Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2024/00578

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2024/00578

Баян-Өлгий аймаг

 

Зохигчдын эвлэрснийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суух, Ш овогт А.Ш-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух, Ж овогт А.Д -д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 18,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн анзын дүн 9,000,000 төгрөг, бүгд 27,000,000 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.

Хариуцагч А.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.Ш нь хариуцагч А.Д-д холбогдуулан Үндсэн зээл 18,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн анзийн дүн 9,000,000 төгрөг, бүгд 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Б аймгийн Ө сумын 6 дугаар сургуульд багшаар ажилладаг урьдын танил хүн болох А.Д нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр надаас 18,000,000 төгрөгийг зээлээр авсан бөгөөд үүнийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл төлж өгөхөөр болж бичгийн хэлбэрээр гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн.

1.2 Гэтэл дээрх мөнгийг одоо хүртэл төлөхгүй намайг чирэгдүүлж байна.

1.3 Анх гэрээ байгуулахдаа хэрвээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр болсон. Өнөөдрийн байдлаар 163 хоногийн хугацаа хэтэрсэн тул ногдох анзын хэмжээ нь 14,670,000 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 18,000,000 төгрөгийн 50 хувь болох 9,000,000 төгрөгийг нэмж нийт 27,000,000 төгрөг нэхэмжилж байна.

1.4 Иймд иргэн А.Д-аас төлөгдөөгүй үндсэн зээл 18,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн анзын дүн 9,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэгч нэхэмжлэгч А.Ш хариуцагч А.Д нар харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч А.Ш миний бие хариуцагч А.Д-аас үндсэн зээл 18,000,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч А.Д би 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл бүрэн төлж өгөхөөр болж харилцан тохиролцов. Энэхүү эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Нэхэмжлэгч А.Ш нь нэхэмжлэлтэй, хариуцагч А.Д-д холбогдох “Үндсэн зээл 18,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн анз 9,000,000 төгрөг, бүгд 27,000,000 төгрөг гаргуулах тухайиргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг  2024 оны 06  дугаар сарын 06-ны өдөр 09:00 цагт товлосон бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэгч А.Ш, хариуцагч А.Д нар нь хоорондоо харилцан тохиролцож, хариуцагч А.Д нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн зээл 18,000,000 төгрөг, анз 9,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл төлж өгөхөөр болж эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

5.Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

6.Нэхэмжлэгч А.Ш-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийн тал 146,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 00000 дугаартай данснаас 146,475 төгрөг, мөн хариуцагч А.Д-аас 146,475 төгрөг тус тус гаргуулан  нэхэмжлэгч А.Ш-д олгож шийдвэрлэлээ.

7.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч А.Д нь нэхэмжлэгч А.Ш-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн зээл 18,000,000 төгрөг, анз 9,000,000 төгрөг, нийт 27,000,000 (хорин долоон сая) төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл төлж өгөхөөр болж зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Ш-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийн тал 146,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 00000 тоот данснаас 146,475  төгрөг, мөн хариуцагч А.Д-аас 146,475 төгрөг тус тус гаргуулан  нэхэмжлэгч А.Ш-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Х.МЕЙРАМБЕК