж 10 тоот гэж бүртгэгдсэн байна.
5.3 Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШЗ2024/0000 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар М.С нь тус аймгийн Ө сумын 00 дугаар багт бүртгэлтэй боловч тус бүргэлтэй хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдож байна.
5.4 Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 614 дугаартай албан бичгээр ирүүлсэн М.С-ий оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд регистрийн дугаар БЮ00000000 Ш овогт М.С, байнга оршин суугаа газрын хаяг Б Ө 00-р баг Ж бах 00 гудамж 10 тоот оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд регистрийн дугаар ЛЮ00000000 гэж тус тус бичигдсэн байна.
6.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.С-ыг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж оршин суугаа газрыг олж тогтоолгох тухай хүсэлт гаргах эрхтэй байна.
Иймд дээрх баримтуудыг үндэслэн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.С-ыг шүүхийн журмаар эрэн сурвалжилж, түүний байгаа газрыг олж тогтоох ажиллагааг явуулахыг Б аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Т” ББСБ ХХК-ийн хүсэлтээр Б аймаг, Ө сум, 00 дугаар баг Ж бах, 00 гудамж 00 тоотод оршин суух хаягтай Ш овогт М.С (РД:БЮ00000000)-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш овогт М.С (РД:БЮ00000000)-ыг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоохыг Б аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК