Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2024/00542

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2024/00542

Баян-Өлгий аймаг

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, У овогт Р.Д

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн С сумын 3 дугаар багт 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С-д, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч М.А нарт шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр /баримт №9/ шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчөөс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхийг хүссэн хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч М.А хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Р.Д нь Б аймгийн С сумын 3 дугаар багт 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус мал маллаж, малчин байсныг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Иргэн Р.Д-ийн Б аймгийн С сумын 3 дугаар багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байна.

1.2 Учир нь, Р.Д-ийн нөхөр Ц-ийн мал тооллогын А баримт нь зөрчилтэй учраас тэрээр малчдын журмаар өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна. Нөхөр болох Ц нь 2014 оны 10 дугаар сарын 28-ний өдөр нас барсан бөгөөд тэд хамтран амьдарч байсан хугацаанд тус аймгийн С сумын хөдөө мал маллаж байсан байна.

1.3 Иймд Р.Д-ийн Б аймгийн С сумын 3 дугаар багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаартай архивын лавлагаа, Р.Д-ийн 00000000 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 00000000 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, Д.Ц-ийн нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/0000 дугаартай шийдвэр, Р.Д-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүсэлт гаргагчаас С-д олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 673, 674 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 225 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн Сагсай сумын мал тооллогын А дансны 1998, 2000 онуудын баримт, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 620 дугаар албан бичгээр ирүүлсэн Р.Д, Д.Ц болон тэдний хүүхдүүдийн ХААТР маягтууд зэргийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Б аймгийн С сумын 3 дугаар багт 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус мал маллаж, малчин байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байна. Учир нь, нөхөр Ц-ийн мал тооллогын А баримт нь зөрчилтэй учраас тэрээр малчдын журмаар өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна. Нөхөр болох Ц нь 2014 оны 10 дугаар сарын 28-ний өдөр нас барсан бөгөөд тэд хамтран амьдарч байсан хугацаанд тус аймгийн С сумын хөдөө мал маллаж байсан. Иймд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Хүсэлт гаргагч Р.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар мал маллаж, малчин байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч Р.Д нь Д-ийн Ц-тэй  1985 онд гэр бүл болсон нь Р.Д, Д.Ц нарын Иргэний үнэмлэх авах өргөдөл буюу ХААТР-21(А) маягтуудаар, тэдний дундаас 1987 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүү Ц.Т төрсөн болох түүний БНМАУ-ын Хүн амын регистрийн карт буюу ХААТР-1 (А) маягтаар тус тус  тогтоогдож байна.

7.Хүсэлт гаргагч Р.Д нь Б аймгийн С сумын 3 дугаар багт 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус мал маллаж, малчин байсан нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

7.1 Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 225 дугаартай хүсэлт гаргагч Р.Д-д холбогдох С сумын мал тооллогын А дансны 1998, 2000 онуудын баримтуудыг хуулбарлан хүргүүлэв. С сумын Мал тооллогын А дансны 1999 оны баримтыг архивд шилжүүлээгүй болно гэх ба тус албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн С сумын мал тооллогын А дансны 1998 оны баримтын 20-рт овог нэр: Ц, 1997 оны эцэст тоологдсон бэлэн мал бүгд: 18, адуу-2, хонь-8, ямаа-8, төллөсөн хээлтэгч бүгд-8, 1998 оны эхний хагас жилийн мал тооллогын дүн: орлого хурга-1, ишиг-1 ... гэж,

Мөн 2000 оны мал тооллогын баримтын 4-рт Ц, түүний ам бүлийн тоо:5, малчин өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо-5 ... гэж тус тус тоолуулсан малын тоо бүртгэгдсэн байдал зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

8.Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00000 дугаартай шийдвэрээр У овогт Р.Д нь Б аймгийн С сумын “Е ауыл” нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож, хүсэлтийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

9.Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Даатгуулагч /Р.Д/-ийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа нь хүсэлт гаргагчийн энэхүү хүсэлтийн шаардлагад хамааралгүй нотлох баримт болохыг дурдах нь зүйтэй байна.

10.Хүсэлт гаргагч Р.Д-ийн 000016404 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дэх 00000000  дугаартай Баталгаажилтын хуудсанд У овогт Р.Д/РД:БИ00000000/-нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жил 0 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав. Иргэн/даатгуулагч/-ийн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон байна.

11.Иймд хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудыг үндэслэж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хүсэлт гаргагч Р.Д нь Б аймгийн С сумын 3 дугаар багт 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг  дуустал, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг  дуустал тус тус мал маллаж, малчин байсныг тогтоож шийдвэрлэв.

12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан У овогт Р.Д нь Б аймгийн С сумын 3 дугаар багт 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг  дуустал, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг  дуустал тус тус мал маллаж, малчин байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Р.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Х.МЕЙРАМБЕК