| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2024/00496/И |
| Дугаар | 130/ШШ2024/00613 |
| Огноо | 2024-06-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 130/ШШ2024/00613
| 2024 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 130/ШШ2024/00613 | Баян-Өлгий аймаг |
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б аймгийн Н сумын 6 дугаар багт оршин суух, Х овогт Н.О
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Н сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 95 дугаартай “А, Н нарыг үрчлүүлэх тухай” захирамжаар О овогтой А-г өвөө нь болох Х.С-д үрчлүүлснийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Н.О,
Орчуулагч Т.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.О нь Б аймгийн Н сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 95 дугаартай “А, Н нарыг үрчлүүлэх тухай” захирамжаар О овогтой А-г өвөө нь болох Х.С-д үрчлүүлснийг хүчингүйд тооцуулах тухай шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Н овогтой О болон эхнэр болох С овогтой А бид хоёр өөрсдийн хоёр дахь хүүхэд болох 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин А-г Б аймгийн Н сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 95 дугаартай захирамжаар өөрийнхөө хадам эцэг эх болох Х овогтой С, Х овогтой Т нарт үрчлүүлсэн юм.
1.2 Гэтэл үрчлэн авсан эцэг Х.С нь одоо 74 настай, Х.Т нь 70 настай, нас нэлээд өндөр болсон, биеийн эрүүл мэнд тааруухан байгаа тул хүүхэд асран хамгаалах чадваргүй болж байгаа учраас охин А-г төрүүлсэн эцэг эх болох эхнэр С.А бид хоёрт буцаан өгөхөөр болж тохирсон.
1.3 Охин А нь одоо манай гэрт бидний гарт хүмүүжигдэж, Н сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 6 дугаар ангид суралцаж байгаа болно.
1.4 Иймд Б аймгийн Н сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 95 дугаартай захирамжаар миний төрсөн охин А-г Х.С, Х.Т нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н.О, С.А, Х.С, Х.Т нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн Н сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 95 дугаартай захирамж, С.А төрсний гэрчилгээ болон үрчлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Ногооннуур сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5-131, 5-132 дугаартай тодорхойлолтууд, Х.С, Х.Т нарын гэрлэлтийн гэрчилгээ, Н.О, С.А нарын гэрлэлтийн гэрчилгээ, тус Н сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2024 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн 112 дугаартай тодорхойлолт, Х.С, Х.Т нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 811 дугаар албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 000 дугаартай албан бичгийн дагуу С.А-ийн үрчилсний бүртгэлийн лавлагаа, Н.О, С.А, Х.С, Х.Т, С.А нарын ХААТР хаягтууд зэргийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хангаж шийдвэрлэлээ.
4.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний охин болох А 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн. А-г хадам эцэг эх болох Х.С, Х.Т нар үрчилж авсан. Үрчлэн авсан эцэг С нь нас өндөр болсон, мөн Казахстан улсад нүүж байгаа учраас хүүхдээ өөрийн нэр дээр авах хүсэлттэй байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
5.Хүсэлт гаргагч Н.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
6.Б аймгийн Н сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 95 дугаартай “А, Н нарыг үрчлүүлэх тухай” захирамжаар О овогтой А-г өвөө нь болох Х.С-д үрчлүүлсэн байна.
7. Охин С.А нь Б аймгийн Н сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 6 дугаар ангид суралцаж байгаа болох нь тус сургуулийн захирлын 2024 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн 000 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна.
8.Х овогт О.А /РД:БЗ00000000/-г У овогт Х.С /РД:БЗ00000000/, Б овогт Х.Т /РД:БЗ00000000/ нарт үрчлүүлж, 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Б аймгийн Н сумын бүртгэлийн 00-рт У овогт С.А болгон бүртгэсэн нь Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн CVL00000000000 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаа, тус Н сумын улсын бүртгэлийн ажилтнаас олгосон №000000000 дугаартай үрчлэлтийн гэрчилгээ, Б аймгийн Н сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 00 дугаартай “А, Н нарыг үрчлүүлэх тухай” захирамж, А-ийн төрсний гэрчилгээ болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтээр тус тус нотлогдож байна.
9. С.А-г үрчилж авсан эцэг эх нь болох С, Т нарын ... Б аймгийн Н сумын 5 дугаар багийн иргэн өндөр настан Х овогтой С, Х овогтой Т бид хоёр өөрийн төрсөн охин А, хүргэн О нарын 2012 оны 04дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин А-г Н сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн захирамжаар үрчилж авсан. Охин А нь одоо Н сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 6 дугаар ангид суралцаж байна. Бид хоёр өндөр настай хүмүүс тул хүүхэд асрах боломж тааруу байгаа учраас охин А-г өөрийн төрсөн эцэг эхэд нь буцааж өгөх хүсэлтэй байгаа тул хүүхэд үрчилсэн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэх,
Үрчлүүлсэн эцэг, эх Н.О, С.А нарын ... Бид хоёр өөрсдийн хоёр дахь хүүхэд болох 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин А-г Б аймгийн Н сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 95 дугаартай захирамжаар өөрийнхөө хадам эцэг эх болох Х овогтой С, Х овогтой Т нарт үрчлүүлсэн юм. Гэтэл үрчлэн авсан эцэг Х.С нь одоо 74 настай, Х.Т нь 70 настай, нас нэлээд өндөр болсон, биеийн эрүүл мэнд тааруухан байгаа тул хүүхэд асран хамгаалах чадваргүй болж байгаа учраас охин А-г төрүүлсэн эцэг эх болох эхнэр С.А бид хоёрт буцаан өгөхөөр болж тохирсон гэх хүсэлтийг тус тус үндэслээд хүсэлтийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар Б аймгийн Н сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 95 дугаартай “А, Н нарыг үрчлүүлэх тухай” захирамжаар О овогтой А-г өвөө нь болох Х.С-д үрчлүүлснийг хүчингүйд тооцож, охин А-г төрүүлсэн эцэг нь Н.О, эх нь С.А нарын асрамжид шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна. шийдвэрлэх нь зүйтэй байна.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан зааснаар Б аймгийн Н сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 95 дугаартай “А, Н нарыг үрчлүүлэх тухай” захирамжаар О овогтой А-г өвөө нь болох Х.С-д үрчлүүлснийг хүчингүйд тооцож, Б аймгийн Н сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 95 дугаартай захирамжийн А-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар охин А-г төрүүлсэн эцэг, эх нь Н.О, С.А нарын асрамжид шилжүүлсүгэй
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК