Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 130/ШШ2024/00611

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 130/ШШ2024/00611

Баян-Өлгий аймаг

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Б аймгийн С сумын 5 дугаар багт оршин суух, Х овогт Х.К

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн С сумын “Е ” нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нормчноор, Б аймгийн Сагсай сумын 8 жилийн дунд сургуульд 1983 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галчаар, Б аймгийн С сумын “Е ” нэгдэлд 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал нормчноор, Б аймгийн С сумын ХАА-н хоршоолол банкны салбарт 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С-д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-т 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Х.К нь Б аймгийн С сумын “Е ” нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нормчноор, Б аймгийн С сумын 8 жилийн дунд сургуульд 1983 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галчаар, Б аймгийн С сумын “Е ” нэгдэлд 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал нормчноор, Б аймгийн С сумын ХАА-н хоршоолол банкны салбарт 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн байна. Хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие Б аймгийн С сумын “Е ” нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нормчноор, Б аймгийн С сумын 8 жилийн дунд сургуульд 1983 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галчаар, Б аймгийн С сумын “Е ” нэгдэлд 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал нормчноор, Б аймгийн С сумын ХАА-н хоршоолол банкны салбарт 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргаж байна.

1.2 Учир нь, тухайн үед ажлаас чөлөөлсөн тушаалууд гарахгүй байгаа учраас өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй байна.

1.3 Иймд миний Б аймгийн С сумын “Е ” нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нормчноор, Б аймгийн Сагсай сумын 8 жилийн дунд сургуульд 1983 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галчаар, Б аймгийн С сумын “Е ” нэгдэлд 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал нормчноор, Б аймгийн С сумын ХАА-н хоршоолол банкны салбарт 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 00/0000 дугаартай лавлагаа, Б аймгийн С сумын “Е ” нэгдлийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 81 дүгээр тушаал хавсралтын хамт, мөн даргын 1986 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 99 дугаартай тушаал хавсралтын хамт, С сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1983 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар тушаал, С сумын ХАА-н хоршоолол банкны салбарын даргын 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр тушаал, К-ийн 1988, 1989, 1990, 1991 оны цалин хөлсний баримтууд, 000000 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 00000 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Х.К-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хүсэлт гаргагчаас С-д олгосон итгэмжлэл, Х.К, Ж.А-ын гэрлэлтийн гэрчилгээ, К.Н, К.И, К.Т, К.М, К.М, К.А нарын төрсний гэрчилгээ зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 806, 810 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 741 дугаар албан бичгээр ирүүлсэн Х.К болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 285 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн С сумын “Е ” нэгдлийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 87 тоот, 1986 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 99 тоот тушаалууд, 1988-1991 онуудын цалин хөлсний баримтууд, Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 000 дугаартай албан бичгээр Б.А-т олгосон итгэмжлэл зэргийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний бие Б аймгийн С сумын “Е ” нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нормчноор, Б аймгийн С сумын 8 жилийн дунд сургуульд 1983 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галчаар, Б аймгийн Сагсай сумын “Е ” нэгдэлд 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал нормчноор, Б аймгийн С сумын ХАА-н хоршоолол банкны салбарт 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргаж байна. Учир нь, тухайн үед ажлаас чөлөөлсөн тушаалууд гарахгүй байгаа учраас өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй байна гэжээ.

5.Хүсэлт гаргагч Х.К нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч Х.К нь Б аймгийн С сумын “Е ” нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нормчноор, Б аймгийн С сумын 8 жилийн дунд сургуульд 1983 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галчаар, Б аймгийн С сумын “Е ” нэгдэлд 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал нормчноор, Б аймгийн С сумын ХАА-н хоршоолол банкны салбарт 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал манаачаар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

6.1 Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн 285 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн С сумын “Е ” нэгдлийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 81 дугаартай “Ажилд томилох тухай”  тушаалын 1 дэх заалтаар Хашаа баригч нарыг 1-р хавсралтаар, малчин ба саальчдыг 2-р хавсралтаар мужаанчдыг 3-р хавсралтаар тус тус томилсон байх ба уг тушаалын 1 дүгээр хавсралтын 4-рт хүсэлт гаргагч Х.К-ийн нэр бичигдсэн байдал,

6.2 Мөн нэгдлийн даргын 1986 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 99 дугаартай “Мал аж ахуйн сууриудад үйлчлэн туслах байнгын бригад байгуулах тухай” тушаалын нэг дэх заалтаар мал аж ахуйн сууриудад үйлчлэн туслах бригадад ажиллах хүмүүсийн нэрсийг 1-р хавсралтаар баталсан ба тушаалын 1 дүгээр хавсралтад ... 2-р хэсэг: ахлагч нь: А.Е, гишүүд: .... 3.К ... гэж хүсэлт гаргагчийн нэр тусгагдсан байдал,

6.3 Мөн албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн С сумын “Е ” нэгдлийн цалин хөлсний 1988-1991 оны баримтуудад хүсэлт гаргагч Х.К-ийн тухайн онуудад ажилласан хоног, авсан хөлс тус тус тусгагдсан байдал,

6.4 Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 000000 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд Х, нэр: К, төрсөн он: 1964, боловсрол: бүрэн бус дунд, мэргэжил: ферм механикжуулагч, хөдөлмөрийн дэвтэр олгосон: техник мэргэжлийн сургууль ... гэж бичиж тус сургуулийн тамгыг дарж, хүсэлт гаргагчийн тухайн үеийн цээж зургийг нааж баталгаажуулсан байна.

Уг хөдөлмөрийн дэвтрийн 6-7 дугаар хуудсанд 03.С сумын “Е ” нэгдлийн даргын 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тушаалаар 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хашаачин ба мал нядлагчаар авч ажиллуулав, 04.С сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1983 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар тушаалаар 1983 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс түр хугацаагаар сургуулийн уурын зуухны качегарчинаар авч ажиллуулав, 05.Нэгдлийн даргын 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 43 дугаар тушаалаар С сумын “Е ” нэгдэлд хашаа бригадын өрлөгчнөөр авч ажиллуулав, 06.Компанийн захирлын 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 31-р тушаалаар С сумын “Е ” компаниас орон тооны цомхотголоор хасагдав, 07.Б аймаг дахь Хөдөө аж ахуйн хоршоолол банкны салбарын эрхлэгчийн 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр тушаалаар С ХАА-ын банкны манаачнаар авч ажиллуулав гэж тус тус ажлын тухай мэдээ бичигдэж тамга дарагдсан байдал,

6.5 Б аймгийн С сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1983 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай “Түр хугацаагаар багш ба техник ажилчид томилох тухай” тушаалаар 3 дахь заалтаар ... К, Б нар өвчтэй байгаа тул 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар К-ийг авч ажиллуулсан байдал,

6.6 С сумын ХАА-н хоршоолол банкны салбарын даргын 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хоёр дахь заалтаар 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн салбарын манаачаар К.К-ийг авч ажиллуулсан байдал,

6.7 Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 741 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Х.К-ийн ... Гэрлэснийг бүртгэх анкет буюу ХААТР-15 (А) маягтыг улсын бүртгэлийн ажилтнаас 1990 оны 02 дугаар сарын 28-ний өдөр бүртгэсэн байх ба уг маягтын 13-рт  Ажилладаг байгууллага: Нэгдэл, 14.эрхэлдэг ажил: нормчин ... гэж,

Мөн хүсэлт гаргагчийн 1991 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүүхэд нь болох К.Н-ын ... Төрснийг бүртгэх анкетэд ... 11.Эцгийн овог нэр: Х.К, регистрийн дугаар: БИ00000000, ажилладаг байгууллага: “Е ” нэгдэл,  эрхэлдэг ажил: нормчин ... гэж,

Мөн 1996 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүүхэд нь болох К.И-ийн Төрснийг бүртгэх анкетэд ... 11.Эцгийн овог нэр: Х.К, регистрийн дугаар: БИ0000000, ажилладаг байгууллага: банк,  эрхэлдэг ажил: манаач ... гэж,

Мөн 1996 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүүхэд нь болох К.М-ийн Төрснийг бүртгэх анкетэд ... 11.Эцгийн овог нэр: Х.К, регистрийн дугаар: БИ00000000, ажилладаг байгууллага: банкны салбарт,  эрхэлдэг ажил: манаач ... гэж тус тус бүртгэгдсэн байдал зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

7. Хүсэлт гаргагч Х.К болон Ж.А нар 1989 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болж, 1990 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь тэдний ll A №09 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээ, тэдний дундаас, К.Н, К.И, К.Т, К.М, К.М, К.А нар төрсөн болох нь тэдний төрсний гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.

8.Хүсэлт гаргагчийн 00000 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр болон түүний бичилтээр 1995-1999 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан байна.

9.Мөн Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 00000000 дугаартай албан бичгээр К.К нь Б аймгаас НАХЯ-ны сайдын 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 516 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0119 дүгээр ангид алба хаагаад мөн сайдын 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн б/390 дүгээр тушаалаар 06 дугаар сарын 26-ны өдрөөс цэргийн албанаас халагдсан болох нь тогтоогдож байна.

10.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, Х.К нь Б аймгийн С сумын “Е ” нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нормчноор, Б аймгийн С сумын 8 жилийн дунд сургуульд 1983 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галчаар, Б аймгийн С сумын “Е  ” нэгдэлд 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал нормчноор, Б аймгийн С сумын ХАА-н хоршоолол банкны салбарт 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал манаачаар тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Х овогт Х.К нь Б аймгийн С сумын “Е ” нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нормчноор, Б аймгийн С сумын 8 жилийн дунд сургуульд 1983 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галчаар, Б аймгийн С сумын “Е ” нэгдэлд 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал нормчноор, Б аймгийн С сумын ХАА-н хоршоолол банкны салбарт 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал манаачаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.К-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Х.МЕЙРАМБЕК