Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2024/00547

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2024/00547

Баян-Өлгий аймаг

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө  сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Х банкны Бсалбар /захирал Л.Ө/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух, И овогт Ш.Е-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №00000 тоот Зээлийн гэрээг цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 3,319,530 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 474,220 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 25,603 төгрөг, нийт 3,819,353 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х банкны Б салбарын захирал Л.Ө нь хариуцагч Ш.Е-д холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №000000 тоот Зээлийн гэрээг цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 3,319,530 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 474,220 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 25,603 төгрөг, нийт 3,819,353 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Зээлдэгч Ш.Е нь Х банкны Б салбарын Ө тооцооны төвөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр №000000 тоот зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагч зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно гэсэн гэрээний 2.2-т заасны дагуу 4,029,131 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авсан.

1.2 Зээлдэгч Ш.Е нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 709,601 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 274,427 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,627 төгрөг, нийт 985,655 төгрөгийг төлж барагдуулсан.

1.3 Зээлдэгч Ш.Е нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг төлөөгүйн улмаас зээл хугацаа хэтэрч (346 хоног) зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.

1.4 Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №00000000 тоот Зээлийн гэрээг цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 3,319,530 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 474,220 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 25,603 төгрөг, нийт 3,819,353 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш хариу тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш би нэхэмжлэгч Х банкны Б салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.

2.1 Ш.Е би Х банкны салбараас цахим зээл авч, зээлээ хуваарийн дагуу төлж байсан боловч сүүлийн саруудын төлбөрөө тодорхой шалтгааны улмаас төлж чадаагүй болно.

2.2 Одоо Х банкны тус шүүхэд гаргасан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №0000000 тоот Зээлийн гэрээг цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 3,319,530 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 474,220 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 25,603 төгрөг, нийт 3,819,353 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

2.3 Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй, хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдлээ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Нэхэмжлэгч Х банкны Б салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч  Ш.Е-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш нь  нэхэмжлэгч Х банкны Б салбарын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №0000000  тоот Зээлийн гэрээг цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 3,319,530 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 474,220 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 25,603 төгрөг, нийт 3,819,353 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Нэхэмжлэгч Х банкны Б салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,060 төгрөгийн тал 38,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000000 дугаартай данснаас 38,030 төгрөг, мөн хариуцагч Ш.Е-аас 38,030 төгрөг тус тус гаргуулан  нэхэмжлэгч Х банкны Б салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй.

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Ш.Е нь нэхэмжлэгч Х банкны  Б салбарын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №00000000тоот Зээлийн гэрээг цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 3,319,530 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 474,220 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 25,603 төгрөг, нийт 3,819,353 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт нийт 3,819,353  /гурван сая найман зуун арван есөн мянган гурван зуун тавин гурван/ төгрөгийг нэхэмжлэгч Х банкны Б салбарт төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х банкны Б салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,060 төгрөгийн тал 38,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000000  дугаартай данснаас 38,060 төгрөг, мөн хариуцагч Ш.Е-аас 38,030 төгрөг тус тус гаргуулан  нэхэмжлэгч Х банкны Б салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Х.МЕЙРАМБЕК