Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2024/00543

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2024/00543

Баян-Өлгий аймаг

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, И овогт Т.Г  

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ө сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/00 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар Х овогтой Т-ыг өвөг эцэг Х овогтой Ө, эмэг эх З овогтой К нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Т.Г,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Ө, З.К,

Орчуулагч А.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ө.Х-т шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ө.Х нь түүний эзгүйд шүүх хуралдаан хийхийг хүссэн хүсэлтээр шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ө.Х-ийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Т.Г нь Б аймгийн Ө сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/00 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар Х овогтой Т-ыг өвөг эцэг Х овогтой Ө, эмэг эх З овогтой К нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцуулах тухай шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие Ө.Х-тэй 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр эрх бүхий байгууллагад бүртгүүлэн гэрлэлтийн гэрчилгээ авсан.

1.2 Өнгөрсөн хугацаанд бид хоёрын дундаас хүү Тохтар нь 2016 оны 02 дугаар сарын 08-ний өдөр төрсөн ба Т-ыг хадам эцэг Х.Ө, хадам ээж З.К нарт 2018 онд үрчлүүлсэн.

1.3 Харин охин Ж нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, хүү Д нь 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, одоо хүүхдүүд маань миний асрамжид эрүүл саруул бойжиж байна.

1.4 Бид хоёр гэр бол болсны дараахан нь нөхөр маань гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл үйлдэж эхэлсэн ба тэрээр архи ууж миний эрх чөлөөнд халддаг  болсон. Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 355 дугаар шийдвэрээр бид хоёрын гэрлэлтийг цуцалсан бөгөөд уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

1.5 Хэдийгээр ууган хүү Т-ыг хадам эцэг Х.Ө, хадам ээж З.К нарт 2018 онд үрчлүүлсэн боловч бодит байдал дээр Т бидний асрамжид байнга байж, одоо хүртэл эрүүл саруул өсөж хүмүүжиж, ерөнхий боловсролын сургуульд сурч байна.

1.6 Нэгэнт би нөхөр Х-ээс гэрлэлтийг цуцлуулсан тул хүү Т-ын цаашдын амьдрал хувь заяаг бодолцож хадам эцэг Ө, хадам эх З.К нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах шаардлага гарч байна.

1.7 Иймд хүү Т-ыг хадам эцэг Х.Ө, хадам ээж З.К нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Ө, З.К нар хариу тайлбартаа: Бид хоёр өөрсдийн хүү  болох Ө.Х-ийн 2016 оны 02 дугаар сарын 08-ний өдөр төрсөн хүү Т-ыг казахын ёс заншлын дагуу үрчилж авсан. Бид нартай хамт нэг гэрт амьдардаг байсан. Миний хүү болох Ө.Х нь архинд орж, эхнэрээсээ салсан. Бэр болох Т.Г хүү Т-ыг өөрийн асрамжид авах хүсэлт гаргасан. Хүү Т-ын цаашдын амьдралыг бодож үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүлээн зөвшөөрч байна. Т.Г 2020 оноос эхлэн хүү Т-тай хамт бид нараас тусдаа амьдарч байна. Иймд бидний хувьд үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ө.Х хариу тайлбартаа:  Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ө.Х би нэхэмжлэгч Т.Г-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хүү Т-ыг миний эцэг Х.Ө, эх З.К нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах, хүү Т-ыг төрүүлсэн эх Т.Г-ын асрамжид шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч байна. Уг нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг миний эзгүйд хийхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

4.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ө.Т-ын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ө.Т-ын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Төрсний бүртгэлийн лавлагаа, Б аймгийн Ө сумын 6 дугаар багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тодорхойлолт, У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 20 дугаартай тодорхойлолт, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 130/ШШ2024/0000 дугаартай шийдвэр, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр С-тэй байгуулсан иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Т.Г-ын Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ө.Х, Х.Ө, З.К нараас хариу тайлбар, Б аймгийн Ө сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/92 дугаартай захирамж зэргийг тус тус гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 670, 671 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 222 дугаартай албан бичиг, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 619 дугаартай албан бичгийн дагуу Х.Ө, З.К, Ө.Т, Т.Г нарын ХААТР маягтуудыг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хангаж шийдвэрлэлээ.

6.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: 2016 оны 02 дугаар сарын 08-ний өдөр төрсөн хүү Т-ыг хадам эцэг Х.Ө хадам ээж З.К нарт үрчлүүлсэн. Ө.Т одоо 8 настай, 2 дугаар ангид сурдаг. Хүү Т одоо надтай хамт амьдарч байгаа. Т-ын үрчлэлтийг хүчингүйд тооцуулж, хүүг өөрийн асрамжид авахыг хүсэхэд өвөө нь Х.Ө, эмээ нь З.К нар зөвшөөрсөн байгаа. Иймд уг үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

7.Хүсэлт гаргагч Т.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

8.Б аймгийн Ө сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/92 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар Ө сумын оршин суугч Х овогтой Т-ыг өвөг эцэг Х овогтой Ө, эмэг эх З овогтой К нарт үрчлүүлсэн байна.

9. Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 130/ШШ2024/00355 дугаартай шийдвэрээр И овогт Т.Г, Х овогт Ө.Х нарын гэрлэлтийг цуцалж, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Х.Ж, 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү Х.Д нарыг эх нь болох Т.Г-ын асрамжид үлдээж, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Х.Ж, 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү Х.Д нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, сар бүр эцэг нь болох Ө.Х-ээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

10.Хүү Ө.Т нь Б аймгийн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулийн 2а ангид суралцаж байгаа болох нь тус сургуулийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 20 дугаартай тодорхойлолтоор, мөн Ө.Т нь ам бүл 4, эх болон дүү нарын хамт Ө сумын 6 дугаар багт оршин сууж байгаа болох нь  Ө сумын 6 дугаар багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.

11.Х овогт Х-ийн Т /РД:БЮ00000000/-ыг Х овогт Х.Ө /РД:БК00000000/, И овогт З.К /РД:БК00000000/ нарт үрчлүүлж, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Б аймгийн Ө сумын бүртгэлийн 92-рт  Х овогт Ө.Т болгон бүртгэсэн нь хүү Т-ын Үрчилсний бүртгэл, Б аймгийн Ө сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/00 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамж, Т-ын төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээ болон хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын  шүүхэд гаргасан хүсэлт, тайлбараар тус тус нотлогдож байна.

12. Хүү Ө.Т-ыг үрчилж авсан эцэг эх  нь болох Х.Ө, З.К нарын ... Бид хоёр өөрсдийн хүү  болох Ө.Х-ийн 2016 оны 02 дугаар сарын 08-ний өдөр төрсөн хүү Т-ыг казахын ёс заншлын дагуу үрчилж авсан. Бид нартай хамт нэг гэрт амьдардаг байсан. Миний хүү болох Ө.Х нь архинд орж, эхнэрээсээ салсан. Бэр болох Т.Г хүү Т-ыг өөрийн асрамжид авах хүсэлт гаргасан. Хүү Т-ын цаашдын амьдралыг бодож үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүлээн зөвшөөрч байна. Т.Га 2020 оноос эхлэн хүү Т-тай хамт бид нараас тусдаа амьдарч байна. Иймд хүү Т-ыг төрүүлсэн эх нь болох Т.Г-ын асрамжид шилжүүлж өгөхийг зөвшөөрч байна гэх,

Үрчлүүлсэн эцэг нь болох Ө.Х-ийн ... хүү Т-ыг миний эцэг Х.Ө, эх З.К нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах, хүү Тохтарыг төрүүлсэн эх Т.Г-ын асрамжид шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбар болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийг тус тус үндэслээд хүсэлтийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар Б аймгийн Ө сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/00 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар Ө сумын оршин суугч Х овогтой Т-ыг өвөг эцэг Х овогтой Ө, эмэг эх З овогтой К  нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцож, хүү Тохтарыг төрүүлсэн  эх нь Т.Г-ын асрамжид шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

13.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан зааснаар Б аймгийн Ө сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/00 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар Өлгий сумын оршин суугч Х овогтой Т-ыг өвөг эцэг Х овогтой Ө эмэг эх З овогтой К нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцож, Б аймгийн Ө сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/00 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хүү Т-ыг төрүүлсэн  эх нь Т.Г-ын асрамжид шилжүүлсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Х.МЕЙРАМБЕК