Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2024/00597

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2024/00597

Баян-Өлгий аймаг

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Х дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, 00 тоот хаягт үйл ажиллагаа явуулах, “П ” ХХК (гүйцэтгэх захирал Н.М)-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймаг дахь Гаалийн газар (дарга Б.Х)-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Зураг төслийн үнэ 19,999,000 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ё,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “П ” ХХК нь хариуцагч Б аймаг дахь Гаалийн газарт холбогдуулан Зураг төслийн үнэ 19,999,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Б аймаг дахь Гаалийн газрын дарга Ш.Ч манай компанитай 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх №0000000 тоот гэрээ байгуулсан.

1.2 Тус Гаалийн газрын зураг төслийг манай компанийн зүгээс бүрэн хийж гүйцэтгэсэн ба барилгын зураг төслийг 19,999,000 төгрөгт хийж, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Барилга хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийлгэж хүлээлгэж өгсөн.

1.3 Барилга баригдаагүй гэсэн шалтгаанаар зураг төсөл хийлгэх гэрээ байгуулсан захиалагч Б аймаг дахь Гаалийн газар нь зураг төслийн үнэ 19,999,000 төгрөгийг одоо хүртэл төлж өгөөгүй хохироож байна.

1.4 Зураг төслийг хийж гүйцэтгэх мөнгөн хөрөнгийг өөрөөсөө гаргаж зарцуулсан юм. Гэрээ ёсоор ажил гүйцэтгэгдсэн тул зураг төслийн үнийг шийдвэрлэн олгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б аймаг дахь Гаалийн газрын дарга Б.Х болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ё нарын хариу тайлбар, татгалзал: Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “П ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Б  аймаг дахь Гаалийн газарт холбогдуулан гаргасан 19,999,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

2.1 Б аймаг дахь Гаалийн газар нь “П ” ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан №000000000 дугаартай гэрээгээр барилгын ажлын эхний санхүүжилт орж ирсэн даруй зураг төсвийн мөнгийг өгөхөөр тохирсон бөгөөд одоогоор зураг төсвийн мөнгө орж ирээгүй шийдвэрлэгдээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “П ” ХХК-ийн2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар албан бичгээр А.Н-т олгосон итгэмжлэл, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №000000000 дугаартай Б аймгийн Ө сумын 5 дугаар багт бари Гаалийн газрын барилгын ажлын зураг төсөл боловсруулах ажлын гэрээ хавсралт, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №ПП_24/02-2 дугаартай Барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх тухай гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №ПП_24/02-3 дугаартай Барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх тухай гэрээ, “П ” ХХК-ийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 01 дугаартай тушаал, 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Ж-1743/2022 дугаартай Зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2507/2022 дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 04-07-035/65 дугаартай дүгнэлт, “П ” ХХК-ийн №2022042902 гэрээний зардлын задаргаа, “П ” ХХК-ийн  Голомт банкны дансны хуулга, ХААН банкны 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн, 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн, 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, Н.М-ийн ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, “П ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймаг, Ө сум, 11-р багийн нутаг дэвсгэрт баригдах Гаалийн газрын барилгын талбайн инженер-Геологийн судалгааны дүгнэлт (нэг хавтас), Б, Ө сумын 11-р багт баригдах “Гаалийн газрын барилга угсралт”-ын ажлын төсөв (нэг хавтас) зэргийг,

Хариуцагчаас хариуцагч тайлбар, Б аймаг дахь Гаалийн газрын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/242 дугаар албан бичгээр О.Ё-д олгосон итгэмжлэл зэргийг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч “П ” ХХК-ийн хариуцагч Б аймаг дахь Гаалийн газраас ажлын хөлс 19,999,000 (арван есөн сая есөн зуун ерэн есөн мянган) төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэл  үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б аймаг дахь Гаалийн газартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу тус Гаалийн газрын барилгын зураг төслийг  хийж гүйцэтгэж, Барилга хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийлгэж хүлээлгэж өгсөн. Захиалагч Б аймаг дахь Гаалийн газар нь гэрээгээр тохиролцсон зураг төслийн үнэ 19,999,000 төгрөгийг төлөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

6.Хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд:  Б аймаг дахь Гаалийн газар нь “П ” ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан №00000 дугаартай гэрээгээр барилгын ажлын эхний санхүүжилт орж ирсэн даруй зураг төсвийн мөнгийг өгөхөөр тохирсон бөгөөд одоогоор зураг төсвийн мөнгө орж ирээгүй, шийдвэрлэгдээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

7.1.Зохигчид 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Б аймгийн Өлгий сумын 5-р багт барих Гаалийн газрын барилгын ажлын зураг төсөл боловсруулах ажлын  гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “П ” ХХК нь Б аймгийн Өлгий сумын 5-р багт баригдах Гаалийн газрын барилгын ажлын зураг төслийг 60 хоногт багтаан хийж гүйцэтгэх,  захиалагч нь гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлсийг 19,999,000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохиролцжээ.

7.2.Нэхэмжлэгч “П” ХХК нь Барилгын инженер хайгуулын “Э ” ХХК-тай харилцан тохиролцож Б аймаг, Ө сумын 11-р багийн нутаг дэвсгэрт баригдах Гаалийн газрын барилгын талбайн инженер-геологийн судалгааны дүгнэлт гаргуулсан нь тогтоогдож байна.

7.3. Нэхэмжлэгч “П ” ХХК нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээдүүдийг оролцуулсан ба дараах ажлуудыг бусдаар гүйцэтгүүлсэн байна. Үүнд: а/ 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх тухай гэрээгээр “П ” ХХК нь Ч овогтой Б-тай харилцан тохиролцож Б аймаг дахь Гаалийн газрын барилгын зураг төслийг хийлгэсэн ба Зураг төслийн бүрдэлд халаалт агаар сэлгэлт, цэвэр бохир ус, цахилгаан, холбоо дохиолол, гадна халаалт, гадна цахилгаан хангамж, гадна холбоо дохиолол, гадна ариутгах татуурга болон цэвэр ус орохоор тооцож ажлын хөлсийг 7,000,000 төгрөгөөр тохиролцсон болох нь тогтоогдсон. в/ 2022  оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх тухай гэрээгээр “П ” ХХК нь У овогтой С-тай харилцан тохиролцож Б аймаг дахь Гаалийн газрын барилгын зураг төслийн төсвийг хийлгэх, уг ажлыг гүйцэтгэх хөлсийг 2,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон байна.

2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Ж-1743/2022 дугаартай  Зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээгээр Барилгын хөгжлийн төв болон “П ” ХХК нар нь Б аймаг дахь Гаалийн газрын барилгын зураг төсөлд Барилгын тухай хуулийн 25.1-д заасныг үндэслэн магадлал хийх ажлыг хамтран зохион байгуулахаар харилцан тохиролцож магадлалын ажлын төлбөрийг 904,550 төгрөг байхаар тусгасан байх ба Барилга, Хот байгуулалтын яамны Барилын хөгжлийн төвийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2507/2022 дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлээр Б аймгийн Ө сумын 11-р багийн нутаг дэвсгэрт баригдах “Б аймаг дахь Гаалийн газрын барилга”-ын зураг төсөл, төсөвт магадлал хийх ажлыг зохион байгуулж, нэгтгэн бүртгэлийн дугаар олгосон нь тогтоогджээ.

7.4.Голомт банкны харилцагч “П ” ХХК-ийн дансны хуулга, “П ” ХХК-ийн захирал Н.М-ийн ХААН банкин дахь дансны хуулга, шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтуудаар нэхэмжлэгч “П ” ХХК нь Б аймгийн Ө сумын 11-р багийн нутаг дэвсгэрт баригдах “Б аймаг дахь гаалийн газрын барилга”-ын зураг төслийг хийх ажлыг гүйцэтгэхдээ бусад этгээдүүдээр хийлгэсэн ажлын хөлсийг төлсөн болох нь тогтоогдож байна.

7.5.Нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймаг, Ө сум, 11-р багт баригдах Б аймаг дахь Гаалийн газрын барилга (Ажлын зураг) болон  “Гаалийн газрын барилга угсралт”-ын ажлын төсөв (хавтас)-өөр нэхэмжлэгч “П ” ХХК нь гэрээнд тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь  тогтоогдсон байна.  

8.Нэхэмжлэгч “П ” ХХК нь хариуцагч Б аймаг дахь Гаалийн газарт холбогдуулан гэрээний үүрэгт 19,999,000 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч Б аймаг дахь Гаалийн газар нь ажлын гүйцэтгэлийн талаар болон үр дүнг хүлээж авсан талаар маргаагүй байх ба ажлын хөлсийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлөх болно гэж маргажээ.

9.Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараар зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан “Ажил гүйцэтгэх” гэрээний харилцаа үүссэн байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Зохигч нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

10.Нэхэмжлэгч “П ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох Б аймгийн Өлгий сумын 11-р багийн нутаг дэвсгэрт баригдах “Б аймаг дахь гаалийн газрын барилга”-ын зураг төслийг хийх ажлыг гүйцэтгэсэн байх ба захиалагч Б аймаг дахь Гаалийн газар нь ажлын үр дүнг хүлээж авсан нь тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр хэлэлцэн тохирсон ажлын хөлсийг нэхэмжилсэн байна. Хариуцагчаас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний нэгийн 5-д зааснаар “Гэрээний гүйцэтгэлийн нийт санхүүжилт болох 19,999,000 төгрөгийг Б аймгийн Ө сумын 5-р агт  баригдах Гаалийн газрын барилгын угсралтын ажлын эхний гүйцэтгэлийн санхүүжилтээс олгоно” гэж тохиролцсон нөхцөлөөр төлөх болно гэж тайлбарлаж байгаа боловч тухайн үйл явдал нь цаг хугацааны хувьд хэзээ болох нь тодорхойгүй, мөн эрх бүхий этгээдээс тухайн барилгыг барих төсвийг шийдвэрлэсэн эсэх, угсралтын ажлын эхний гүйцэтгэлийн санхүүжилт хэзээ олгогдох нь тодорхой бус байх тул хариуцагчийн энэхүү тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.

11.Захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч “П ” ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй байна.

12.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б аймаг дахь Гаалийн газраас  ажлын хөлс 19,999,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

13.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,945 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 257,945  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б аймаг дахь Гаалийн газраас  ажлын хөлс 19,999,000 (арван есөн сая есөн зуун ерэн есөн мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П ” ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,945 (хоёр зуун тавин долоон мянган есөн зуун дөчин таван) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймаг дахь Гаалийн газраас  257,945 (хоёр зуун тавин долоон мянган есөн зуун дөчин таван) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК