Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2024/0170

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би Г.*******гийн нэхэмжлэлтэй, Монгол улсын Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд *******, Төрийн албаны зөвлөлийн шалгалтын комисст холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Г.*******гаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Г.*******гийн нэхэмжлэлтэй Төрийн албаны зөвлөлд холбогдох захиргааны хэрэг маргаанд нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу ...Нэхэмжлэгч миний бие өөрийн сайн дураар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тул хуульд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Г.*******гаас Монгол улсын Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд *******, Төрийн албаны зөвлөлийн шалгалтын комисст тус тус холбогдуулан 1) Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн шалгалтын комиссын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн цахимаар ирүүлсэн шийдвэрээр шалгалтад оруулахаас татгалзсан шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулах, 2) Хариуцагч Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* тоот албан бичгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, 3) Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн шалгалтын комиссоос 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулж явуулсан сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, 4) Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн шалгалтын комиссыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулалтыг хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу дахин зарлан Г.*******г сонгон шалгаруулалтын шалгалтад бүртгэж, шалгаруулалтад оролцуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ, 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан байна.

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч Г.*******г нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.*******гийн нэхэмжлэлтэй Монгол улсын Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд *******, Төрийн албаны зөвлөлийн шалгалтын комисст тус тус холбогдох 1) Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн шалгалтын комиссын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн цахимаар ирүүлсэн шийдвэрээр шалгалтад оруулахаас татгалзсан шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулах, 2) Хариуцагч Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* тоот албан бичгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, 3) Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн шалгалтын комиссоос 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулж явуулсан сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, 4) Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн шалгалтын комиссыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулалтыг хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу дахин зарлан Г.*******г сонгон шалгаруулалтын шалгалтад бүртгэж, шалгаруулалтад оролцуулахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Золжаргалд даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.

 

  

 

ШҮҮГЧ Л.БАТБААТАР