Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 130/ШШ2024/00522

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 130/ШШ2024/00522

Баян-Өлгий аймаг

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Ж овогт Х.У

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг дуустал, 1988 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал тус тус өрлөгчин, мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н-д 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Х.У нь Б аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг дуустал, 1988 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал тус тус өрлөгчин, мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн байна. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Иргэн Х.У-ны Б аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг дуустал, 1988 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуусал тус тус өрлөгчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргаж байна.

1.2 Учир нь Х.У-ны дээрх байгууллагад өрлөгчнөөр ажиллаж байсан зарим тушаал, цалин хөлсний баримтууд архиваас гарахгүй байгаа тул өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна.

1.3 Иймд Х.У-ны Б аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг дуустал, 1988 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал тус тус өрлөгчин, мужаанаар ажиллаж байсныг тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.

 

2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Б аймгийн Ө сумын 5 дугаар багийн иргэн Ж овогт Х.У-ны тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй тул миний оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  Б аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 24 дугаартай тушаал, 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 92 дугаартай тушаал, 1990 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаартай тушаал, 1990 оны 11 дүгээр сарын 69 дугаартай тушаал хавсралтын хамт, 201950 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар хувь болон эх хувь, хүсэлт гаргагчаас Я.С-д олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 603, 604 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 523 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Х.У болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 219 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 24 дугаартай, 1986 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаартай, 1990 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаартай, 1991 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 31 дугаартай, 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай тушаалууд, тус аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 246 дугаар албан бичгээр Ш.Н-д олгосон итгэмжлэл зэргийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

5.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний бие Б аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг дуустал, 1988 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуусал тус тус өрлөгчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт шүүхэд хүсэлт гаргасан. Учир нь, дээрх байгууллагад өрлөгчнөөр ажиллаж байсан зарим тушаал, цалин хөлсний баримтууд архиваас гарахгүй байгаа тул өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байгаа тул дээрх хугацаанд ажилласан байдлыг тогтоолгохоор шүүхэд хандсан гэжээ.

 

6.Хүсэлт гаргагч Х.У нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

 

7. Хүсэлт гаргагч Х.У нь Б аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг дуустал, 1988 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал тус тус өрлөгчнөөр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

7.1.Б аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 24 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хоёр дахь заалтаар Х.Х, У, Ш, У.Ж нарыг l/lll эхлэн Алтайн бригадад тус тус томилон ажиллуулсан байдал,

7.2.Мөн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 92 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нэг дэх заалтаар барилгын тасагт өрлөгчөөр ажиллаж байсан н.Уатхан нь өвчний улмаас 3-р группэд гарсан тул 1987 оны 12 дугаар сарын 09-ээс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдал,

7.3. Мөн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1990 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын нэг дэх заалтаар үйлдвэрийн А, А сумууд ба үйлдвэрийн баазын барилгад ажилладаг үндсэн ба түр ажилчдыг бригад тус бүрт хавсралт 1, 2, 3, 4, 5-р тус тус баталсан байх ба тушаалын 2-р хавсралтад А-ны бригадын барилгачид  гэх хэсэгт 37.У Б мужаан ... гэж хүсэлт гаргагчийн нэр бичигдсэн байдал,

7.4. Мөн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 31 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нэг дэх заалтаар ... үйлдвэрийн уурын зуухны качигар ажилтай ... Уатхан нарыг 1991 оны 05 дугаар сарын 01-ээс ... эхлэн үүрэгт ажлаас нь тус тус чөлөөлсөн байдал,

7.5.Мөн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаартай тушаалын 3 дахь заалтаар Б декрет авсан тул 3-р сарын 15-аас эхлэн чөлөөлж мөн өдрөөс сахиулаар н.У-ыг томилон ажиллуулсан байдал,

7.6. Мөн нэгдэлд дундын үйлдвэрийн ерөнхий хорооны даргын 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар тус үйлдвэрийн урьд жилүүдэд гүйцэтгэж байсан нийт ажлын программ байргүй болсон учир комиссын шийдвэрээр У, Н, Х  нарыг 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлсөн байдал,

7.7. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 523 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Х.У-ны БНМАУ-ын Хүн амын регистрийн карт буюу ХААТР-1(А) маягтад … 14.Ажилладаг байгууллага: Нэгдэл дундын үйлдвэр, ажилд орсон он: 1985, эрхэлдэг ажил: гагнуурчин, эрхэлж эхэлсэн он: 1985 … гэж тус тус бүртгэгдсэн байдал зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

            8.Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 0000 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд овог: Х, нэр: У төрсөн он сар өдөр:1963-05-01, боловсрол: дунд, мэргэжил: өрлөг, шавар, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчийн гарын үсэг: У, хөдөлмөрийн дэвтэр олгосон: НДҮйлдвэрийн дарга Н-д, 1986 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ... гэж бичигдэж тус үйлдвэрийн тамга дарагдаж баталгаажуулсан байна.

            Уг хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд 01.НДҮйлдвэрийн даргын 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 24 тоот тушаалаар А суманд өрлөгчнөөр авч ажиллуулав, 02.НДҮйлдвэрийн даргын 1987 оны 12 дугаар сарын 09-ний 92 тоот тушаалаар өвчний улмаас 3-р группт гарсан тул үүрэгт ажлаас чөлөөлөв, Ардын армийн 022 дугаар ангийн захирагчийн 1984 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 221 тоот тушаалаар халагдав. Хугацаат цэргийн жинхэнэ албыг гурван жил хаасан, 8-9 дүгээр хуудсанд даргын 1990 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 тоот тушаалаар эдгэрсэн тул барилгад өрлөгчнөөр томилов, НДҮйлдвэрийн даргын 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12 тоот тушаалаар орон тооны цомхотголоор Казахстан нүүх учир үүрэгт ажлаас нь чөлөөлөв ... гэж тус тус ажлын тухай мэдээ бичигдсэн байна.

            Гэтэл уг хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд овог: Х, нэр: У  гэж засвартай бичигдсэн боловч тухайн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн он сар өдөр болон 4-5 дугаар хуудсанд бичигдсэн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 24 тоот тушаал, 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 92 тоот тушаал, 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12 тоот тушаал нь аймгийн архивын тасгаас хуулбарлаж ирүүлсэн тушаалуудтай тус тус тохирч байх тул уг хөдөлмөрийн дэвтэр нь хүсэлт гаргагчийн энэхүү хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримт байна гэж дүгнэлээ.

 

9.Иймд дээрх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, Х.У нь Б аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг дуустал, 1988 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал тус тус өрлөгчин, мужаанаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ж овогт Х.У нь Б  аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг дуустал, 1988 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал тус тус өрлөгчин, мужаанаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Х.МЕЙРАМБЕК