Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 500

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-

Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Л.Соёмбо,

Шүүгдэгч А , түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг нарыг оролцуулан тус

шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1

дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

А д холбогдох эрүүгийн 201725011365 тоот дугаартай, 1 хавтас

хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,

Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой,

тогооч, худалдагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, 4 хүүхэд, 3 ач зээ

нарын хамт,

урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 175

дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар

зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж

байсан,

Шүүгдэгч А  нь шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар 2017 оны 01

дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах

“Хар хорин” худалдааны төвд үйлчлүүлж байсан Ц.Сарантуяагийн “Самсунг галакси”

маркийн гар утсыг хулгайлан 600,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол

учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

2

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А  мэдүүлэхдээ:

Хархорин зах дээр хүнсний зүйлээ аваад явж байгаад Отгонцэцэгтэй таарсан.

Отгонцэцэг утас аваад надад өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж гэмт хэрэг

үйлдэхгүй. Миний буруу. Хохирогчид учирсан хохирлыг биет байдлаар буцаан өгсөн.

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн

мэдүүлэг болон бусад баримтууд болох:

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Сарантуяагийн өгсөн:

“... 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 25 минутын орчим ... Хархорин

худалдааны төвийн 1 давхарын урд талын хаалгаар орох үедээ халаасандаа хийсэн

байсан гар утсаа хулгайд алдаад, алдсанаа мэдээд буцаагаад хүний утаснаас залгахад

эрэгтэй хүн аваад “32-ын автобусны буудал дээр гараад ир” гэхээр нь битгий миний

утсыг салгаарай гээд гарч очоод, дахиад залгахад холбогдох боломжгүй болчихоор нь

Хархорин худалдааны төв рүү орж камерыг нь шүүж үзэхэд миний араас эмэгтэй

хулгай хийгээд хойно байсан эмэгтэйд өгч байгаа бичлэг байсан. Би гар утсаа 700,000

төгрөгөөр үнэлнэ. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Н.Алтансувдын өгсөн:

“... 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр шиг санаж байна. Орой хүүхдээ аваад

баруун 4 зам орох гээд явж байхад өмнө хамт эмнэлэгт хэвтэж байсан найз Отгонцэцэг

залгасан. ... Отгонцэцэг “би ойрхон байна, найз нь чамд нэг юм өгөөд явуулчихья,

маргааш авья” гэж хэлсэн. ... Тэгээд надад хар өнгөтэй дэлгэц нь хагарсан Самсунг

маркийн гар утсыг өгөөд, маргааш энэ гар утсыг ярьж байгаад авья, хүнд өгөх гэж

байгаа юм гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Т.Отгонцэцэгийн өгсөн:

“... 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Хархорин худалдааны төвийн хойд

талын шинэ захын үүдэнд иргэн Ц.Сарантуяагийн гар утсыг А  гэх хүнтэй

бүлэглэж хулгайлсан хэрэгт .... А гийн үйлдлийг тусгаарлаж шилжүүлсэн. ... Би энэ

Баянгол дүүргийн Хархорин худалдааны төвд Ц.Сарантуяагийн утсыг хулгайлсан

үйлдэлдээ ял шийтгэл авсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77 дугаар хуудас/

 

- Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 7/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх-н 9/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 35/,

Шүүгдэгч А гийн хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Ү.Одгэрэлийн өгсөн:

“... А  эгч зан байдлын хувьд төлөв даруу, шулуун шударга, хүнд хэлэх

3

зүйлээ шууд хэлчихдэг. А  эгчтэй найзалсан 6 жил гаруй хугацаанд бие бие

биетэйгээ уулзаад бие биендээ туслаад, жаргал зовлонгоо ярилцаад л байж байдаг,

гэртээ их олуулаа, хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг хардаг ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн

36 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Д.Энхтайваны өгсөн:

“... Миний дүү А  нь өрх толгойлсон. Өөрөө 4 хүүхэдтэй, 3 зээтэйгээ

амьдардаг. Зан байдлын хувьд жаахан огцом ууртай боловч сайхан сэтгэлтэй, үр

хүүхэд, гэр бүлдээ түшигтэй, үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулдаг. Нэг хүүхэд нь

унаж татдаг өвчтэй ...” /хх-н 38/

- АСАП сангийн лавлагаа /хх-н 14-16/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 19/,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 175

дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 90-91/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан

нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан

нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч,

бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд

зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв

баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд

хангалттай гэж дүгнэсэн болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх

нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч А  нь шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар 2017 оны 01

дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах

“Хар хорин” худалдааны төвд үйлчлүүлж байсан Ц.Сарантуяагийн “Самсунг галакси”

маркийн гар утсыг хулгайлан 600,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол

учруулсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А гийн “ ... Хийсэн хэрэгтээ гэмшиж

байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Миний буруу. Хохирогчид учирсан хохирлыг биет

байдлаар буцаан өгсөн ...” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн

байцаалтад мэдүүлсэн хохирогч Ц.Сарантуяа, гэрч Н.Алтансувд, Т.Отгонцэцэг нарын

мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг

хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр

зүйлийн 1.9-2.-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг

хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг

буцаан хэрэглэхгүй” гэж заасныг баримтлан шүүгдэгч А г 2002 оны Эрүүгийн

4

хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн

зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А г бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус

хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тооцож, ял

шийтгэл оногдуулах нь зүйтэй боловч түүний үйлдсэн хэрэг нь хөнгөн гэмт хэрэг

бөгөөд тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир 2002 оны Эрүүгийн хуулийн

ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг эрүүгийн

хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, А  бусдад төлөх төлбөргүй, цагдан

хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар Си-Ди-г хэргийг

хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчийн

хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

36.12, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А д холбогдуулан

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9

дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч  А г 2002 оны Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг

хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм

буруутайд тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх

хэсэгт заасныг журамлан А г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145

дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,

бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь

хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Си-Ди 1 ширхэгийг

хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх

хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг

дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх

бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн

хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих

эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь

хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол

шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол

А д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр

үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ