| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2024/00448/И |
| Дугаар | 130/ШШ2024/00588 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 130/ШШ2024/00588
| 2024 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 130/ШШ2024/00588 | Баян-Өлгий аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,
Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, Т овогт С.Т-ийн хүсэлтэй,
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажилласан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч С.Т нь Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажилласан байдлыг тогтоолгох тухай шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Иргэн С.Т-ийн Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хивсчнээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргаж байна.
1.2 Учир нь, иргэн С.Т-ийн тус байгууллагад хивсчнээр ажилд томилсон, чөлөөлсөн тушаал, цалин хөлсний баримт нь Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас гарахгүй байгаа тул тэрээр өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна.
1.3 Иймд иргэн С.Т-ийн Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтэд: ... Хүсэлт гаргагч С.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С-д би тус шүүхэд гаргасан “Иргэн С.Т-ийн Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажилласан байдлыг тогтоолгох тухай” хүсэлтээсээ татгалзаж байгааг үүгээр мэдэгдье. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С-д би хүсэлтээсээ татгалзсаны үр дагаврыг ойлгож байгаа ба хүсэлтээсээ татгалзаж байгаа тухай хүсэлт гаргагч С.Т-д мэдэгдэж учир байдлыг ойлгуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Хүсэлт гаргагч Т-ийн хүсэлттэй Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажилласан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 08:20 цагт товлосон боловч шүүх хуралдаанаас өмнө хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С-д нь уг хүсэлтээсээ татгалзсан тухай шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
4.Хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хүсэлт гаргагч Т нь Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажилласан байдлыг тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хүсэлт гаргагч С.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК