Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 499

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-

Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Н.Уранбайгаль,

Хохирогч Г.Цэвэлсүрэнгийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар,

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ундармаа,

Шүүгдэгч С , түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус

шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

С т холбогдох эрүүгийн 170300010032 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017

оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,

Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой,

жолооч мэргэжилтэй, “ГБУС” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт

тоотод оршин суудаг,

урьд Дундговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2015 оны 10

дугаар сарын 29-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар 960,000 төгрөгөөр

торгох ял шийтгэгдэж байсан С .

Шүүгдэгч С  нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 07 цаг

40 минутын үед Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, гурвалжингийн

гүүрний урд талын автобусны замд “ГБУС” ХХК-ий эзэмшлийн Хюндай Айро Сити-450

маркийн 25-81 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын

хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-т

2

заасан “... жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах

буюу суулгах, хаалгаа гүйцэт хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй ...” гэсэн

заалтыг зөрчсөний улмаас зорчигч Г.Цэвэлсүрэнг унагаж эрүүл мэндэд нь хүндэвтэр

хохирол учруулан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал,

ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С  мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би

хохирогчид эмчилгээний зардалд 800,000 төгрөг төлсөн. Миний алдаа дутагдлаас болж

хохирогч гэмтсэнд гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

И.Ундармаа мэдүүлхдээ:

Манай байгууллага хохирогчид учруулсан хохиролоос тодорхой хэмжээгээр

төлж, шүүгдэгчээр эргүүлэн ажил хийлгэж төлбөрөө барагдуулна гэв.

Шүүхийн хэлэлүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар мэдүүлэхдээ:

Хохирогчийн эрх, ашгийг хамгаалах байр сууринаас оролцоно. Хохирогчийн

ГССҮТ-д эмчлүүлсэн эмчилгээний зардалд 1.955.537 төгрөг, БНСУ-д хүүгийн хамт

эмчилүүлэхээр явсан онгоцны нислэгийн төлбөрт 2.889.000 төгрөг, БНСУ-д

хохирогчийн хагалгаанд орсон эмчилгээний зардал 24.655.187 вон, 2017 оны 8 дугаар

сарын 23-ны өдрийн Монгол банкны вонын ханшаар үржүүлэхээр нийт 53.255.204

төгрөг, нийт 58.990,741 төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагчаас төлүүлөх

хүсэлтэй байна. Шүүгдэгч нь хохирогчид 800.000 төгрөг төлсөн байна. Энэ нь

58.990,741 төгрөгийн хохирлоос хасагдаж бодогдоно гэв.

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн

мэдүүлэг болон бусад баримтууд болох:

Мөрдөн байцаалтад шүүгдэгч С ын өгсөн:

“... 2017 оны 6 дугаар сарын 21-ний өглөө баазаас 25-81 УБД улсын дугаартай

Hyundai Aero city маркийн Ганхийц-Зайсан чиглэлийн автобус жолоодоод ажилдаа

гарсан. Би Зайсангийн эцсийн буудлаас шугамд гарсан. Тэгээд 07 цаг 40 минутын үед

Баянгол дүүргийн 20 дугаар хороо Гурвалжингийн гүүрний урд буудал дээр зогсож

хүнээ буулгаад хөдлөх үед автобусанд сууж байсан хүмүүс хүн уначихлаа гээд

хашгирсан. Би автобусаа зогсоогоод буугаад очсон чинь нэг өндөр настай эмэгтэй хүн

өвдөглөөд, дөрвөн хөллөөд уначихсан босч чадахгүй байсан ба хөл нь өвдөөд байна

гэж байсан. Би 103,102 руу дуудлага өгөөд байж байтал түргэн тусламж ирээд

зорчигчийг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсны дараа цагдаа ирж ослын газар үзлэг

3

хийсэн ... Би хаалга гүйцэд хаагдаагүй байхад хөдөлсөн. Би гадна талын толиндоо

хараад эхлээд хоёр залуу буугаад араас нь нэг настай хүн бууж байхаар нь буучихлаа

гэж бодоод хаалгаа хаах товчлуур дээр дараад хөдөлчихсөн. Тэгтэл тэр настай хүн бууж

амжаагүй байгаад унасан байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Цэвэлсүрэнгийн өгсөн:

“... 2017 оны 6 дугаар сарын 21-ний өглөө 07:40 минутын үед би Зайсангийн

гүүрний хойд талын автобусны буудал дээрээс Зайсан-Ганхийц чиглэлийн автобусанд

суугаад явсан. Тэгээд би Гурвалжингийн гүүрний урд талын буюу замын зүүн талын

автобусны буудал дээр буугаад Ээрмэл 3, 4 дүгээр хорооллын чиглэлийн автобусанд

суух санаатай автобусны хойд хаалгаар бууж байсан хүмүүсийн хамгийн сүүлд буугаад,

баруун хөлөө авах гэтэл автобус хаалгаа хаалгүй хөдөлж, би зам дээр унасан. Тэгтэл

автобусны жолооч гарч ирээд, намайг аваад гэмтлийн эмнэлэг рүү явья гэж байсан.

Хөл хугарснаа мэдсэн учир түргэн тусламж дууд гэсэн чинь жолооч 103 руу дуудлага

өгч түргэн тусламж ирээд, намайг Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Гэмтлийн

эмнэлэг дээр ирээд миний зүүн хөлийн дунд чөмөгний толгой хэсгээр хугаралтай

байна гээд чөмөгний толгой солих үений хагалгаанд орсон. Би үе солиулах хагалгаа 2

удаа хийлгэсэн боловч сайжрахгүй хиймэл түнхний үе суулгасан байсан нь дахиад

мултарсан. Би өөрийн эмчилгээний зардалд зарцуулсан 1,955,537 төгрөг болон намайг

сахиж байгаа хүүхдийнхээ цалин, хөлсийг нөхөн төлүүлмээр байна. Би гомдолтой

байна. Хэзээ эдгэж хөл дээрээ босохоо мэдэхгүй хэцүү байна...” гэх мэдүүлэг /хавтаст

хэргийн 23-р хуудас/

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч И.Ундармаагийн өгсөн:

“... С  нь манай байгууллагад 2016 оны сүүлээр автобусны жолоочоор

ажиллаж байгаа. Манай байгууллагад ажиллах хугацаандаа зөрчил дутагдал гаргаж

байгаагүй. 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр С  нь Ганхийц- Зайсан

чиглэлд өглөө 06:45 минутанд ажилд гарахад шалгахад ямар нэгэн дутагдалгүй хэвийн

байсан. Уг автобус нь камертай. Гэхдээ тухайн өдөр ажиллаагүй байсан. Манай

байгууллага автобусанд жолоочийн хариуцлагын даатгал хийгдээгүй байсан. Манай

байгууллага хохирогчид учирсан хохирлыг төлөх боломжгүй....” гэх мэдүүлэг /хавтаст

хэргийн 26 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны

өдрийн шинжээчийн 8146 дугаартай:

1. Г.Цэвэлсүрэнгийн биед зүүн дунд чөмөгний төвгөр дайрсан зөрөөтэй далд

хугарал, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг

удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрмийн чадварыг тогтонги алдагдуулахгүй

гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/

4

Техникийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 289 дугаар:

1. Х.Аеро-540 маркийн 25-81 УБД улсын дугаартай автомашины жолооч

С  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2 “жолооч нь тээврийн

хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалга гүйцэт

хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй

байна.

2. Зорчигч Г.Цэвэлсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар

нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46

дугаар хуудас/

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол,

хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн

бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-10 дугаар хуудас/

- Жолооч, явган зорчигчийн согтуурал шалгасан магадлагаа /хх-н 11-12/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-н 19-20/

- Хохирогч Г.Цэвэлсүрэнгийн өвчний түүхийн хуулбар /хх-н 37-44/,

- Хохирогчийн нэхэмжлэлийн баримтууд /хх-н 25, 103-112/,

- Хохиролд төлсөн баримт /хх-н 113/,

- Иргэний хариуцагч ГБУС ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-

н 29/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 73/,

- ГБУС ХХК-ийн 070 дугаар ажлын үнэмлэх /хх-н 62/,

- ГБУС ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 84 дугаар “С

нь ГБУС ХХК-д жолооч албан тушаалтай нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-н 63,

114/,

- Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт

/хх-н 64/

шүүгдэгч С ын хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч О.Сүнжидмаагийн өгсөн:

“... Би С  гэдэг хүнтэй анх 2012 онд Говь-Алтай аймагт танилцаад

одоог хүртэл хамт амьдарч байгаа. Бид хоёр Говь-Алтай аймагт амьдарч байгаад 2015

онд хотод орж ирсэн. С  нь анх надтай танилцахдаа Говь-Алтай аймгийн

сургуулийн жолооч хийдэг байсан ба би уг сургуульд багш хийдэг байсан. Би

С тай анх гэр бүл болоход 3 хүүхдийн хамт байсан ба одоо бид ам бүл

тавуулаа байгаа. Манай нөхөр С  нь илүү дутуу ааш араншингүй амьдралын

төлөө гэсэн бодолтой хүн. Бид хоёр хохирогчийн эмчилгээний зардлыг төлөх гээд

хүнээс мөнгө зээлэх гэж зөндөө хөөцөлдсөн боловч мөнгө олдохгүй байгаа. Ойр

дотны төрөл садангийн хүн байдаггүй болохоор тусалж дэмжих хүн байхгүй хэцүү

байгаа. Гэхдээ ямар ч байсан хохирогчийн эмчилгээнд гарсан мөнгийг олж өгнө...” гэх

мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/

5

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/,

- Жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/ зэрэг хэрэгт

цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан

нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч,

бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд

зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв

баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд

хангалттай гэж дүгнэсэн болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх

нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч С  нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 07 цаг

40 минутын үед Нийслэлийн Баянгол дүүргийн дугаар 20 хороо Гурвалжингийн

гүүрний урд талын автобусны замд “ГБУС” ХХК-ий эзэмшлийн Hyundai Aero City-540

маркийн 25-81 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд

оролцож явахдаа Монгол Усын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2 дахь хэсэгт заасан“

Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу

суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг

зөрчиж, зорчигч 71 настай эмэгтэй Г.Цэвэлсүрэнг унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр

хохирол учруулан, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал,

ашиглалтын журам зөрчсөн болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч

С ын “... 2017 оны 6 дугаар сарын 21-ний өглөө баазаас 25-81 УБД улсын

дугаартай Hyundai Aero city маркийн Ганхийц-Зайсан чиглэлийн автобус жолоодоод

ажилдаа гарсан. ... 07 цаг 40 минутын үед ... хөдлөх үед автобусанд сууж байсан хүмүүс

хүн уначихлаа гээд хашгирсан .... Би хаалга гүйцэд хаагдаагүй байхад хөдөлсөн ... гэх,

мөрдөн байцаалтад хохирогч Г.Цэвэлсүрэнгийн өгсөн “... 2017 оны 6 дугаар

сарын 21-ний өглөө 07:40 минутын үед би Зайсангийн гүүрний хойд талын автобусны

буудал дээрээс Зайсан-Ганхийц чиглэлийн автобусанд суугаад явсан. ... автобусны

хойд хаалгаар бууж байсан хүмүүсийн хамгийн сүүлд буугаад, баруун хөлөө авах гэтэл

автобус хаалгаа хаалгүй хөдөлж би зам дээр унасан. Тэгтэл автобусны жолооч гарч

ирээд намайг аваад гэмтлийн эмнэлэгрүү явья гэж байсан. Хөл хугарснаа мэдсэн учир

түргэн тусламж дууд гэсэн чинь жолооч 103 руу дуудлага өгч түргэн тусламж ирээд

намайг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Гэмтлийн эмнэлэг дээр ирээд миний зүүн

хөлийн дунд чөмөгний толгой хэсгээр хугаралтай байна гээд чөмөгний толгой солих

үений хагалгаанд орсон. Би үе солиулах хагалгаа 2 удаа хийлгэсэн боловч сайжрахгүй

хиймэл түнхний үе суулгасан байсан нь дахиад мултарсан ... Би гомдолтой байна ...” гэх

мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын

6

30-ны өдрийн шинжээчийн 8146 дугаар дүгнэлт, Техникийн шинжээчийн 2017 оны 7

дугаар сарын 22-ны өдрийн 289 дугаар дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газарт

үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол,

хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

хохирогч Г.Цэвэлсүрэнгийн өвчний түүхийн хуулбар зэрэг бичгийн бусад

баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С  нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гэмт хэрэг

үйлдсэн нь 2002 оны эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байх хэдий ч 2015 оны

шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх

хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг

хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг

буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан 2015 оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн

хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирлын талаар:

Хохирогч Г.Цэвэлсүрэн нь гэмт хэргийн улмаас Гэмтэл Согог Судлалын

Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлсэн 1,955,537 төгрөг, Бүгд Найрамдах Солонгос Улс руу

зорчих онгоцны зардал 2,889,000 төгрөг, Бүгд Найрамдах Солонгос Улсад эмчилгээ

хийлгэсэн зардал 24,655,187 вон буюу 53,255,204 төгрөг, нийт 58,099,741 төгрөгийг

шүүгдэгч С  болон иргэний хариуцагч ГБУС ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

Хюндай Аэро Сити-540 маркийн 25-81 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь

ГБУС ХХК-ийн өмч болох нь Тээврийн хэрэгслийн лавлагаагар /хх-н 73/, шүүгдэгч

С  нь ГБУС ХХК-д жолоочийн ажилтай болох нь ГБУС ХХК-ийн 070 дугаар

ажлын үнэмлэх /хх-н 62/, ГБУС ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 84

дугаар “С  нь ГБУС ХХК-д жолооч албан тушаалтай нь үнэн болно” гэх

тодорхойлолтоор тус тус нотлогдон тогтоогдож байх тул Иргэний хуулийн 498 дугаар

зүйлийн 498.1 дэх хэсэгт “...ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу

хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын

хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ ...” гэж заасны дагуу ГБУС

ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагын

нотлох баримт бүхий 4,838,537 төгрөгөөс шүүгдэгч С ын хохирогчид төлсөн

800,000 төгрөгийг хасч, 4,038,537 төгрөгийг ГБУС ХХК-иас гаргуулж, хохирогч

Г.Цэвэлсүрэнд олгох нь зүйтэй.

Харин хохирогч Г.Цэвэлсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагаас 24,655,187 вонын

хохирлын тодорхой тооцоо гаргах бололцоогүй, тухайн үеийн Монгол банкны ханш

хэрэгт авагдаагүй учир хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг

шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж

шийдвэрлэлээ.

7

Шүүхээс шүүгдэгч С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх

болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар 3 ширхэг гэрэл зураг хавтаст хэрэгт авагдсан,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С  нь цагдан хоригдсон хоноггүй,

хохирогч Г.Цэвэлсүрэнд 800,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.

 

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатарын гаргаж өгсөн 4

ширхэг рентигэн зургийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3,

36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч С  автотээврийн хэрэгслийн

хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл

мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг

журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч С ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу

450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

С т торгох ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ сараар тогтоож, энэ хугацаанд

биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх

хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хохирогч Г.Цэвэлсүрэнгийн 4 ширхэг рентигэн зургийн хэрэгт хавсаргаж,

хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг

фото зураг хэрэгт хавсаргагдсан, шүүгдэгч С  цагдан хоригдсон хоноггүй,

хохирогч Г.Цэвэлсүрэнд 800,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505

дугаар зүйлийн 505.1-д зааснаар иргэний хариуцагч “ГБУС” ХХК-иас 4,038,537 /дөрвөн

сая гучин найман мянга таван зуун гучин долоо/ төгрөг гаргуулан хохирогч

Г.Цэвэлсүрэнд олгож,

хохирогч Г.Цэвэлсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагаас 24,655,187 воныг

хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар

жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх

хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг

дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх

бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн

хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих

эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь

хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол

шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол

С т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр

үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ